УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх хаврын чуулганд хэлэлцэх асуудлыг хэлэлцэж байна. Гишүүдийн зүгээс ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг өнөөдөр хэлэлцэж батална гэв.
Хэрэв өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлаад дуусчихвал намрын ээлжит чуулган өнөөдөр хаах юм. Үүнтэй холбогдуулан зарим гишүүдийн зүгээс хаврын чуулганаар хэлэлцэх асуудал хугацаандаа багтахгүй байх магадлалтай. Тиймээс асуудалд нарийн хандаарай гэж сануулж байлаа. Ирэх хаврын чуулганаар 13 хуулийн төсөл хэлэлцэж батлах асуудал яригдаж байгаа. Эдгээрээс хамгийн чухал асуудлын нэг нь Ерөнхийлөгчийн тухай хуульд оруулах хуулийн өөрчлөлт юм.
Б.Лхам