Оюутолгойн ажилтнаас "COVID-19"-ийн халдварын сэжиг илэрсэн учир Улаанбаатараас сорьц авах онгоц хөөргөхөөр болжээ. Тодруулбал, тус уурхайд ажилладаг нэг иргэнээс коронавирусний халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Тиймээс холбогдох албаны шийдвэрийн дагуу "Айро Монголиа" авиа компанийн онгоц тун хөөрөх гэж байна. Онгоцонд шинжилгээний сорьж авах тусгай баг явах бөгөөд сэжигтэй тохиолдол илэрсэн иргэн болон бусад иргэдээс шинжилгээ авна. Харин дээрх иргэдийг Өмнөговьд тусгаарласан байрнаас гаргаж Улаанбаатарт авчрахгүй юм байна.
Г.Маргад