МАХН болон ИЗНН нар ирэх сонгуульд эвсэж оролцохоор болжээ. Энэ талаар ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар “Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Монголын ард түмэн туйлдаж байна.
Тиймээс МАН, АН гэдэг хоёр том хүчний эсрэг ард түмэн нэгдэхээс өөр арга алга. Цаашид нэг том хүчин болж МАНАН тогтолцооны эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлье гэж бусад намуудад уриалж байна. Цаашид үйл ажиллагаагаа эрчимжүүлье. Хамгийн гол нь Монголын төрд Монгол Улсын өмчийг бүгдийг нь өгчихсөн. Өнөөдөр төр гэж юу юм бэ. Ялсан намд Монголын бүх өмчийг өгдөг болчихсон энэ асуудалтай тууштай тэмцэхэд бид бэлэн” гэдгээ илэрхийлэн хоёр нам санамж бичигт гарын үсэг зурлаа.
А.Сүх