Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Нарантуяа: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болон түүнээс дээш өсгөх боломж бий

2020-2-07
0
ЖИРГЭХ

Тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх талаар ажлын хэсэг гаран ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүд хэрхэн ажиллаж байна вэ?

-Тэтгэврийн шинэчлэлийн талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний биелэлт хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэхэд шийдвэр гаргах талаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг таван гишүүнтэй. Миний бие ажлын хэсэгт багтаж ажиллаж байна. Манай улсын хувьд өнөөдөр хамгийн тулгамдсан асуудал тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх асуудал болоод байна. Нийгмийн даатгал төлдөг иргэдээс авч байгаа шимтгэлийн орлого, тэтгэвэр авагчдын хоорондын зөрүү хасах баланстай буюу хоёр хувийн алдагдалтай гарсан. Энэ тоо цаашид 11 хувьд хүрнэ гэсэн тооцоо бий. Учир нь нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоор тэтгэврийн зардлыг нөхөж чадахаа больж байна. Тиймээс 1995 оноос өмнө тэтгэвэр төлж байсан бүх хүний нэрийн дансны тогтолцоо гаргаж, төлсөн шимтгэлийг хуримтлуулж, хадгалах тэтгэврийн тогтолцоо руу шилжсэн. Гэвч харамсалтай нь төр төлсөн шимтгэлийг нь төсвийн зардалд ашиглачихсан. Улмаар даатгалын сан хуримтлалгүй болсон.

-Нийгмийн даатгалын тогтолцоог хэрхэн зохицуулбал үр дүнтэй гэж та харж байна вэ?

-Дээр дурдсанчлан хуримтлалгүй болсон даатгалын санг түргэн хугацаанд хуримтлалтай болгох ёстой. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй хэсэг хүмүүс бий. Энэ хүмүүсийн мөнгийг төр цаашид төлөөд яваад байх уу, эсвэл хуримтлалын сангаа баяжуулж өөр сангаар төсөвт дарамт учруулахгүйгээр шийдэх үү гэдгийг шийдэх ёстой. Тухайлбал, өнөөдөр төсвөөс 600 орчим тэрбум төгрөгийн татаас өгдөг. Үүний 135 орчим тэрбум төгрөгийг цэргийн албаныхан болон хөнгөлөлттэй нөхцөлөөр шимтгэл төлдөггүй хүмүүсийн мөнгийг төлдөг. Тиймээс энэ асуудлыг шийдэхгүй бол болохгүй. 2015 онд тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын баримт батлагдсан байдаг. Гэвч энэ хүрээнд ямар ч ажил хийгдээгүй. Уг асуудлыг улстөрийн сэдэв болголгүйгээр богино хугацаанд шийдэхгүй бол төсөвт дарамт болсоор л байна. Нөгөөтээгүүр, улстөрийн намуудын сонгуулийн амлалт нь өөрөө нийгмийн халамж хүртэх шаардлагатай хүмүүсийг нэмэгдүүлдэг учраас энэ асуудлыг өөр сангаар ч юм уу шийддэг байхаар салгах хэрэгтэй.

Дэлхийн бусад оронд хуримтлалын сан бий болгож, хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр санхүүгийн зах зээл дээр өгөөж авдаг институц бий болгодог. Манай улсад ч ийм зарчмаар явах хэрэгтэй. Тэр тусмаа хөрөнгийн зах зээлийн хөгжил муутай энэ үед тэтгэврийн санг зөв менежменттэй болговол хөрөнгийн зах зээлийн хамгийн том оролцогч тоглогч болж чадах юм. Уг нь энэ чиглэл рүү тогтолцоог өөрчлөхөөр 2015 онд ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль гаргаж байсан юм. Харамсалтай нь, 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа энэ хуулийг хүчингүй болгосон. Улмаар тэтгэвэр авагчдын зээлийг баялгийн сангаас хуваарилах зарчим руу оруулах өөрөөр хэлбэл, ашиглаагүй байгаа баялгаа барьцаалж тэтгэврийн зээл олгох байдлаар асуудлыг шийдвэрлэсэн. Анхнаасаа зөв тогтолцоо, механизмыг бий болгож өгөхгүй бол тодорхой нийгмийн хэсэг бүлэгт таалагдах арга хэмжээгээр яваад байвал энэ тогтолцоо улам доройтно. Ийм гурван зорилгоор ажлын хэсэгт орж ажиллаж байна.

-АН-ын дарга С.Эрдэнэ тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хуулийн төсөл санаачилсан. Боломжтой юу?

-Боломжтой. Ингэхийн тулд байгалийн баялгийг ашиглаж бий болгох баялгийн сан, үндэсний даатгалын сангийн тогтооцоо зэргийг өөрчилж эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр тэтгэврийн доод хэмжээ 500 мянга түүнээс дээш өсөх боломж бий.

-УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын казино тоглож байгаа зураг цахим сүлжээнд цацагдсан. Энэ талаар намынхандаа тайлбар өгсөн болов уу?

-Энэ талаар хэвлэлийн мэдээлэлтэй байна. Чуулган завсарласан учраас зөвлөлийн даргатай уулзаж амжаагүй. Чуулган завсарлахаас өмнө Австрали улс руу олон улсын парламентын холбооны хуралд нэр бүхий гишүүд явсан. Тухайн үед казино тоглосон асуудал яригдаж байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг өөрөөс нь тодруулаарай.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Худлаа хүн (192.82.68.221)
    Худлаа дүр эсгэсэн гишүүн эмэгтэй. АН-н залуу бас бусад хүүхнүүдээ доош хийж явдаг хүн муутай 2 нүүртэй эмэгтэй
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Bayr (192.82.76.17)
    Тэтгэвэрт гарсан л бол бүгдийг 500 ,000 болго настай хүмүүст болно доо
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
  • Bayr (192.82.76.17)
    Tetref
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    ДЭМЖИЖ БАЙНА.
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.212.116.235)
    Буурьтай хүн баймаар гэтэл худлаа ярьдаг зальт үнэг
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • зочин (202.9.40.15)
    Энэ тэтгэврийн зээл чинь өөрөө өөрийнхөө мөнгийг урьдчилаадавч байгаа юмаа.Хадгалуулсан мангөө шүү.Улс ньуул уурхайгаас олсон ашиг машигаа өгч байгаа бишээ.Зээл аваагүй хөгшчүүд нь барьцаад уйлаад байх юм бишээ.Зориуд мэдээлэлгүй байлгаж байгаад батзандан гэх мэтүүд сонгуулийн шоу болгож ашиглаад багаа юмаа.Настан та зээл аваагүй бол сайн шүү дээ.Ямар нэг уул уурхай н хувьцаа энэ тэр хуваарилж хувьцаа өгөөгүй шүү дээ.Уул уурхай ашигтай биш байна гэж яриад байгаа биздээ.Хэдэн ахмад тахал тусвал.би тахал авъя гээд уйлах юмуу хаашаа юм.Улс төрчид юм хийхгүй. Тэгээд хамгийн эмзэг хүмүүсээр тоглоод байгаа болих хэрэгтэй.Гэхдээ мэр сэр муухай зэвүүн хөгшид байдаг шүү
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.74.201)
    Их хурлын гишүүдийн хамгийн мундаг нь
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • irgen (103.212.119.16)
    tetgevriin dood hemjeeg zovhon nemj 500000 bolgon gej hezee ch baihgui.Bugd niigmiin daatgald tolson huraamjiin hereer tetgever avdag.Getel zovhon baga tetgeverteig ni nemj tegshitgene gej poprood baidgaa boli.Erdene hulgaich bol ene salbariig samarch hayad shaardaj idsen shuu.
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.155)
    Bolomjtoi bailgui yahav dee. toriinene nuser tom butsetsiig avsaarhan bolgochihod l heden zuun ter bum tosovoos iluu garna shuu dee. Baahan darga, orlogch, tuslah nariin bichig geh met.
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    Тухайн үедээ гэмт хэрэгт холбогдсон байсан Женко ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн өр зээлийг тэглэх боломж бий гэж шоудсан. Хаа байна тэр амлалт. Сонгууль дөхөхөөр амныхаа зоргоор чалчих юмаа та нар. Тийм л байсан юм бол 2.3 н жилийн өмнө наад ауудлаа шийдэхгүй яасан юм.
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • tetgever (202.21.96.134)
    Zalyy nasandaa amidral, eruul mendee zolioslon baij undur daatgal tulj baisan humuus ter hemjeegeeree ih avah yostoi, yum unen shuargaar baidag bol.
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    Жонхуу хулгайчийн сонгуулийн шоу ахмадуудыг ялган гадуурхаж хооронд талцуулан, өр ихтэй энэ улсын төсөвт мөн ч их гай боллоо доо. Боловсролгүй бөх хүнээс дандаа буруу шийвэр гаргаж олны хэл аманд өртөж байх юм даа.
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • zochin (203.91.115.41)
    Tetgewriig 500000 bolgoxno zow oo tiim bolomj bga sh de adgiin nad zaxna gexdel axnaduudad em tarainii nvvrs tvlee max guril budaa gel ym ix bna sh de ene niigemd orgon xeregleenii baraa osoj bna tetgewriin doid xemje nemegdeed 350 bolox shig bollo ene mongo axnadiin sariin amjirgaand xvreltsexvv songuiliin shou xiij baixaar bodit bolgox xeregtei songuilas omno nemej xeregjvvlex xeregtei songuil bolsonii daraa xeregjvvlne gewel ene shig xudla ym baixgvi ee
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Багш (66.181.184.134)
    Ингэж тэгшитгэж болохгүй. Сонгуульд оноо авах гэсэн арга. Тэгш хандах ёстой. Тэтгэвэр гэдэг нь хүн нийгмийн даатгалд төлсөн мөнгөө л эргүүлэн авч байгаа юм. Их төлсөн нь их л авна. Их бага гэлгүй адил тэнцүү хувиар өсгөх замаар жигд нэмэх, хамгийн гол нь мөнгөний ханшийн уналтыг харгалзан үзэж байх ёстой юм. Харин 500000 болгох нь шударга бус. Эрдэнэ юугаа мэдэх вэ, бүр талийгаачдын тэтгэврээс иддэг хүн. Харин Нарантуяа гайгүй эдийн засагчийнй хувьд ингэж тэнэгтэж болохгүй. АН- тэнэглэж дуусдаггүй нам. Мөнгөний төлөө уралдаан энэ намаас л гарсан. Одоо болно. Хэн хэдийг өгсөн юм бэ, түүнээ л авна.
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
    • зочин
      Наад авгай чинь Эрдэнэ попоо дагаад бас эргүүтэж эхэллээ.Ингэж л улс орныхоо эдийн засгийг доройтуулж иргэдээ өрөнд унагаж нуруун дээр зайдалдаг улсууд шүүдээ
      2020 оны 02 сарын 08
  • Зочин (150.129.141.205)
    Тэтгэвэр бол цалин биш учраас бүх тэтгэвэр 500 мянга байх боломжтой
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.121.42)
    Ажил хийгээгүй мөртөө улсаас мөнгө нэхэх таалагдахгүй байна.Нараа гишүүн сонгуулийн өмнө популист ийм үйлдэл таалагдахгүй байна. Тулгаа Хү Шатар гурвын тэтгэвэр тэглэх гэж яаж 400 мянган ахмадуудаа 2 хувааж яалаа даа.
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Больчихоосой (45.51.113.91)
    Улсад ажил хийгээгүй байж тэтгэврээ нэмүүлэх гэж хөгшчүүл даварцгаах юм. ОХУ-д гэхэд Алла Пугачева сарын 2,000 рубль буюу 70,000 төгрөгийн тэтгэвэр авч байна. Тэгэхэд манайд юу ч хийж бүтээгээгүй байж 500,000 төгрөгийн тэтгэвэр авах гээд майлалдацгаах юм
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
    • Зочин
      санаа нийлж байна
      2020 оны 02 сарын 07
  • Зочин (103.229.121.42)
    Нарантуяа гуай улс төрийн шоу хийхээ болиоч. Сонгууль ойртсон болохоор ингэж худлаа хуцахаа болиочээ.Саяхан ахмадууд хоёр хуваагдаад тэтгэвэр тэглүүлсэн зээл аваад төлж дууссан болон маш бага 500.0 зээл авсан ахмадууд их байнлээ шүү дээ.Хөөрхий гэж 190.000 ахмадууд уйлаад үлдээ биз дээ.Нараа эгч минь болж үз зарим хөгшид огт ажил хийж үзээгүй мөртөө тэтгэвэр/320/ болоо юм биш үү! Эх орны хишигт баярлаж явах бусуу?зарим нь даварч байна.
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    bolomj baigaa l um bol yariad l suuh um tegeed osgooch !!!
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
    • erh barij bui 65 mangar chin l usguh uguig shiidne tedende l hand
      2020 оны 02 сарын 07
  • Зочин (203.91.115.52)
    МАН ахмадаа ялгаж халамж өгөхийн оронд доод тэтгэвэрээ 500 мянга болгосон бол ядаж эм тариагаа хагас дутуу ч гэсэн авах байсийм
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.52)
    Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болгох хэрэгтэй Зөв ярьж бна 350 мянгаар сар амьдрахад үнэн хүнд байна ш дээ
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • БАДРАХ (192.82.69.3)
    ИНГЭЖ МОНГЛООРОО ТОГЛОЖ УЛС ТӨР ХИЙХ ХЭРЭГ ЮУ БАЙНАА ИРГЭД АЯГҮЙ БОЛ ҮҮНД НЬ ИТГЭНЭ ДЭЭ
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.11.195.2)
    Болдог бол болох байсан байлгүй. Ард иргэдийг турхирах юм.
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • зочин (64.119.21.76)
    Тэтгэврийн сан хоосолчихоод С.Эрдэнэ, Нарантуяа мэтийн юмнууд одоо хѳгшчүүл бидний толгойг угаана гэж байгаа бол хол очиж хонхорт очиж бѳѳлжѳѳрѳй. Та нар засаг барьж баыхдаа хийчих нь яасан. Энэ муу жон жон бас тэгж байгаад хогийн бѳѳс
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • болилдоо (192.82.72.183)
    30 жилд шинээр үйлдвэр байгуулаагүй, харин байсан үйлдвэрүүдээ хувьчлал нэрээр устгасан. ЯАЖ ч хичээгээд тэтгэвэрийн доод үнийг 500 000 болгох боломж төрд байхгүй. БҮҮ жүжиг тавь.
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.43)
    Сонгууль дөхөхөөр бахтайгаа нийлж худлаа шоудахаа болимоор юм. Та нарын тавьсан өрийг дарсаар байгаад эдийн засаг олигтой сайжрахгүй байгаа шүү дээ.
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    8 цаг 19 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    8 цаг 22 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    8 цаг 25 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    10 цаг 38 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    12 цаг 0 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    12 цаг 3 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    12 цаг 37 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    12 цаг 42 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    12 цаг 45 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    12 цаг 55 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    13 цаг 24 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    13 цаг 30 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    13 цаг 41 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    13 цаг 43 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    14 цаг 30 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    15 цаг 14 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    15 цаг 14 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    15 цаг 53 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    15 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    16 цаг 9 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК