УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар баталсан билээ. Тэгвэл энэ долоо хоногийн чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн батлах учиртай. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулна.
Өөрөөр хэлбэл, аймаг бүхэлдээ нэг тойрог болох бөгөөд хүн амын тооноос хамаарч мандатын тоог тогтоох юм. Хуулийн дагуу сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ээс өмнө УИХ сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоог тогтоох ёстой. Тэгвэл сонгуулийн мандатыг тоог хэрхэн хуваарилах талаар урьдчилсан тооцоолол гаргасан байна. Мандатын тоог хуваахдаа хүн амын нягтаршил, газар нутгийн хэмжээ, нийгэм, эдийн засгийн нөхөл зэргийг харгалзан үзэх ёстой гэсэн байр суурьт гишүүдийн олонх санал нэгдээд байгаа юм байна.
Сэтгэгдэл (2)