УИХ-ын өнөөдрийн чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүлд үг хэлж, асуулт асуулаа.
О.Баасанхүү: Шинэ Үндсэн хуульд нийцүүлж уг хуулийг батлах ёстой. Одоо ажлын таван хоног л байна. Амжих юм уу. Хуучин Үндсэн хуулиар хэлэлцэх нь хууль бус шүү.
С.Бямбацогт: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амжихгүй л гэж ярьж байсан. Хийе гэвэл болохгүй зүйл байхгүй. Энэ хуулиудыг 2020 оны эхний хагас жилд батлах ёстой гэсэн үүрэг өгсөн. Тиймээс таныг идэвхтэй оролцож, хамтарч ажиллаасай гэж хүсч байна.
Л.Мөнхбаатар: Хуулийг заавал хэлэлцэх хугацааг зааж өгсөн. Өмнө нь сонгуулийн жилийн хаврын чуулганаар хэлэлцдэг жишиг бий. Энэ бол хуульд заагдсан зүйл байдаг. Энэ зүйл яагаад орхигдсон бэ. Мөн төсвийг бодлогын үр дүн, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг тавих нь үүйтэй. Үүнийг нэмж оруулаарай.
С.Бямбацогт: Засгийн газрын тайлан, мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх ёстой гэж байна. Үүнтэй холбоотойгоор тодорхой заасан байдаг. Таны хэлж байгаа асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл болно. УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд зарим зүйлийг нэмж оруулах шаардлагатай байгаа учраас ирэх хаврын чуулганд оруулж өгсөн.
Л.Мөнхбаатар: Хуульд заагдсан асуудал байгаа учраас хэлээд байгаа юм. Сонгуулийн жилийн өмнө нэр заагдаж хийгддэг. Тиймээс Засгийн газрын дөрвөн жилийн тайланг хуулийн дагуу оруулах нь зүйтэй.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)