Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Наранбаатар: З.Энхболд нарыг АТГ, тагнуул, прокуророор шалгуулна

2020-3-13
0
ЖИРГЭХ

Эдийн засагч Л.Наранбаатар "З.Энхболд гэж хүн УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан хүн. Одоо АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Энэ хүнтэй холбоотой хэд хэдэн ноцтой баримт бий гээд "Страто" компанитай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Улс төрийн өндөр эрх мэдлээ ашиглаж, нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэх хэргийн прокурор, АТГ, тагнуулын байгууллагад өгөхөө мэдэгдэж байна. “Страто”, “Хишиг Арвин”, “Суруга Монгол” гэсэн гурван компанид холбогдох хэрэг бий.

“Страто”-гийн гүйтэтгэх захирлаар А.Баттүшиг гээд З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой бизнесийн хамтрагч хүн байдаг. З.Хишигтогтох нь хоёр компанийг А.Баттүшигтэй хамтран эзэмшдэг. Энэ хоёр компанийн гүйцэтгэх захирлаар А.Баттүшиг нь мөн адил ажилладаг. Түүгээр зогсохгүй оффис нь нэг.

Эдгээр гурван хүний хамаарал бүхий “Страто” компани нь олон хууль бус үйлдэл хийж. Шивээговьд байрлах 1.5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай “Страто” үйлдвэрийг 2018 онд ашиглалтад оруулсан байна. Гэтэл ТЭЗҮ нь 2018 оны арванхоёрдугаар сард батлагдсан байх юм. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ батлагдаагүй байхад буюу долоон сарын өмнө үйлдвэр ашиглалтад оруулж, нүүрс угааж эхэлсэн. Үүнээс гадна үйлдвэр барих газраа хууль бусаар авсан гэж орон нутгаас зарга үүсгэсэн. Хэрэг шүүхийн шатанд яваа. “Страто” үйлдвэрийн 50 хувийг хятадын “Шаньдун Шенхан Жиеэ эдийн засгийн худалдаа” гэсэн компани эзэмшдэг. Үлдсэн 37 хуийг нь дээр хэлсэн А.Баттүшиг, 13 хувийг нь бусад иргэн эзэмшдэг.

Энэ компани нь Тавантолгойгоос нүүрс авч угаадаг. А.Баттүшиг хэвлэлд ярилцлага өгөхдөө “Нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар авч угаагаад цааш нь 140 ам.доллараар зардаг” гэж 2019 ярьсан байна.

Эдийн засгийн тооцооллыг авч үзвэл, жилд 220 тонн буюу 740 орчим тэрбум төгрөг.

Үйлдвэр хүчин чадлаа өргөтгөж байгаа гэсэн. Жилийн 4.5 сая тонн болгоно гэж барилгын ажил эхэлсэн гэсэн. 4.5 сая тонн гэхээр 2.1 их наяд төгрөгийн орлого яригдана. Энэ бол бага тоо биш. Компаниар ярьвал жижиг компанид тооцогдохгүй. Энэ мөнгийг 1072 ширхэг хувьцаа эзэмшигч 2.1 сая орчим хүнд хувааж үзвэл хүн тус бүр нэг сая төгрөг авах хэмжээний мөнгө.

Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс угаах үйлдвэр барихгүйгээр “Страто” компанид ашигтай хувилбар юм.

З.Энхболд олон удаа өмгөөлж ярьсан даа. “Страто” компанийн хуульч С.Баярмаа Үнсэн хуулийн цэцэд хандаж, Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийг тэглүүлсэн. Энэ лобби процесс Монголын эдийн засагт багагүй хохирол авчирсан болов уу. Энэ бүхнийг З.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа худал мэдээлэл өгсөн. Энэ нь Ашигт малтмалын татвар бол олборлолт нь таван хувь, баяжуулаад цаашаа зарахад 5, 5 гээд 15 хувийн татвартай гэдэг зүйлийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайгаар яриулж байгаад маргааш нь Үндсэн хуулийн цэц дээр унагаах замаар АМНАТ-ыг бүхэлд нь тэглүүлсэн. Энэ бол жилд 1.3 их наяд төгрөгийн орлого орж ирдэг байсан зүйл. Үүнээс тал нь Ирээдүйн өв сан руу орж, бусад нь орон нутгийн хөгжилд зарцуулагддаг байсан. Ийм гол татварыг цуцлуулсан.

Энэ асуудлыг би тухайн үед нь олон нийтэд мэдээлсэн. Сангийн яамнаас даруй арга хэмжээ авч буцааж сэргээсэн. Ингэж “Страто”-гийн 3.2 тэрбум төгрөгийн татварыг тэглүүлэхийн төлөө 1.3 их наяд төгрөгийн АМНАТ-ыг тэглүүлсэн бусармаг үйл явдал зогсож байсан. Үүний төлөө З.Энхболд намайг цагдаагаар шалгуулсан. Тэр хүн хувийн хонгилтой болсон юм байна. Түүний эхнэр Бат-Өлзий гэж хүн бий. Ямар ч засаг солигдсон яаманд ажиллаж л байдаг.

Мөн энэ компанид хууль бусаар татварын тогтворжуулалтын гэрээг олгосон байна. Үүнд, импорт, гааль, аж ахуйн нэгжийн орлогийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны татвар. Татвар төлөхгүй гээд дахиад маргаан үүсгэсэн бололтой юм билээ.

Дараагийн нэг асуудал нь “Хишиг Арвин” ХХК. Ардчилсан хүчний холбоо гэдэг зүйлийг З.Энхболд болон түүний дүү З.Хишигтогтох, Тулгат нар байгуулсан. Энэ Тулгат нь “Хишиг Арвин” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.  2013 онд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хөрс хуулалтын ажлыг тендерт шалгарах үед нь гүйцэтгэх захирлаар томилогдсон. Мөн “Хишиг Арвин” ХХК нь 2013 оноос хойш хамгийн багадаа гурван их наяд төгрөгийн ашиг олсон. Аудит оруулж шалгах ёстой. Зөвхөн энэ жил гэхэд 800 тэрбум төгрөгийн тендерийг гурван жилийн хугацаанд үргэлжүүлэх хийхээр авсан байна. Үүнийг шалгах ёстой.

Гуравдахь асуудал нь Суруга Монгол. Энэ компанийн 87 настай Япон захирал хар тамхины хэрэгт холбогдлоо гэх мэдээ 2013 оны дөрөвдүгээр сард цацагдаж, дөрвөн сар хоригдсоны эцэст эх орон руугаа буцсан. Буцахдаа компаниа улс төрд нөлөө бүхий хүмүүст шилжүүлсэн байдаг. Надад ирсэн мэдээллээр З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын нэр дээр Хүннү-2020 хорооллын таван байрны наймдугаар давхарууд бүхэлд нь бүртгэлтэй байдаг юм байна. Үнэлгээгээр бол 4-5 тэрбум төгрөгийн ханштай хөрөнгө гээд боддоо. Энэ орон сууц нь Суруга Монгол ХХК-ийн газар дээр баригдсан байна. Үүний цаана ноцтой зүйл бий гэдэгт итгэлтэй байна.

Дээр нь "Страто" бол зөвхөн угааж цэвэрлэдэг компани. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгойн хувцсыг угаагаад буцааж өгөх ёстой. Компанийн дүрэмдээ хүртэл ингэж тусгасан. Гэтэл Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг угаагаад, баяжуулаад буцаах ёстой байтал цаашаа хоёр дахин үнээр зарж байна. Энэ бол хууль бус үйлдэл ” гэлээ.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    6 цаг 1 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    6 цаг 3 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    6 цаг 7 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    8 цаг 20 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    9 цаг 42 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    9 цаг 45 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    10 цаг 19 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    10 цаг 24 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    10 цаг 27 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    10 цаг 37 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    11 цаг 6 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    11 цаг 12 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    11 цаг 23 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    11 цаг 24 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    12 цаг 11 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    12 цаг 56 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    12 цаг 56 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    13 цаг 35 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    13 цаг 37 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    13 цаг 51 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК