Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн ажлын амжилтыг үнэлж, Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр зарлиг гарган төрийн одон медаль хүртээсэн.
Дээрх зарлигийн дагуу Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Р.Даваахүүг, Алтан гадас одонгоор Сонгино хайрхан дүүргийн ерөнхий боловсролын “Шилдэг” дунд сургуулийн менежер Ж.Тунгалаг нар шагнагдсаныг өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг гардуулан ажлын амжилт хүслээ.