Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Кувейттэй соёл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэнэ

2020-2-05
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Кувейт Улсын Гадаад хэргийн яам хоорондын II Зөвлөлдөх уулзалт 2020 оны 2 дугаар сарын 4-нд Эль-Кувейт хотноо боллоо.


Уулзалтыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан Туслах сайд Али Сулейман Аль-Саийд нар хоёр талаас тэргүүлэн оролцов.

Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар талууд дэлгэрэнгүй ярилцаж, ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов. Манай тал Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Мөн Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Түлэнхийн төвийн барилгын ажил болон Өндөрхааны нисэх онгоцны буудлыг шинэчлэх төслийн явцын талаар ярилцахын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засагт нэн шаардлагатай дэд бүтцийн болон хүмүүнлэгийн шинэ төслийг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг санал нэгтэй тэмдэглэв.

  • Хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хооронд шууд хамтын ажиллагаа тогтоох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог өргөжүүлэхийг чухалчлан ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 оны наймдугаар сард зохион байгуулагдах Дэлхийн экспортын хөгжлийн форумд кувейтийн талаас өндөр түвшний төлөөлөгч болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг оролцохыг урилаа.
  • Улмаар аялал жуулчлал, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд аль аль талаасаа анхаарч ажиллах шаардлагатайг онцолж, Соёлын салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөр, Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр зэрэг баримт бичгийг ойрын хугацаанд эцэслэж, гарын үсэг зурахаар тохиролцов.
  • МУИС Кувейтийн Их Сургууль хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, Кувейтийн их, дээд сургуулиудад монгол оюутнуудыг тэтгэлгээр суралцуулах боломжийн талаар ярилцав.

Уулзалтаар талууд бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, НҮБ болон бүс нутаг, олон улсын байгууллагууд, тухайлбал Булангийн хамтын ажиллагааны зөвлөлтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.

Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Кувейт улсын Мэдээллийн сайд бөгөөд Залуучуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд Эрхэмсэг ноён Мухаммад Абдулла Аль-Жабри-тай уулзаж, хэвлэл, мэдээллийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцохын сацуу хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монголын соёлын өдрүүдийг Эль-Кувейт хотноо зохион байгуулах асуудлаар ярилцлаа. Арга хэмжээг амжилттай зохион байгуулахад Мэдээллийн яамнаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Талууд 2018 оноос хойш сэтгүүлчид харилцан солилцож байгаа нь хоёр орныг сурталчлах томоохон боломж олгож байгааг тэмдэглэж, энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцлоо.

Монгол Улс нь Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудаас хамгийн түрүүнд Кувейт улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2020 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    8 цаг 20 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    8 цаг 22 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    8 цаг 26 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    10 цаг 39 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    12 цаг 1 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    12 цаг 4 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    12 цаг 38 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    12 цаг 43 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    12 цаг 46 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    12 цаг 56 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    13 цаг 25 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    13 цаг 31 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    13 цаг 42 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    13 цаг 43 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    14 цаг 30 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    15 цаг 15 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    15 цаг 15 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    15 цаг 54 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    15 цаг 56 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    16 цаг 10 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК