УИХ-ын өнөөдрийн чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, баталлаа.
Уг хуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 1-нд ажлаас чөлөөлөгддөг байсан бол наймдугаар сарын 1-нд чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхийг татгалзах зэрэг заалтууд зохицуулагдсан юм.
Орон нутгийн ИТХ-ын сонгууль наймдугаар сарын 15-нд, Их Хурлын сонгууль зургадугаар сарын 24-нд тус тус товлогдлоо.
Б.Лхам