Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батцэцэг: Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийлэл болсон

2020-2-28
0
ЖИРГЭХ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалын зорилго юунд оршиж байв? Энэ зорилго хэрхэн хэрэгжсэн, айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

-2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, мөн өдрийн орой эх орондоо буцаж ирлээ. Ерөнхийлөгч энэ удаагийнхаа айлчлалаар БНХАУ-ын удирдлагуудтай уулзан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар ярилцаж, Хятадын ард түмэнд Монголын ард түмэн хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг мэдээлж, дэлхий дахиныг түгшээж байгаа коронавирусын өвчлөлийн эсрэг Хятад улсын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсч, туршлага судаллаа.

Энэ удаагийн айлчлалаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, Монголын ард түмнийг төлөөлөн, онц ноцтой нөхцөлд аюулт өвчний эсрэг хүнд тэмцэл өрнүүлж буй Хятадын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж, эв санаа нэгтэй байгаагаа илэрхийллээ.

Мөнхийн, найрсаг хөршийн хувьд Хятад улсад сэтгэлийн дэмжлэг үзүүлж буйд Хятадын удирдлагууд, ард түмэн талархан, элэгсэг дотноор хүлээж авч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нь эерэг сэтгэгдлүүд гарч байна. Манай ард түмэн ч бас ойлгож, эерэгээр хүлээж авч байгаа нь анзаарагдаж байна. Энэ бүхэн нь энэхүү айлчлалд тавьж буй дүн гэж харж байна.

Иж бүрэн стратегийн түншлэлтэй хоёр орны хувьд харилцаа, хамтын ажиллагаа ямар ч нөхцөлд үргэлжлэх ёстой. Хятад улс нь манай худалдаа, эдийн засгийн гол түнш. Энэхүү айлчлал нь хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, талуудын харилцан ашигтай бодит хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн бататгахад чухал түлхэц болсон гэж үзэж байна. 

-Энэ удаагийн айлчлал онцгой цаг үед, онцгой нөхцөлд хэрэгжлээ.

-Тийм ээ, энэ удаагийн айлчлал онцгой цаг үед онцгой нөхцөлд хэрэгжлээ. Үүнтэй холбогдуулан урьд өмнө гарч байсан халдварт өвчний нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл дурдахыг хүсч байна. Тухайлбал, 2003 онд БНХАУ-д дэгдсэн SARS өвчний үеэр БНХАУ-д хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байсан 22 гадаад арга хэмжээнээс 19 нь цуцлагдаж, 3-хан нь хэрэгжиж байсан. Ихэнх улсын төр, засгийн тэргүүн нар айлчлалаа цуцалж, зөвхөн Франц, Румыний Ерөнхий сайд нар БНХАУ-д айлчилсан байдаг. Тийм ч учраас тэдгээр айлчлалыг “БНХАУ-тай эв санааны нэгдлээ илэрхийлсэн, хүнд үед сэтгэл санааны болон бодит дэмжлэг тусламж үзүүлсэн онцгой айлчлал боллоо” гэж Хятадын төр засаг, ард түмэн өндөр үнэлсэн байдаг.

Энэ удаад ч хятадын тал манай Ерөнхийлөгчийн айлчлалыг талархан хүлээж авч, хүнд үед нөхрийн чанар таниулсан чухал айлчлал боллоо гэж дүгнэсэн. Тухайлбал, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” Монгол ардын зүйр үг, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургааль үгийг тус тус иш татаж чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.  

Мөн халдварт өвчин дэгдсэнээс хойш БНХАУ-д хийсэн гадаад улс орнуудын Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ боломж гаргах завшаан болно хэмээн тэмдэглэсэн. Уулзалтын үеэр талууд коронавирусийн асуудал нь нэг улсын асуудал биш нийт хүн төрөлхтний өмнөх том сорилт тул хамтран ажиллах нь зүйтэй гэдгийг тэмдэглэсэн.

Түүнчлэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэрээ хэлсэн үгэндээ, цаг зуурын энэ бэрхшээлийг даван гарснаар хоёр улсын хоорондын гадаад худалдаа, иргэдийн зорчих хөдөлгөөн богино хугацаанд хэвийн болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэхийн хамт, энэ удаагийн айлчлалын дүнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.  

Монголын тал Хятад Улсад вирусын халдвар авсан, өвчилсөн, нас барсан хүний тоо өдрөөс өдөрт буурч, эдгэрсэн хүний тоо улам нэмэгдэж байгаа нь төр засаг болон бүх шатны байгууллага нь энэ өвчинтэй тэмцэх ажлыг түргэн шуурхай, оновчтой зохион байгуулж, ард иргэд нь хариуцлагатай, ухамсартай хандаж хамтарч ажилласны үр дүн гэж үзэж байна.

Хятадын төр засаг коронавирусын өвчлөлтэй тэмцэж хүрсэн ололт амжилтыг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ тархалтаас урьдчилан сэргийлэх болон голомтод авч хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж буй туршлагыг нь судалж танилцан, харилцан мэдээлэл солилцсондоо сэтгэл хангалуун байна. Цаашид байгалийн гамшиг, осол, гоц халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийлэл болсон бөгөөд бүс нутаг, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бататгаж, Монгол, Хятадын ард түмний найрамдалт харилцааг улам бүр гүнзгийрүүлсэн бодит алхам болсон гэж үзэж байна.

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (192.82.71.40)
    Унхээр лаг еронхийлогч юмаа ийм айхтар хун гэж яаж мэдэх вэ дээ унхээр лаг. Хузуугуй хулгайч тэгэхэд хулгайлаж хулгайчаад гадаадад тансаглаад нохойн голог аятай эх ороноосоо дурвэж яваа нь унхээр ичгууртэй. Бид еронхийлогчоо зов хунээрээ сонгожээ санаа зовох юмгуй боллоо
    2020 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.18.26)
    unendeee bol ovdood hevtsen dargiigaa ergej ochij tal zasaj bgaa met delhiid haragduulsan shuu dee
    2020 оны 03 сарын 02 | Хариулах
    • Chi odoo haashin yanzin omhiirtson bodoltoi shaar we yumiig neg eireg baidlaar olj harah uhaan chmd bnuu. Tarihaa hogjvvl nvvdee nee okey
      2020 оны 03 сарын 02
  • зочин (103.140.11.118)
    мөнхийн хөрш улсууд ийм зүйл байх ёстой монгол жудаг яма рч үед хадгалагдаж байх ёстой 60 жилийн өмнө өлсгөлөнд нэрвэгдэж байхад буудай үхэр өгсөн тухай дурсан байналаа ард түмэн гэдэг ямарч улс оронд өөдлөхх уруудах байдаг шүү манай улс ч гэсэн визгүй зорчиж хүнд үед маш их тус болсон шүү 1960-аад онд ч гэсэн барилгажуулалт бүтээн байгуулалтыг эрчимтэй хйиж тусалж байсан ард түмэн гэдгийг бид мэдэж байгаа
    2020 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    За одоо болно оо нэг туйлшрахаараа явж өгнө шүү.
    2020 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.193.153)
    SAIN BAINA
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
  • Сайхан (202.9.46.191)
    Сайхан мэдээ байна, нэг Зүйл санагдаад, манай улс төрч эмэгтэйчүүд ээмэг бөгж энэ тэрийг зүүх дэг жаяг мэддэг баримталдаг байх хэрэгтэй шүү
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.46.181)
    Сайхан мэдээг уншхаар удахгшй энэ ханиад арилах гэж байгааг мэдэрч байна монголчууд бүгд эрүүл ээх байг
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    6 цаг 46 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    6 цаг 49 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    6 цаг 52 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    9 цаг 6 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    10 цаг 28 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    10 цаг 30 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    11 цаг 4 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    11 цаг 9 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    11 цаг 12 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    11 цаг 22 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    11 цаг 51 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    11 цаг 58 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    12 цаг 8 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    12 цаг 10 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    12 цаг 57 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    13 цаг 41 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    13 цаг 41 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    14 цаг 20 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    14 цаг 22 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    14 цаг 36 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК