УИХ-ын өнөөдрийн чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хууль түүнийг дагалдан гарсан хуулийг төслүүдийг хэлэлцэж, баталлаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Сонгуулийг жил бүрийн зургадугаар сарын гурав дахь долоо хоногт нөхөн болон дахин сонгуулийг хуульчилж өглөө. Хоёрдугаарт, энэ удаагийн сонгууль анх удаа босгогүй сонгууль болохоор хуульчлагдлаа.
Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчдөө сонгохдоо иргэд өөрсдөө идэвхитэй байх шаардлагатай болж байна. Учир нь ардчилал өндөр тогтсон орнуудад сонгуулийг босгогүй явуулдаг. Цагийн хувьд энэ онд онцлог зохицуулалт орсон. Тухайлбал, санал хураалт өглөөний 07.00 цагт эхэлж 20.00 цагт дуусдаг болно.
Ер нь олон улсын шинжээчдийн зүгээс танай сонгууль бусад улстай харьцуулахад хамгийн орой дуусдаг гэж шүүмжилдэг. Мөн намар орой эрт харанхуй болдог. Энэ үед мөнгө тараах зэрэг сонгуулийн хуулиуд зөрчигддөг. Дэлхийн ихэнх улс сонгуулиа 18.00 цагт хаадаг юм билээ. Бид хэлэлцээд огцом үсрэлт хийж болохгүй гэж бодон дээрх зохицуулалтыг оруулсан" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)