Засгийн газрын ээлжит хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай хэлэлцжээ. Уг асуудлыг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болсон байна. Чикаго хот орчимд 8000 орчим монгол иргэн амьдарч, ажиллаж, сурдаг аж. Тус хотод ажлын байрны олдоц сайн, амьжиргааны түвшин харьцангуй бага байдаг нь монголчуудын оршин суух шалтгаан болдог гэнэ.
Мөн байрны түрээс хямд, шинээр мэндэлсэн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг зэрэг халамжийн ээлтэй бодлогыг хэрэгжүүлдэг аж.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)