УИХ-ын ээлжит чуулганы үдээс хойшхи хуралдаан нэг цагаар хоцорч эхэллээ. Чуулганы хуралдаанаар Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил, Зөрчил хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёололоор санал хурааж байна.
Хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбогдуулан санал хураалт явуулах гэтэл гишүүдийн ирц хүрээгүй тул “С.Чинзориг, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар зэрэг гишүүд чуулганы танхимд ир “ гэж гуйсан. Харин байгаль орчин, аюултай хог хаягдлын тухай 10 заалтад санал хураахад "БОАЖ-ын сайд чуулганд суусангүй. Тиймээс Н.Цэрэнбат сайдын тасалсан цагийг бүртгэж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хүргүүл” гэсэн даалгаврыг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө.
Сэтгэгдэл (1)