Ухань хотод Монгол Улсын 33 оюутан суралцаж байгаагийн 31 нь эх орондоо ирэх хүсэлтийг тус улсын Засгийн газарт гаргасныг БНХАУ хүлээн авснаа мэдэгдсэн билээ.
Үүнтэй холбогдуулж оюутнуудыг авч ирэх тусгай үүргийн онгоцыг маргааш нисгэхээр МИАТ ТӨХК бэлтгэлээ базаагаад байгаа юм. Оюутнуудыг эх орондоо ирэхэд нь ХӨСҮТ-д тусгаарлаж, үзлэг шинжилгээ хийх, хяналтдаа авна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас хэлж буй. Тус үйл ажиллагаанд 53 мянган ам.долларын санхүүжилт зарцуулахаар болсныг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Улсын Онцгой комиссооос шийдвэрлээд байгаа юм.
Үүнээс гадна Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын /Хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаад байгаа билээ.
Тэгвэл шинэ коронавирусын өвчинтэй тэмцэхэд нь зориулж БНХАУ-д 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэжээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (8)