Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж сайдын бухимдал ордны хуйвалдааныг ил болгов

2020-1-31
0
ЖИРГЭХ

Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналын дагуу гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах асуудлыг хэлэлцэх гэж Г.Занданшатарын даргатай парламент хөгөө чирэв. Хөгөө чирэхийн хажуугаар саарал ордон дахь талцал, толхилцоон савнаасаа халив. Өмнө нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах прокурорын саналыг Халдашгүй байдлын хорооны хурлаас 100 хувь дэмжсэн байдаг. Үүнийг нь Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хаалттай хэлэлцсэн ч олонхийн саналаар Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхтэй нь үлдээсэн юм.

Сонирхолтой нь, хаалттай хуралдаж санал хураасан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүнээс 30 нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгөх нь тэр. Харин 28 нь хамгаалж үлдэхээр товчлуур дарсан ч хоёр гишүүний саналаар "ялагдав".

Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр, хөшигний ард дахь тохироогоор Н.Номтойбаяр гишүүнийг парламент олонхиороо бүрэн эрхтэй нь үлдээх байсан хэрэг. Гэтэл тэр нь бүтэлгүйтэж нэг бус нэлээд олон гишүүн шийдвэрээсээ ухарсан нь энэ байв. Хамгийн хачирхалтай нь, Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг батлах гэтэл гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй.

Ийм нэгэн эргэж буцсан шийдвэр үүссэнтэй холбогдуулж МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авснаар энэ асуудал хэсэгтээ дуншив.

 

Угтаа бол Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн 30 гишүүн түүнийгээ баталгаажуулж тогтоолын төслийг тэр даруйд нь батлах учиртай байв. Гэтэл тэдгээр 30 гишүүн дэмжсэн саналаа баталгаажуулалгүй чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулахаас өөр аргагүйд хүргэсэн нь уг асуудал тойрсон зөрчил туйлдаа хүрснийг харуулав.

 

Энэ хооронд бүрэн эрхтэйгээ үлдэх эсэх нь ойлгомжгүй нөхцөл байдалд шилжсэн Н.Номтойбаяр гишүүн “Намайг 2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Тиймээс улс төрөөс түр чөлөөлөгдөх шаардлага гараад байна. Би УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө. Гэхдээ би улс төрөөс гарахгүй” хэмээн учирлав.

Араас нь “Чөлөөлөгдөнө гэдэг чинь Их Хурлаас явна гэсэн үг. Энэ шийдвэрийг би аль эрт гаргачихсан байсан” гэдгээ илэрхийлсэн. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд өөртэй нь холбоотой асуудлаар УИХ-ын даргад өргөдлөө өгч хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон Н.Номтойбаяр гишүүний үйлдлийг буруутгаж боломгүй. Харин ч нийгэм, улс төрийн хүрээнд үүссэн шүүмжлэл, түүнтэй холбоотой хэд хэдэн хэргийг шалгуулж, өөрийг нь тойрсон олон асуултын зангилааг тайлах нь залуу улстөрчийн хувьд зөв үйлдэл. Цаашдын карьерт нь хэрэгтэй.

Гэвч уг асуудлын хүрээнд үргэлжлүүлэн хуралдсан чуулганы нэгдсэн хуралдааны үеэр дахин үл ойлголцол маргаан үүсэв.

Үүнд нь эгдүүцсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр өглөөнөөс өдрийн тал хүртэл үргэлжилсэн ойлгомжгүй нөхцөл байдлыг бүхэлд нь тодорхойлсон байр сууриа нэлээд бухимдалтай хэлсэн юм. Нэг ёсондоо саарал ордны хуйвалдааныг сайд Ц.Нямдорж илчилсэн хэрэг. 

Тэрбээр “Өглөө асуудлыг шийдвэрлэсэн. Бүр чөлөөлөөд энэ хүнийг явуулж болохгүй. Чөлөөлнө гэдэг чинь бүрмөсөн явуулна гэсэн үг. Ордны хуйвалдаан хийх гэж байгаагаа та нар бодохгүй байна уу. Хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Зарчмын асуудал. Одоо яах гэж хачин юм хийх гээд байгаа юм. УИХ-ын дарга Та ийм байдлаар асуудлыг шийдэх юм бол УИХ Үндсэн хууль зөрчсөн юм болно. Хамгийн аюултай нь, сонгуулийн үр дүнг хянах жишиг тогтоох гэж байна. Чөлөөлөгдөх байсан юм бол прокурор санал тавихаас өмнө өгөхгүй яасан юм бэ.

Та нар хамгаалах биш янаглан хорлож байна. Энд байгаа би цагтаа ийм хуйвалдааныг хүлээн зөвшөөрөхгүй, оролцохгүй. Н.Номтойбаярт хүний ёсоор нөхцөл байдлыг хэлсэн. УИХ-ын ажлыг Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.

Санал хураалтаа Та нар хийсэн. Одоо үүнийг хянах байдлаар өөрчилж болохгүй. Хожмын урхагтай ийм зүйлд битгий оролцоорой Та нар. Хамгаалж ярьж байгаа юм. Асуудлаа шалгуулчихаад эргээд ажлаа хий гэж байхад хэдэн хоног нүдэж байгаад бүр явуулж байгааг чинь янаглан хорлох гэж байгаа юм. Монголын хувь заяанд туйлын аюултай зүйл руу оруулах гэж байна” хэмээсэн.

Үүний дараа Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолын төслийг батлах санал хураалтыг хаалттай горимоор хэлэлцэх тухай УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн ч сайд Ц.Нямдорж “Хаалттай хурал хийх ямар шаардлагатай юм. Энд сууж байгаа гишүүд нууц санал хураалтын дүнг баталгаажуулах үүрэгтэй. Хаалттай явуулснаас болж өнөөдрийн асуудал үүсээд байна. Нээлттэй санал хураалт явуулах санал гаргаж байна” гэснээр санал хураалтыг нээлттэй явуулахад 42 гишүүнээс 37 нь Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолын төслийг дэмжсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар түдгэлзүүлэх асуудалд эсрэг санал өгөв. Үлдсэн 33 гишүүний хувьд ирцэд бүртгүүлсэн ч санал өгөөгүй, чөлөөтэй, өвчтэй, томилолттой гэсэн шалтаанаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсонгүй.

Хэрвээ Г.Занданшатар даргын хэлсэнчлэн хаалттай горимоор санал хураалт явуулсан тохиолдолд Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолыг төслийг батлах эсэх нь өмнөх шигээ тодорхойгүй байдалд шилжих байсныг үгүйсгэхгүй. Ирцэд бүртгүүлсэн ч санал хураалтад оролцоогүй гишүүд ч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож асуудалд өөрөөр хандах байсан байж мэдэх. А.Сүхбат гишүүн ч Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах талаар өмнөх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах санал гаргахгүй байв.

Өмнө нь ЖДҮ-ээс зээл авсан асуудлаар Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал бүхий прокурорын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр ийм асуудал үүсч байгаагүй нь үүнийг илтгэнэ.

Д.Гантулга гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч бүрэн эрхээсээ татгалзсаныг эс тооцвол Д.Мурат нарыг ч олонхийн саналаар парламент Н.Номтойбаярынх шиг толхилцоон, хөшигний ард дахь тохироо нь савнаасаа хальж, эцэстээ чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагааг ингэж холион бантан болгож байсангүй.  

Ямартай ч, хагас өдрийн турш Төрийн ордонд үргэлжилсэн маргаан Ц.Нямдорж сайдын бухимдлаар таслагдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлснээр ийнхүү өндөрлөв. 

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • Ambaar nayndorj (192.82.71.170)
    Nyandorj hudlaa hamgaalsan dur esgej showdaj bh shiv, bas heden tugrug goridoostoi
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.177.247)
    Женко хулгайч бүх хэргийг будлиантуулж заавар өгчихөөд гадаад яваад алга болсон .(тайгантайгаа) Өгсөн үүргийг нь биелүүлэх гэж Ухна Гахай 2 бантан хутгаж байна даа. ЖДҮ н хэргээр АТГ т очсон нөхдүүд, боов Мурат нарыг яагаад эргүүлэн татахгүй байсан юм. Хурцын эрх хүүхдийг алгадсаны төлөө юу.
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • bichii alii shuu chamaig (66.181.161.86)
    alii shuu nymdorjoo
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • bichii (66.181.161.86)
    bichii
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • Ter (64.119.17.107)
    Manai mongolchuud neg negnee uzej chadadgui ym bailee muuhai ataa chotootei humuus ym bilee 20 ond tiim baisanan aragui ym bailee chaavaas.
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    hymyys nomtoibayariig magtaad baigaa ni mongoliin emgenel umuudaa...gadnii huulia morddog orond bol bainga heryyl zodoon , yanz byriin asuudal gargadag gishyyn ali hediin hariuzlagiig ni hyyleelgeed suraggui bolson baidag, mash olon jil zodoon hiilee shdee toriin hyn gehed !!!
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    er ni zovhon haldashgui erhiin horoo l shiideh estoi....yun hynd surtaltai ajil yavgdaad baidag um be, yun toriin zovloliin baingiin horooch geh shig damjaad yavdag um be, naad teneg yzel surtal, hynd surtalaa er ni bolioch
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (139.5.216.19)
    Номтын асуудал анх түдгэлзүүлнэ гэсэн үндэслэлээр орж ирээд чөлөөлөгдөхөөр явсан бол өдийд энэ ИХ-ын шийдвэр ч гараагүй, Нямка байгаагүй бол , хүн байтугай нохой ч долоохгүй бантан болох байв.
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.70.33.242)
    Тэрбум тэрбумын хаусаа амбаар гэж хэлж чаддаг ёс суртахуунтай хүн л энэ залууг өмгөөлж хамгаалж чадна да. Ёстой ширэн нүүрт.
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • хаха (66.181.189.129)
    ИСМЭЙЛ
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (179.61.146.252)
    Nasaaraa said hiisen uwguchuul ard ni tsewerhen uldlee dee
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (178.171.91.115)
    Odoo JDU-chdee huuguuch
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (178.173.227.242)
    Эрхээрээ хатсан тэнэг бацаанд шанаа өгсний төлөө шийтгэдэг болцымуу тэ. Монгол эрчүүд үнэн шальчигасан болж дээ
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (216.74.104.222)
    Хүмүүс Номтойг жудаггүй л гээд бхын. Би лав жинхэнэ билэг танхай эр хүн гэж бодоод бгаа. Дээр үеийн шилийн сайн эр гэхиймүү хаашайн ккк
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
    • чимгээ
      Би ч гэсэн
      2020 оны 01 сарын 31
  • зочин (66.181.161.115)
    номтод барьцаалагдсан хэдэн гишүүд саналаа өгч чадахгүй яах учраа олохгүй л гүйлдсэн нөхцөл байдал харагдсан ш дээ. өөр нэг их ойлгож ядаад байх зүйл үгүй л болов уу. хомт ингэж хэдэн гишүүд, УИХ-аар тоглох хэрэг байсан юм уу. мөнгө ямар их хүчтэй гэдгийг зон олон харлаа. мөнгөний өмнө төрийн түшээд минь ямар их барьц алдаж будилж байгааг харлаа. зүгээр дүгнэлтээ хийгээд сонгуулиа зөв өг. ялангуя залуучууд.
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (91.241.164.217)
    ИХ хэлмэгдүүлэлт эхэлж байгаа юм байна
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (178.171.92.6)
    Жаргалсайхан прокурор хэний заавраар гэнэт ичээнээсээ гараад ирэв ээ
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (216.158.206.194)
    Хүн олдвол хэрэг тохоход амархан гэгчээр Номтын омголон занг хууль хүчнийхэн мөн аймаар ашиглаж байнаа. Тэгээд үүнд нь улстөрчид тоглолт хийгээд л
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (192.82.68.62)
    УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ингэж сүр бадруулан төр нь бүхэлдээ барьц алдан тэвдэж шийддэг газар гэж хаана ч байхгүй!! Ерөөс манайх улсад депутатын халдашгүй эрх гэж байх ямар ч шаардлагагүй, харин ч гэмт хэрэгтнүүд орогнох нүх болж хувирлаа!!! Манайх шиг ийм хатуу битүү хамгаалалттай парламент дэлхийд байхгүй шүү!!!
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (173.211.111.228)
    ЖДҮ-гийн хулгайчид үлдэж үндэсний үйлдвэрлэгч хөөгдөх нь ариун явдал уу
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (178.171.38.163)
    JDU-chdiin deelee numruh tsag aisui
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (178.171.89.60)
    Nomtoibayaraa chi omgolon zaluu shuu. Zaluu nasnii aldaa onoo bgaa l baih.
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (89.185.76.211)
    Хөгшин төгцөгнүүд, төрийн мөнгө хулгайлсан ЖДҮЧИД та нар энэ хүн шиг өөрсдөө өргөдлөө өгч чөлөөлөгдөөд зайлбал таарна
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (173.211.105.150)
    Хөөрхий Номтоор туг тахилаа даа
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.24.245)
    Нууцаар санал хураачихаад илээр баталгаажуулж тэнэгтсэн нь хурал удирдагчийн буруу. Гэхдээ санаатай ч тэгсэн байж болно. Ер нь УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлыг авч хаях хэрэгтэй, тэгэхгүй бол бүх гэмт хэрэгтнүүд энд хамгаалалтанд ордог, өөрийгөө цайруулдаг тийм газар болчихоод бн.
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Zochin (139.5.216.99)
    Ц.НЯМДОРЖ ГЭДЭГ ХҮНЭЭС ХҮН ЧАНАР,ЁС ЖУДАГ ГЭЖ ЮМ ХАРАГДАЖ Л БАЙНА Л ДАА.Н.НОМТОЙБАЯР ӨРГӨДӨЛӨӨ ӨГӨӨД ШАЛГУУЛАЯА ГЭЭД БАЙХАД .ЯАРАН АГДАЖ ЯВУУЛАХ ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС Л ЁС ЗҮЙ.ЖУДАГ ГЭЖ АЛГА БОЛЖ ДЭЭ ГЭЖ ХАРАГДАХААР Л БАЙНА ДАА.
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • иргэн (202.179.26.104)
    Нямка Номтойбаяраас их юм авчээ хөөрхий
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
    • иргэн
      Авсан л байж таараа, эцэг эхтэй нь хамт Ленинградад сурч бсан
      2020 оны 01 сарын 31
  • Ишжамц (192.82.77.230)
    МАН-ынхан 2016-2020 онд засаг төр барихдаа гаргас ан шийдвэрээсээ буцдаг зантай болсон нь зөнөж байгаагийн шинж,шинэ залуусаар цусаа сэлбэх хэрэгтэй.2020 онд эдгээр бурхуудыг сонэгоод хэрэггүй.
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Хммолиггүй нямдохж (192.82.64.204)
    Яамандаа тавилга хэдээр авсан гэлээ аргагүй аргагүй энэ хүн удахгүй яамныхаа тавилгыг тендергүйгээр өгсөн асуудлаас болоод хууль шүүх дээрээ очино тэр үед өмгөөлөх хүн бараадаж байгаа юм
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Нямкагийн зөв , халдашгүй байдлын хороо түдгэлзүүлэе гэсэн санал гаргасан гэтэл чөлөөлнл гэсэн саналаар санал хураалгах гэхээр чинь бухимдалгүй яахав. Номтойбаярын чөлөөлөгдөе гэж мэдэгддэг нь ШОУ МАНЬ ХҮНИЙ ӨРГӨДЛӨӨР БОЛООГҮЙ ӨМНӨХ САНАЛ ХУРААЛТАА Л БАТАЛГААЖУУЛСАН ингэнэ гэдгийг Номтойбаяр мэдэхийн дээдээр мэдэж байгаа улс төр хийсэн
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Нямкагийн зөв , халдашгүй байдлын хороо түдгэлзүүлэе гэсэн санал гаргасан гэтэл чөлөөлнл гэсэн саналаар санал хураалгах гэхээр чинь бухимдалгүй яахав. Номтойбаярын чөлөөлөгдөе гэж мэдэгддэг нь ШОУ МАНЬ ХҮНИЙ ӨРГӨДЛӨӨР БОЛООГҮЙ ӨМНӨХ САНАЛ ХУРААЛТАА Л БАТАЛГААЖУУЛСАН ингэнэ гэдгийг Номтойбаяр мэдэхийн дээдээр мэдэж байгаа улс төр хийсэн
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (139.5.216.19)
    Халдашгүй байдлын дэд хороо анхнаасаа ирцээ гүйцээж бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэрээ гаргана гэж Нямдорж муу муухайгаар хэлүүлэн хараалгаж, зүтгэж байж хуралдаж УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан нь зөв байсан байна. Хэрэв тэгээгүй / 5 гишүүн байгаагүй 3 нь хуралдсан / бол нэгдсэн чуулган дээр гарсан гацаа маргааныг дэд хорооны түвшинд , ойлгомжгүй байдал үүсгэж болзошгүй гэдгийг муу нэрт мэнгэт урьдчилан харсан байна.
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Худлаа өвчилсөн гээд хуралдаа суухгүй байгаа гишүүдийг яах ёстой вэ, хэрэв зүгээр нэг хүн худлаа өвчлөөд баригдвал ажлаасаа халагдна. Гишүүн бол зүгээр үү?????
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    8 цаг 19 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    8 цаг 22 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    8 цаг 25 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    10 цаг 38 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    12 цаг 0 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    12 цаг 3 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    12 цаг 37 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    12 цаг 42 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    12 цаг 45 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    12 цаг 55 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    13 цаг 24 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    13 цаг 30 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    13 цаг 41 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    13 цаг 43 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    14 цаг 30 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    15 цаг 14 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    15 цаг 14 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    15 цаг 53 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    15 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    16 цаг 9 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК