Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс өгсөн чиглэлийн дагуу БНСУ дахь 1000 иргэнийг авчрах тусгай үүргийн онгоц хөөргөхөөр болсон байна. Тодруулбал, жирэмсэн, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй болон бага насны хүүхэдтэй иргэдийг нэн тэргүүнд эх оронд эргүүлэн авчрах бөгөөд ингэхдээ дөрвөн удаагийн нислэг үйлдэх шийдвэр гаргажээ.
Мөн Япон улсаас ийм шалтгаантай иргэдээ авахаар шийдвэрлэлээ. Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргахаар болов. Эх орондоо ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж оношилно. Ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцах юм.
Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байна.
С.Сүлд