Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Монгол Улс Aзи, Европыг холбосон “төв” зангилаа юм

2020-1-29
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын Дэд дарга Чарльз Чонг-той  Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын ордонд уулзав.


Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, ойн хүрээнд хоёр талын харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, хамтран ажиллах шинэ боломжуудыг нээн хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байгааг онцлов.

Тэрбээр Монгол Улс нь байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцөөр дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг бөгөөд газар зүйн хувьд Ази, Европыг холбосон “төв” зангилаа юм. БНХАУ, ОХУ, Монгол Улсыг холбосон эдийн засгийн коридорыг байгуулаад байна. Газар зүйн энэ таатай байдлаа ашиглан, уул уурхайн салбараа “зөв” хөгжүүлэх, эдийн засгаа солонгоруулах, техник, технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого баримталж байна. Монгол Улс нь байгалийн нөөцөөр баян ч, далайд гарцгүй улс. Харин Сингапур улс байгалийн баялаг багатай ч, далайд гарцтай өндөр хөгжилтэй улс. Тиймээс манай хоёр улс давуу талаа харилцан ашигтай байдлаар ашиглан хорших боломжтой хэмээн үзэж байна гэлээ. Түүнчлэн Сингапур улсын “Темасек” олон улсын сан, Сингапурын техникийн хамтын ажиллагааны хөтөлбөртэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Ноён Чарльз Чонг уул уурхай, мэдээлэл технологи, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх гээд олон салбарт хамтран ажиллах боломжтой. Бүгд Найрамдах Сингапур Улсын хувьд найрсаг харилцаат Монгол Улстай мэдлэг, туршлага, чадвараасаа хуваалцахад ямагт нээлттэй байна. Түүнчлэн Монгол Улсаас дээд, өндөр түвшний болон УИХ-ын гишүүдийн айлчлалыг хүлээн авахад бэлэн байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны дээд, өндөр түвшний айлчлалын давтамж нэмэгдэж, Монгол Улс 2016 онд АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн Монгол Улсад айлчилсан. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сингапур Улсад айлчлахаар төлөвлөж байна. Дээд түвшний айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, ойрын ирээдүйн чиглэлийг тогтоох нь дамжиггүй. Бүгд Найрамдах Сингапур улс нь хөгжиж буй улс орнуудын хувьд үлгэр дуурайл болсон улс юм хэмээн онцоллоо.

Тэрбээр хоёр орны парламент, гишүүд, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндсөний зэрэгцээ Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын дарга Тан Чуан Жин болон ноён Чарльз Чонгийг парламентын гишүүдийн хамт боломжтой цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.

Ноён Чарльз Чонг урилгыг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлээд, миний бие хоёр жилийн өмнө Монгол Улсад зочлох завшаан тохиож байсан. Хугацаа богино байсан тул баялаг түүхтэй танай сайхан оронтой бүрэн танилцах боломж гараагүй. Бид Парламентын гишүүдээ Монгол Улсад айлчлахыг дэмжих болно гэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын даргын зөвлөх З.Төмөртөмөө, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадорж, Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын Тамгын газрын дэд дарга Сиов Пенг Хан, хэлтсийн дэд дарга Чен Шяо Лин болон албаны бусад хүмүүс байлцав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.191.37)
    эрдэнэт овоотын төмөр замын тэзү эерэг гарсан бол улс хүлээж авмаар
    2020 оны 01 сарын 30 | Хариулах
  • иргэн (202.179.27.73)
    Ази-Европыг биш ээ Орос-Хятадыг холбосон “төв” зангилаа
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    8 цаг 58 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    9 цаг 1 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    9 цаг 4 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    11 цаг 18 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    12 цаг 40 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    12 цаг 42 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    13 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    13 цаг 21 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    13 цаг 25 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    13 цаг 35 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    14 цаг 4 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    14 цаг 10 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    14 цаг 20 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    14 цаг 22 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    15 цаг 9 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    15 цаг 53 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    15 цаг 53 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    16 цаг 33 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    16 цаг 34 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    16 цаг 48 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК