Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

2020-1-31
0
ЖИРГЭХ

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 04-р сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм.

Ажлын хэсгийг МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан  бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, ЗГ-ын 13 яамны ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүн найман сарын турш хамтран ажилласан юм.

  Ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж дуусган Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2019 оны 01 дүгээр сарын 03-нд өргөн барьсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн  Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж дэмжигдсэн юм.

Тиймээс УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга, тус ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2020.01.31/ өргөн барилаа. 

“Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн төслийн гол агуулга, зорилтыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулсан Засгийн газар, эрдэмтэн, судлаачид, ажлын хэсгийн нийт гишүүдэд талархал илэрхийлсэн юм. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилго ч бас Монгол Улсын хөгжил урт хугацаанд тогтвортой байхад чиглэсэн. Энэ дагуу УИХ-аас 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, “Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж батлах асуудлыг тусгасан. Хаврын чуулганаар эдгээрийг хэлэлцэж баталвал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт сая бодитой, үр дүнтэй хэрэгжих болно хэмээн тодотгосон юм.   

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 30 орчим жил болж буй. Энэ хугацаанд хүний эрх, эрх чөлөө, гадаад харилцаа, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо бүхий парламентын засаглал, зах зээлийн чөлөөт эдийн засаг зэрэг ардчиллын олон чухал үзүүлэлтүүд Монгол хөрсөнд нутагшин хөгжсөн нь түүхэн ололт юм. Нөгөө талаар хүний хөгжлийн үзүүлэлтүүд ухарч, орлогын тэгш бус байдал бий болж, баян, ядуугийн ялгаа гүнзгийрч, засаглалын тогтворгүй байдал үүсэж, урт хугацааны бодлого алдагдаж, авлига, хээл хахууль газар авч, нийгмийн шударга ёс алдагдаж, Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлст эрсдэл үүсэх болсон нь нууц биш юм.

  Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрыг эзэлж байна. Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнууд, дэлхийн дунджаас доогуур түвшинд байсаар байна.

Энэ бүхнээс дүгнэхэд Монгол Улсын цаашдын ирээдүйн макро эдийн засгийн бодлого нь урт хугацаанд тогтвортой, мөчлөг сөрсөн, өрийн дарамт болон зардлын өсөлтийн нарийвчлан тооцсон аргачлалаар дунд хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, улмаар урт хугацаанд тогтвортой хөгжлийг хангасан өөрөө өөрийгөө тэтгэсэн, гадаад зах зээлийн сөрөг өөрчлөлтөөс дархлагдсан байх шаардлагатай бөгөөд эдийн засгийн өсөлт хүний хөгжил, дундаж орлоготой иргэдийг тэтгэх цогц бодлогод илүүтэй чиглэх бодит шаардлагыг бий болгож байна.

Сүүлийн 40-50 жилийн хугацаанд эрчимтэй хөгжсөн Япон, БНСУ, Сингапур, Тайвань зэрэг улс хөгжлийн тодорхой шатанд улс орныхоо хэмжээнд төрөөс маш сайн уялдуулан зохицуулсан төлөвлөлт хийж хөгжлийн бодлогоо 4-5, түүнээс дээш жилийн хугацаагаар боловсруулан амжилттай хэрэгжүүлж чадсан нь богино хугацаанд эрс хурдтай хөгжилд хүргэх чухал хөшүүрэг болсон байна. Мөн эдийн засгийн цар хүрээ, өсөлтийн хэмжээгээрээ дэлхийн эдийн засагт хүч түрэн орж ирж байгаа БНХАУ, БНЭУ зэрэг улс ч эдийн засаг, нийгмийн хөгжлийн алсын хараа, стратеги, бодлогоо урт, дунд хугацаагаар төлөвлөж хөгжүүлэх төрийн тогтолцоотой байгаа нь хөгжлийн үндэс нь болж байна. Тухайлбал, БНХАУ-ын урт хугацааны хөгжлийн бодлого “Хоёр ЗУУН жил”, БНСУ-ын 1999 онд баталсан “Алсын хараа-2025”, БНКУ-ын “Казахстаны хөгжлийн стратеги 2050”, НВУ-ын “Норвегийн эдийн засгийн урт хугацааны хэтийн төлөв-2060”, БНИУ-ын “Ирланд-2040, Үндэсний төлөвлөлтийн хүрээ” зэрэг урт хугацааны хөгжлийн бодлогуудыг улс орнууд хэрэгжүүлсээр байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын суурь үнэт зүйлс нь эзэнт гүрнээс өнөөдрийг хүртэлх түүхэн үечлэл, алдаа оноо, үл давтагдах нүүдэлчин соёл, сэтгэлгээ, үнэт зүйлс, хөрвөх чадвартай Монгол хүний ирээдүйг төсөөлөх оюун санааны давхцал байх болно. Өнгөрсөн, одоо, ирээдүйн давхцал нь оюун санаа, хурд, мөн чанар гэсэн төгс холбоост хадгалагдаж буй бөгөөд урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал-2050 нь үндэсний дахин давтагдашгүй онцлогт суурилсан, дэлхийн дэвшилтэт үзэл санаатай хослуулсан Монгол Улсын хөгжлийн загвар байна.

  “Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн бодлогын гол цөм нь “Монгол хүн” байж хөгжлийн бодлогын зорилго бүр нь Монгол хүний сайн, сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм. Дэлхий нийтийн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын суурь эхлэлтийн цэг нь ногоон хөгжил байх бөгөөд байгаль орчны нөөц бололцоо, газар зүйн байршлын давуу тал дээрээ үндэслэн эдийн засаг, дэд бүтэц, бүс нутгаа хөгжүүлэх болно. Эдийн засгийн хөгжлийн үр дүнд бий болгосон баялгийг хүндээ хүргэж нийгмийн хөгжлийг бий болгоно. Ухамсартай, боловсролтой иргэд ирээдүйд байгаль орчноо зохистой ашигладаг болно. 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн.

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” Алсын хараанд төвлөрсөн дараах эрхэм зорилгыг тодорхойлсон байна. Үүнд:

Үндэсний нэгдмэл үнэт зүйл-"Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн болно".

Хүний хөгжил- "Монгол Улсын Хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана".

Амьдралын чанар ба дундаж давхарга-"Cэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын  80 хувьд хүргэнэ".

Эдийн засаг-"ДНБ 6.1 дахин нэмэгдэж нэг хүнд оногдох ДНБ 3.6 дахин өсөж, 15,000 ам.долларт хүрч,  дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна".

Сайн засаглал "Тогтвортой засаглал тогтож,хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно".

Ногоон хөгжил "Ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангана".

Амар тайван, аюулгүй нийгэм-"Үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад дотоод таатай орчин бүрдэнэ”.

Бүсчилсэн хөгжил- "Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай улс доторх  бүсүүдийг хөгжүүлнэ".

Улаанбаатар ба дагуул хот "Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгон хөгжүүлнэ".

 

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг http://cabinet.gov.mn/userfiles/file/f0500d038c9227b38d180766d7dfb841.pdf цахим орчинд бүрэн эхээр нь байршуулан иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулж байгаа бөгөөд санал, шүүмжлэлээ тусгуулахыг хүсвэл  / info@cabinet.gov.mn / цахим хаягт хандан байр сууриа илэрхийлэх боломжтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    8 цаг 19 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    8 цаг 22 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    8 цаг 25 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    10 цаг 39 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    12 цаг 1 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    12 цаг 3 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    12 цаг 37 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    12 цаг 42 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    12 цаг 45 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    12 цаг 55 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    13 цаг 24 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    13 цаг 30 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    13 цаг 41 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    13 цаг 43 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    14 цаг 30 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    15 цаг 14 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    15 цаг 14 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    15 цаг 53 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    15 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    16 цаг 9 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК