УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлаж, гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар нууц санал хураалт явуулж байна. Ингэхдээ гишүүд саналаа цагаан толгойн нэрсийн дарааллаар өгч байгаа юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "гэм буруутай эсэхийг нь эцэслэн тогтоогоогүй учраас мэдэхгүй байна. Ямартай ч саналаа өгсөн гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Түүнтэй холбоотой хэрэг ноцтой юм шиг байна" гэсэн юм. УИХ-ын гишүүний бүрэн эрх түдгэлзэхэд нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн байх ёстой. Хэрэв түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл өмнөх парламентуудад гарч байгаагүй түүхэн үйл явдал болох юм.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)