Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн цахим хуудастаа “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдыг гүтгэсэн гэх хэргээр шүүхдэлцэхээр ирээд сууж байна” хэмээн бичжээ. Ийн бичсэн шалтгаан нь тэрбээр "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэсэн гарчигтай нийтлэлээ өнгөрсөн 2019 оны зургадугаар сард бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсантай холбоотой.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар уг нийтлэлээр дамжуулж бусдыг гүтгэсэн гэж үзэж, хуулийн байгууллагад хандсан юм. Гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагаас газраас хүлээж аваад шалгасны эцэст бусдыг гүтгэсэн байна гэж үзэж, Э.Бат-Үүлийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар хариуцлага тооцохоор болсон. Гэвч Э.Бат-Үүл уг шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд уг хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдсны дагуу хотын дарга ийнхүү очсон байна.
Г.Алимаа
Сэтгэгдэл (4)