Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд Л.Оюун-Эрдэнийн хэлдэг үнэн

2020-3-06
0
ЖИРГЭХ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар өрөөндөө хэвлэлийн бага хурал зарлав. Сэдэв нь Тавантолгой. Уур амьсгалын хувьд нэлээд бухимдалтай өрнөсөн уг хэвлэлийн хурлын дийлэнх агуулга нь Тавантолгой байсан нь энэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн 30 хүртэлх хувийг олон улсын зах зээлд арилжаалж, хөрөнгө босгох ажлын тухай хэд хоногийн өмнө танилцуулсан. Үүнтэй зэрэгцээд тус ордыг хувьчлах нь гэсэн шүүмжлэл нийгэмд үүсээд байгаа юм.

Уг шүүмжлэлийн гол автор нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд. Үдэш бүр телевизийн ярилцлагад орж, Тавантолгойн ордын асуудлаар байр сууриа илэрхийлэх болсон тэрбээр ямар нэгэн хувьчлал явах ёсгүйг онцолж буй.

Гэвч АН-ын даргын ахлах зөвлөхийн байр суурийг хэт улстөржсөн гэдгийг У.Хүрэлсүхийн танхимын гишүүд түрүүчээсээ хэлэх болсон. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэхэд “Хувьчлах тухай анх удаа сонсож байна. Олон улсын зах зээлд IPO гаргах тухай шийдвэр, УИХ, Засгийн газар дээр гарсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа энэ асуудлыг дэмжиж байсан юм байна гэж ойлгосон.

Гэтэл АН-ын Тамгын газарт очихоороо байр суурь нь өөрчлөгдсөнийг гайхаж байна. "Уйддаг юм уу, яадаг юм" гэдэг юм болоод байх шиг байна. Хоёрдугаарт, IPO гаргана гэдэг амар ажил биш. 2021, 2022 онд гарах ажил. Компани дээрээ судалгаа хийнэ, үнэлнэ, хууль эрх зүйн орчныг нь тогтооно. Шат дараалсан арга хэмжээ авна. Хөрөнгө оруулагч нартаа танилцуулна. Тэндээс тодорхой хувийг олон улсын хөрөнгө оруулагч нарт оруулъя. Ингэж байж манайх хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье, уул уурхайн салбараа олон улсын жишгээр хөгжүүлье гэдэг шийдвэр гарсан” гэсэн тайлбарыг өгсөн.

Сүүлд З.Энхболд зөвлөхийн яриад яваад байгаа сэдвээр сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Сонгууль угтсан улстөржилт эхэлсэн байна. Мэдэн будилдаг, мэддэг зүйлээ мэдэхгүй гэдэг, зориуд мушгин гуйвуулдаг цаг ирсэн байна. Өнөөдөр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд төрийн болон албаны нууцын дагуу ил болгох саналыг хүргүүлсэн. Энэ асуудал одоогоор нууц хэвээр байгаа учир нарийн зүйлийг ил болохоор хэлье. Тавантолгойн нүүрсний уурхайд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ гээд ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замтай холбоотой дэд бүтцийн ажлыг хийх ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. 2018 онд.

ҮАБЗ-тэй хамгийн ойр ажилладаг хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. Үүнийг та бүгд мэднэ. З.Энхболд гэж хүн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байх үед нь энэ зөвлөмж гарсан.

Буруу гэж бодсон юм бол зөв болгоход талаар ажиллахгүй яасан юм бэ. Зүүнбаянгийн төмөр замд шулуухан хэлэхэд Ерөнхийлөгчийн багийнхан манлайлж оролцсон.

Томоохон санхүүжилттэй ажлууд үргэлжилж байна. Өндөр санхүүжилттэй олон арга хэмжээний нэг нь энэ. Үүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарч, Засгийн газарт ирсэн. Гэхдээ Засгийн газраас хэрэгжүүлээгүй. Учир судалгааны төвшинд үргэлжилж байгаа ажил учраас тэр. Туйлын болгоомжтой харьцах ёстой гэдэг байр суурь би илэрхийлсээр ирсэн. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг аваад үзэрэй. Яагаад гэвэл, АН-ын увайгүй байдал удаа дараа давтагдаж байгаа учраас болгоомжтой байдлаар хандаж ирсэн. Өнөөдөр энэ бүхэн батлагдлаа.

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, IPO гаргах нь зөв алхам мөн үү гэвэл мөн. Судалж байна. Үүнийг дагаад дэд бүтцийн ажил зогсох эрсдэлтэй. Үүнийг би анхааруулах ёстой” гэсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлдэг үнэний ортой. Учир нь, Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн тангараг өдрөөс нь өнгөрснийг хүртэл хугацаанд хамгийн ойр шадарласан хүн нь З.Энхболд.

Хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгчийн даргалдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмж бүртэй уншиж танилцдаггүй юм гэхэд түүгээр юу хэлэлцсэнийг гадарлах хэмжээний мэдээлэлд ойр хүний нэг.

Гэтэл нөөцийнхөө хэмжээгээр дэлхийд эхний 10-т ордог, Тавантолгойн ордын 30 хүртэл хувийг хөрөнгийн зах зээлд гаргах асуудлыг зөвлөх З.Энхболд өнөөдрийг хүртэлх хугацаанд сонсоогүй явсан гэвэл түүн шиг худлаа юм байхгүй болж таарна. Цаашлаад Тавантолгойн нүүрсний уурхайд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замтай холбоотой дэд бүтцийн ажлыг хийх ҮАБЗ-ийн зөвлөмж гарч байхад З.Энхболд хаана, юу хийж явсан бэ гэсэн асуулт гарч ирж байна.

Эсвэл З.Энхболд даргын оролцоогүйгээр, огт мэдээгүй явахад нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав сууж байгаад зөвлөмж гаргасныг нь нарийн бичгийн дарга А.Гансүх баталгаажуулчихсан хэрэг үү?. Тийм бол З.Энхболд өнөөдрийг хүртэл хугацаанд дуугарахгүй яагаад дуугүй явав зэргээр олон асуулт хөвөрч байна.

Энэ бүгдээс харахад Тавантолгойг тойрсон З.Энхболдын байр суурь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвынх гэхээсээ хувь хүн, улстөрчийнх нь эрх ашгийг хөндөж эхэлсэн бололтой.

Гагцхүү өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн өмнөөс саарал ордны улс төрийн тайзыг хөшигний ард “дэглэж” ирсэн тэрбээр энэ удаад Тавантолгой тойрсон асуудлаар У.Хүрэлсүхийн Засгийн газартай албан бусаар “дайн” зарлаж эхэлж байх шиг. Энд ганц үнэн байгаа нь “Сонгууль гурван сарын дараа болно. Би амиа бодмоор байна. Өнгөрсөн сонгуулиар онгоцоор улс тойрсоор байгаад өөрөө унасан. Одоо аль нэг тойргийг сонгож очоод, тэндээ бэлдмээр байна” гэсэн зөвлөх З.Энхболдын үг, түүнийх нь илрэл Тавантолгой байх нь.  

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Монголдоо авчир... (122.201.26.172)
    Оюун-Эрдэнэ сайд аа Хөтөлийн Цемент Шохойн үйлдвэрээ улсдаа авчирмаар байна. Эрдэнэт бол ЗГын хяналттай байгаа учир үйл ажиллагаа жигдэрсэн шүү.
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (43.228.131.38)
    Хувьчлал ipo үндсэндээ адилхан зүйлшээ. Нэг нь ТУЗ өөрсдөө шийднэ нөгөөх нь биржээр дамжуулж зардал л ялгаатай. Хоёулаа л компаний хөрөнгийг эзэмших эрхийг л шилжүүлж байгаатай адилхан. Оюун-Эрдэнэ д асуудал байна. Зарж яах гээд байгаа нь л сонин байнада
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • zika (126.182.127.208)
    uls turiihun sunuj Mgl uls l uldeesei
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (64.119.23.6)
    Гадаадад худалдаж болохгүй,з,энхболдынх зөв,
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • zochin (59.153.114.31)
    Z Enhboldod itgej bolno demjij bn
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • МАН ыг дэмжигч (64.119.23.249)
    Оюунаа гэж хуцдаг халтар вэ. Хэрвээ энэ хулгай дээрмийгээ хууль хяналт нь зогсоохгүй бол 05 р сарын 01 нийг Улс даяараа Таван Толгойгоо хамгаалах бослогын өдөр болно шүү. Тэр цагт МАН минь оройтсон байх бөгөөд 2020 оны сонгуульд ТОМ хао нүхэнд унасан байх болноо.
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • ЗОЧИН (64.119.27.241)
    Монголд Зика19 вирус тархаж эхэлжэээ. Бурхан минь тун аюултай хорчин вирүс түгээгч бнда.
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • ЗОЧИН (64.119.27.241)
    Иди в жопу Зика
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • энхбаатар (202.86.178.50)
    Монгол ардын нам хэзээ далд орж Ард тумний нуруу тэнийх юм болдоо.оюун эрдэнэ худлаа гар бна даа.оорсдоо нуурсээ зарсан дээрээ.Дороо л 1,2 жилийн дараа туршлагатай болно.Яаж оюу толгойгоо буцааж авахаа л бодох хэрэгтэй.
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Will (66.181.161.21)
    Zi sain hvn bishee
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.72.77)
    Иди в жопу Оюун-эрдэнэчик
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.72.7)
    З Энхболд одоо болимоор юм Ер нь хоёр нүүр гаргах хэрэггүй Хүн бүр чиний санаанд таарах албагүй АНамынхаа нэр хүндийг өсгөхийг бод
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (172.58.141.238)
    Ziko virus ee koronogoos umnu ustga gantsad songuul duustal tusgaaaral olon jil ediin zasagaa alj ba
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.43)
    Манан-гаас ДАХИАД М.Энхболдтонгууд,Элбэгдоржтонгууд,Сайханбилэгтэнгүүд гарна гэдэгт итгэлтэй байна шүү.Ард түмэн шал өөр нам,өөр хүмүүсийг сонгох нь дээр.
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
  • зочин (192.82.65.120)
    Бүгд үнэн ярьдаг хүмүүс
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.91.115.37)
    МАНАН худлаа жүжиглэж байгаа шүү Цаанаа бүх тохироогоо хийсэн байгаа Ард түмэн минь МАН АН хоёр намд битгий хууртаараа 30 жил төр барилаа Бүх зүйл доошоо орлоо Одоо ирэх сонгуулиар энэ хоёр намыг бүр нэг солиод үзэe
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.181.114)
    Duu Hishigdorjiinh Hishig Arvin TT ruu oroh geed bgaan
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (220.126.20.92)
    Өөрийнх нь оруулсан компани явахгүй болохоор Энхболд ингэдэг зантай юм. Гэм биш зан нь юм.
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • zochin (122.201.23.226)
    Oyun-Erdeniin heldeg ch ortoi,Enkhboldin yaridagch ortoi bh
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
    • Хоёулаа ортой. Оюунэрдэнэ яагаад сандраад байна?
      2020 оны 03 сарын 06
  • ЗИКА (59.153.115.157)
    БЭЛЭН БГАА НҮҮРСЭЭ ӨӨРСДӨӨ УХААД ЗАРААД БОЛООД БАЙХАД ЗААВАЛ ХҮНТЭЙ ХУВААХ ШААРДЛАГА БГАА ЮМ УУ??????????
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Unen (217.30.64.210)
    .Enkhbold gedeg khuniig Ikh khurliin darga baisan ch zasag, turuus garsan togtool, shiidver iig tooj tanilcuuldaggui baisan yum baina lee khuurkhii...
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • zass (202.21.113.82)
    эрдэнэ+зи+короно/элбэгдрж/ тэнцүү АН
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Орогдол (202.9.46.194)
    сайхан билэгийн Хэлснээр Зи вирус/З энхболд/ ард түмэнд муу мэдээлэл буюу үнэнийг худлаа болгож ярихдаа ичэхээ байман хүн шүү дээ ард түмэн мэддэг түүний муу муухайг мэддэг учраас 2016 онд сонгоогүй одоо 2020 онд ч сонгохгүй. ээ
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.36.132)
    Энхболдын зөв. Дэмжиж байна
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    6 цаг 3 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    6 цаг 6 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    6 цаг 9 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    8 цаг 23 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    9 цаг 45 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    9 цаг 47 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    10 цаг 21 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    10 цаг 26 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    10 цаг 29 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    10 цаг 39 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    11 цаг 9 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    11 цаг 15 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    11 цаг 25 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    11 цаг 27 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    12 цаг 14 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    12 цаг 58 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    12 цаг 58 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    13 цаг 37 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    13 цаг 39 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    13 цаг 53 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК