зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тавантолгойг улс төрд ашиглах “патент”-ын төлөө

2020-3-16
0
ЖИРГЭХ

Өнгөрч буй долоо хоногт Covid19 –өөс гадна олны анхааралд байсан, одоо ч байгаа нэг сэдэв нь З.Энхболд, Л.Наранбаатар нарын хэрүүл. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албанаасаа бууж, АН-ын даргын ахлах зөвлөх гэдэг ажилтай болсон З.Энхболд Тавантолгой төсөл, Эрдэнэс-Тавантолгой ХК-тай холбоотой асуудлыг өөрийнхөө төдийгүй намынхаа сонгуулийн сэдэв болгон сонгож авсан.  

Түүнээс өмнө энэ сэдвийг иргэн Л.Наранбаатар дангаараа шахам эзэмшиж байв. Тавантолгойг улс төрд ашиглах “зохиогчийн эрх”-ийн төлөө МАХН, юутай ч хамаагүй тэмцэгч Жагар, Бээжин гэх мэт  олон нам хүчин, улс төрчид, иргэний хөдөлгөөнийхөн өрсөлдөж ирсэн ч тэд замын дундаас суларсаар үнэнч үлдэж хоцорсон нь “оймс Наба”. Бүтэн хоёр жил 1072 хувьцаагаар улс төр хийж, 1072 хувьцаа эзэмшигчдийн холбоо хүртэл байгуулсан Л.Наранбаатарт гэнэтийн хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн нь Зи.Энхболд байлаа.

Хоноц хоноцдоо дургүй гэгчийн үлгэрээр мөлжүүртэй сэдвийг нь булаацалдах өрсөлдөгч гарч ирсэнд дургүйцсэн юм уу яасан, тэрээр баасан гаригт хэвлэлийн хурал хийж, З.Энхболдын үнэн нүүр царайг илчлэв.

Олон улсын хөрөнгийн биржид 30 хүртэлх  хувийн хувьцаагаа зарж, 5 тэрбум ам доллар босгох чиглэлийг УИХ, Засгийн газраас Эрдэнэс-тавантолгой ХК-д өгсөн. Энэ ажлыг толгойгоороо хариуцсан хүн нь УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар. Сүүлийн хоёр гуравхан жил, Б.Ганхуяг гэж захирлын үед л Эрдэнэс-тавантолгой өндөр ашигтай ажиллаж, олны анхаарал татсан компани болчихоод байгаагаас биш өмнө нь өр зээлэндээ дарагдсан, өдөр хоног аргацаасан олон төрийн өмчит газрын л нэг байв.  Техник тоног төхөөрөмж, материаллаг бааз сул. Нүүрс угаах үйлдвэр байтугай олигтойхон экскаваторгүй шахам компани. Тиймээс нүүрс угаах үйлдвэрээс эхлээд кокс химийн үйлдвэр, конвейрийн систем, төмөр зам, авто зам барих гэх мэт томоохон төслүүд хэрэгжүүлэхэд 5 тэрбум орчим доллар шаардагдана, энэ мөнгийг олон улсын биржид хувьцаа гаргах, хөрөнгө оруулагчидтай хамтрах, өөрсдийн үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлэх гэх мэт хэлбэрүүдээр босгохоор төлөвлөжээ.

2018 оны цэвэр ашгаасаа 500-аад сая долларыг Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам болон Тавантолгой- Гашуунсухайт  чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэхэд зарцуулжээ.

Харин Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг гүйцээн барих төсөл дээр дотоодын хөрөнгө оруулагч компанитай хамтрахаар болж, Бодь интэрнэшнл компанийг сонгосон гэсэн. Тус компани нэг тэрбум шахам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай төмөр замыг 2 жилийн дотор барьж дуусгах бөгөөд төлбөрийг нь нүүрсээр авахаар гэрээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэс-тавантолгой нүүрсээрээ бартер хийж, хамгийн чухал дэд бүтэц болох Гашуун сухайтын төмөр замаа бариулж авахаар тохирчээ. Энэ бол сайн хувилбар. 2019 онд ЭТТ нэг тэрбум долларын нүүрс зарж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ингээд үзвэл үйл ажиллагааны орлогоосоо жилд 400-500 сая долларыг шаардлагатай төсөлдөө зарцуулах чадамжтай болжээ. Гэхдээ зөвхөн өөрийн орлогоор том төслүүдээ хэрэгжүүлнэ гэвэл дор хаяж 15 жил шаардагдах нь. Тэр хооронд нүүрсний үнэ унахаас эхлээд олон эрсдэл бий.

Тиймээс олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа мөнгө болгож,”нүүрс угаах үйлдвэрээ ч болсон хурдан барь” гэсэн байдлаар Монголын төр шийдвэр гаргасан болов уу?

2,5 сая иргэн Эрдэнэс-тавантолгойн хувьцааг  эзэмшдэг. Хэрвээ Эрдэнэс-тавантолгой ХК олон улсын хөрөнгийн биржид гарна гэвэл бүх хувьцаа эзэмшигчдийн нэр, регистр, хаяг гэх мэт мэдээлэл олон улсад нээлттэй болно. Энэ нь хувь хүний, цаашлаад үндэстний, улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй юу? Нөлөөлдөггүй  юм аа гэхэд тэр олон сая хүний бичиг баримтыг цэгцлэхээс эхлээд маш их ажил болно. Энэ мэт шалтгаануудаас болоод охин компани байгуулж, түүнийхээ 30 хувийг бирж дээр гаргах шийдлийг ЗГ гаргажээ.

Шийдвэр хоёр жилийн өмнө шахуу гарч,  З.Энхболдыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэн дэмжсэнийг, хурал бүхэнд З.Энхболд суудаг байсныг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ч.Гансүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Гэвч Зи ноён ЕТГ-ын даргын ажлаа өгмөгцөө өмнө нь мэдэж, дэмжиж байсан зүйлээ огт мэдээгүй байсан мэтээр эсэргүүцэн, буруутган ярьж эхлэв. Тэрээр “Эрдэнэс-тавантолгойн 30 хувийг ганцхан тэрбум доллараар зарах гэж байна, УИХ-аас зөвшөөрөл авахдаа 5 тэрбумаар зарна гэчихээд хулхидаж байна”  гэсэн тайлбар хийж буй. Тэгвэл ЭТТ-н 30 хувь биш ганцхан Зүүн цанхийн лицензийг эзэмшдэг  Эрдэнэс-майнинг гэж охин компанийнх нь 30 хувийн хувьцааг арилжих бөгөөд ЭТТ 8 лицензтэй, түүнтэй нь харьцуулж үзвэл 4 хүрэхгүй хувь нь болж байгаа юм байна. Эдийн засагчид, эдийн засгийн сэтгүүлчид ийм тооцоо хийж, З.Энхболдыг шүүмжилж буй бол  өөрийгөө уул уурхайн эдийн засагч гэдэг иргэн Л.Наранбаатар “З.Энхболдын энэ санаархлын цаана хувийн ашиг сонирхол байна, Страто, Хишиг Арвин гэх компаниуд ашиггүй болчих гээд байгаа учраас тэрээр Тавантолгой дээр IPO хийхийг эсэргүүцэж байна” гэж мэдэгдлээ.

Хэдийгээр албан ёсны бичиг баримтаар хамааралгүй ч гэлээ Страто, Хишиг-Арвин компаниудын нууц эзэн нь  З.Энхболд гэж Л.Наранбаатар мэдэгдсэн.

Өмнө нь ийм яриа байсаар ирсэн.Страто компанийн 37 хувийг эзэмшдэг, захирлаар нь ажилладаг  Баттүшиг нь З.Энхболдын дүү Хишигтогтохын найз бөгөөд дундаа хоёр компани хамтран эзэмшдэг, нэг оффистой. Хишиг арвин компанийн дэд захирал Тулгат, З.Энхболд, дүү З.Хишигтогтох нар нь Ардчилсан хүчний холбоо ТББ-ын үүсгэн байгуулагчид гэхчлэн баримт, схемүүдийг тэрээр дэлгэсэн. Тэр ч байтугай Страто ХХК-ийн Эрдэнэс-тавантолгой ХК-иас нүүрс худалдан авсан гэрээг ч ил болголоо. Гэрээнээс үзвэл Страто ХХК нь ЭТТ-оос хоёр удаа 150 мянган тонноор нүүрс худалдан авах гэрээг хийжээ.

Нэг тонн нүүрсийг 63 доллараар худалдан авсан гэж Л.Наранбаатар хэлсэн бол 1 тонныг 72 доллараар авсан гэж Страто ХХК-ийн захирал Баттүшиг дараа нь хэвлэлийн хурал хийхдээ мэдэгдлээ.

Хэрвээ “Эрдэнэс-тавантолгой” охин компаниараа дамжуулан IPO хийж, олон улсад нээлттэй компани болчихвол З.Энхболд мэтийн улс төрчдийн нөлөөлөл орохоо болино, дээрээс нь IPO хийж олсон мөнгөөрөө нүүрс угаах үйлдвэр барьчихвал Страто мэтийн үйлдвэрт нүүрс өгч угаалгах шаардлагагүй болох учраас З.Энхболд IPO-г эсэргүүцэж байна гэж Л.Наранбаатар мэдэгдсэн бөгөөд З.Энхболдыг шалгуулахаар АТГ-т хандсан юм. Хэрвээ улс төрийн нөлөөгүй, бизнесийн зарчмаараа ажиллавал ямар байж болохыг өнөөдөр ЭТТ харуулж байна гэсэн агуулгатай зүйлийг Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нэг ярилцлагадаа хэлсэн байсан.

Үнэхээр ч  Эрдэнэс-тавантолгой ХК байгуулагдсан цагаас эхлээд улс төрийн, улс төрчдийн нөлөөлөл орж, элдэв сонгуулийн шоу, амлалтын золиос болж ирсэн. Өнөөдөр ч мөн З.Энхболдтой АН-ын сонгуулийн өмнөх улс төрийн сэдэв болж хувирлаа.

“Сонгуулиас наана IPO хийхгүй ээ, дараагийн ЗГ энэ асуудлыг шийдвэрлэнэ биз” гэж сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн ч сонсоогүй мэт З.Энхболд Тавантолгойг Монголчуудад авч үлдэх үлгэрийн баатрын дүрд үргэлжлүүлэн тоглосоор.

Гэр бүлийнхэн, найз нөхөд төдийхөн хүн цөөтэй зааланд, урмыг нь бодон сулхан алга ташихыг сонссон жүжигчин өөрийгөө ОД болчихлоо гэж эндүүрэн уйтгартай тоглолтоо үргэлжлүүлсээр байгааг харах инээдтэй л юм. Бас энэхүү “мундаг” жүжигчинд тайзаа булаалгачихлаа гэж сандарсан өөр нэг жүжигчин хажуу булангаас гэнэт гүйн гарч ирж, жүжигчний хормой хотыг сөхөн, нууц эрхтнийг нь ил гаргах зэргээр тайзнаас түлхэн буулгахыг хичээх аж.  Ийм нэгэн жүжиг Монголын улс төрийн тайзнаа тавигдаж байна. Хэд хоног тавигдахыг үзэгчид биш жүжигчид шийдэх нь харамсалтай.Телевизүүд улиг болсон сериалаа  үзэгчдийн хүсэлтээр гээд дахин давтан гаргадаг шиг авирлаж чадах эрээ цээргүй, мэдрэмжгүй жүжигчид тайзан дээр гарч иржээ. 

 Тавантолгойгоор жүжиг тавих, улс төр хийх “патент”-ын төлөө тэмцэгч тэдэнд ийм эрхийг 2,5 сая хувьцаа эзэмшигч иргэн өгсөн гэж үү? 

 

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Зочин (66.181.181.14)
    Улстөрчид бол авилгад идэгдсэн хүмүүс. Бид өөрсдөө орж ирж энэ системийг өөрчлөхгүй бол тэд авилга авсан хэвээр л байна. Улстөрчид хамгийн адгийн хүмүүс. Бид өөрсдөө л орж ирж цус сэлбэхгүй бол адгийн хүмүүс хэвээрээ байхаас гадна адгийн хүмүүсээ татаж гаргасан хэвээр л байх болно. Оройтоогүй дээр нь бүх зүйлийг зөв замд нь хөтлөх цаг болсон тэд эрүүл мэнд, боловсрол, байгалийн баялаг, улсын төсөв, бидний ирээдүйгээр ашиг хийж болохгүй.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Болор (66.181.181.14)
    Хэдэн агаа, эгээ нар дээр суучихаад л тэтгэвэртээ гаран гартлаа шинэ залуу үеийг дээшээ гаргаж ирэхгүй бодлогоор хуйвалдан барьдаг цаг үе цаашаа болж байгаа шүү. Иргэд харьцангуй мэдлэг мэдээлэлтэй болсон одоо бид бизнесийн үйл ажиллагаанд саад болох, хувийн ашиг унагаах гэсэн санааг чинь эсэргүүцэж байна. Тавантолгойг тайван орхи.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Эрх мэдлийг хүн нэг бол өөртөө ашигтайгаар хэрэглэдэг, эсвэл бусад хүнд ашигтайгаар хэрэгжүүлдэг гэнэ. Олон жил дээр суучихаад шинэ залуу үеээ боомилж зайгаа тавихгүй зууралдаад байгаа хүмүүс яалтчгүй өөртөө ашигтай юм л хийж байгаа. Тавантолгойгоо шулуулхаас өмнө улс төрөөс салгах хэрэгтэй.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Хамгийн их ярьдаг хүмүүс хамгийн бага ажил хийдэг нь байдаг гэдэгдээ хичээж байгаа хүмүүсээ харлуулаад ажилд нь саад болж олонд нэрээ таниулдаг арга чинь одоо хоцрогдож байгаашдээ. Уурхайчдынхаа ажилд битгийн саад бололдоо хөгжлөөс нь битгий хойш таталдаа улс төрчдөө.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Иргэдийг сатгал санаагаар унагаж, худал мэдээлэл тарааж, улсын хөгжил, ирээдүйтэй холбоотой асуудалд саад болоод байгаа тань вирус авчирч тарааснаас ч хор хөнөөлтэй зүйл шүү. Улс төрчид чиг үүргийнхээ дагуу ажлаа хийгээд Эрдэнэс Тавантолгойн ажлыг мөрөөр нь хийлгэ.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Хөгжиж буй орны улс төрд 2 л асуудал байдаг. Эхнийх нь гэмт хэрэгтэн, авилгачдын удирдаж буй төр, удаах нь сэтгэлтэй боловч мэдлэггүй, чадваргүй удирдагчид байдаг. Манайх аль нь гэдгийг шууд хэлж мэдэхгүй ч зах зээл гарснаас хойш улс төртэй зууралдаж бга бүлэг хүмүүс болохгүй байна гэдэг нь тодорхой. Иргэд тэдний ажилд дүн тавихаас гадна амыг нь дагаж шуурах биш хяналт тавих хэрэгтэй байна. Төр нь иргэдээ, мэргэжлийн хүмүүсээ сонсоод хэрэггүй газраа зай болоод өг.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Тавантолгой өөрөө төмөр замаа барингуут төмөр зам нэрээр төсвийн мөнгө завших гэж байсан төлөвлөгөө нь нурах гээд, аа бас хувийн компани нь ажилгүй болчих гээд их бүтээн байгуулалтанд саад хийгээд байх шиг байна.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • ???? (66.181.181.14)
    Ямар амин чухал ашиг сонирхолтой болоод томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг гацаагаад байгаа билээ. Бидэнд Тавантолгойн бүтээн байгуулалт ажлын байр ногдол ашиг хэрэгтэй болохоос хэн нэгний халаасанд орох хэдэн цаасны төлөө хов жив хэрэггүй.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Тавантолгойн 30 хүртэлх хувиар IPO гаргах талаар ЗГ, УИХ-аараа хэлэлцүүлж олон шат дамжлагыг дамжсан шүүлтүүртэй шийдвэр гаргах нөхцөл байдлыг бүрдүүлчихээд байхад энэ тогтоолыг шууд цуцлуулах гээд байгаа нь юуны учир вэ?
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Улс төрчид иргэдийн төлөө, Монголын төлөө, Монголоо зүүдэлж сэрлээ л гэдэг бодит байдал дээр олны өмнө худлаа попорч хахууль, цавчааны мөнгө унагаж хөлжих гэсэн хувийн сонирхол л байдагшдээ. Олон жил энэ ард түмний хүүхдүүдийн үлгэрийг сонссоор байгаад дөжирчихлөө ард түмэн чинь, бид энэ уаг үед хамгийн бодитой тайлбар хийж үг, үйлдэл хоёр нь ямагт нэг байдаг хүмүүсийг дэмжих болно. Тиймээс одоо зайгаа тавицгаа.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Монголын төмөр зам эдийн засгийнхаа шаардлагыг хангаж чадахааргүй аль хэдийн зам засвар, ашиглалтынх нь хугацаа хэтэрчихсэн, зүтгүүрүүд нь ашиглалтын хугацаа дуусчихсан хүчин чадал нь эрэлтээ хангаж чадхааргүй. Гэтэл зах зээлд шилжсэнээс хойш төрд гарсан хүмүүс энэ олон жил төмөр зам нэрээр мөнгө идэхээс сайжруулж шинэчлэсэн юм алга. Ийм байхад Тавантолгой аль болох боломжоороо санхүүжүүлээд төмөр замаа бариулах гэж байна. Нүүрсээр бартердхаар өөрийнх нэр гарахгүй болчих гээд хийж байгаа нэгнээ харлуулаад байгаа юм уу?
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Төр эдийн засагт татварын зохицуулалтаас илүүгээр оролцох шаардлага байхгүй. Тавантолгойг тайван орхи.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Төр эдийн засагт татварын зохицуулалтаас илүүгээр оролцох шаардлага байхгүй. Тавантолгойг тайван орхи.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Болор (66.181.181.14)
    Бизнес эрхлэгчдээ дэмжээд хууль эрх зүйн зохицуулалтаа хийгээд хөндлөнгөөс хяналт тавин ажиллах ёстой биздээ Монголд болхоор эсэргээрээ бизнестэйгээ хутгалдаад шавар болоод байдаг.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • bobo (202.126.88.186)
    hoyr luiwaarchinaaan ETT taiwan orhi
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • zochin (202.126.88.186)
    hotloltsood delhiiges ywbal ymraw
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Амин хувиа хичээж ард түмний эд хөрөнгөөр оролдохооо болиоч өөр оролдох юм алга ууу (202.126.89.146)
    зочин
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • boli2 (202.126.89.146)
    boliooceeee
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • n (202.126.89.146)
    Heree hereenihee harig gaihj baihshiwdeee haha
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • tiim (66.181.181.14)
    Exlel brandiig olon ulsiin zax zeeld gargaxgvi eldew tatwar patent gaali geed Mongol talaasaa l boogood bga genelee. JIjig tom geltgvi dotoodiin vildwerlel nemvv ortog shingesen bvteegdexvvniig gadagshaa gargaj walyut oruulj irex sonirxolgvi xvmvvs tord suuchixsan ymuu. Bid nar xogjmoor baina, ex orondoo bolomjiin tsalintai ajillamaar baina, gadaadad xar ajil xiij baigaa xedee ex orond n awchirmaar baina
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Иргэдэд үнэн зөв мэдээлэл олгож, эрх ашгийг нь хамгаалсан шийдвэр гаргах нь улс төрчдийн үүрэг биш үү. Гэтэл яагаад ийм онолын бус эсрэг юм яриад иргэдийг мунхруулах ажил хийгээд байгаа нь сонин байна. Толгой компани охин компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргадаг бусуу, ногдол ашиг гэж байхгүй болно гэж иргэдийг айдаст автуулах турхирах шалтгаан нь ер нь юу вэ.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Ер нь энэ улс төрчид Тавантолгойг газар дор оруулчихгүй хэрнээ өөдөө бас гаргахгүй атгандаа байлгаж жинхэн өөрсдийн шахааны бизнесээ хийх гээд байна гэж ойлгож байна. Ямар азаар зөв удирдлагатай болсон юм, энэ үедээл Эрдэнэс Тавантолгойгоо цэвэрлээд авах хэрэгтэй шүү. Амжилт хүсье
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Энэ эрчээрээ ажиллаад бай Сонгуулийн шоучдын нөлөөнд битий ороосой Эрдэнэс Тавантолгой.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Монгол компаниуд маань дэлхийд нээлттэй болж байж л өрсөлдөх чадвар нь сайжирч улсын эдийн засагт ч томоохон дэвшилттэй зүйл болно биздээ. Эрх ашгийнхаа төлөө улсын хөгжлөөс хойш татдагаа болих хэрэгтэй улс төрчид.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Үнэн2. Өөрсдийнх нь нөлөөлөл байхгүй болчих учраас л сүр болоод байгаа юм. Эрдэнэс Тавантолгойг олон улсад нээлттэй компани болгох хэрэгтэй.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Мэдлэг, мэргэжилтэй, ур чадвартай хүмүүс нь компанийг удирдах албан тушаалд байдаг нь ойлгомжтой хэрэг биздээ. Улс төрчдийн л хошуу дутав гэж одоо больцгоовол яасан юм.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Улс төрчид зорилгодоо л хүрч байвал ядуурал, ажилгүйдэл, хямрал, дампуурал хамаагүй байдаг шүү дээ. Өнгөтэй өөдтэй яваагаа тал бүрээс нь мэрэхээс өөр ажил байна уу. Зүгээр мөрөөр нь ажлыг нь хийлгээчдээ.
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ТАВАН ТОЛГОЙН АСУУДАЛД СУМЯЪАБАЗАР САЙД НЬ АРД ТҮМНИЙ ТАЛД БАЙНА УУ ? З.ЭНБХОЛД НЬ АРД ТҮМНИЙ ТАЛД БАЙНА УУ ? ЭСВЭЛ Л.НАРАНБААТАР НЬ ӨАРД ТҮМНИЙ ТАЛД БАЙНА УУ. БҮҮ МЭД. ТА ГУРАВ НЭГ ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭД АРД ТҮМЭНД ҮНЭН МӨНИЙГ ХЭЛЖ ӨГӨӨЧ. ЯМАР Ч БАЙСАН ТАВАН ТОЛГОЙГ 3 САЯ ИРГЭНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ҮЛДЭЭГЭЭЧ
    2020 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ХЭН Ч БАЙ ТАВАН ТОЛГОЙ 1072 Ш ХУВЬЦААГ АРДЛ ТҮМНИЙ МЭДЭЛД ҮЛДЭЭГЭЭД ӨГӨӨЧ ЭЭ. ӨӨР АРД ТҮМЭНД ЮУ Ч ҮЛДЭЭГҮЙ Ш ДЭЭ
    2020 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.36.132)
    Зи-г дэмжиж байна
    2020 оны 03 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    31 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    39 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    55 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    1 цаг 7 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    1 цаг 22 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    1 цаг 24 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    1 цаг 30 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    1 цаг 42 мин
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
    1 цаг 59 мин
  • Академич хэргэм хүртээв
    2 цаг 18 мин
  • Н.Тавинбэх: Салбар үнэ тарифаас болоод алдагдалтай ажиллаж байгаа
    2 цаг 33 мин
  • “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
    3 цаг 1 мин
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
    3 цаг 45 мин
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
    4 цаг 5 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ энэ сарын 23-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно
    4 цаг 21 мин
  • Г.Ариунбуян: Төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг дааж, ирээдүйг харж, ихийг бүтээх гэгээн үйлсийн зам үргэлж дардан байх болтугай
    4 цаг 25 мин
  • С.Амарсайхан: Өргөсөн тангараг, зүтгэсэн албандаа үнэнч байж, төр засаг, түмэн олныхоо итгэл, хүндэтгэлийг хүлээсэн Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг үеийн үед мандан бадарч байх болтугай
    4 цаг 37 мин
  • Love & Nature-д Бритточууд 30 хувь хөнгөлөлттэй
    4 цаг 40 мин
  • Эрдэмтдэд Академич хэргэм хүртээлээ
    4 цаг 50 мин
  • Бөхчүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд нэгдсэн бэлтгэл хийнэ
    5 цаг 11 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Мөнгөний үнэ эрчимтэй өссөөр түүхэн дээд үзүүлэлтэд хүрэхэд ойрхон байна
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Сэлбэ хотын газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай үргэлжилж байна
  • MGL-ийн түүхэн дэх хамгийн том тулаан болно
  • Будапешт 2025: Өнөөдөр зодоглох ГУРВАН найдвар
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Сэлбэ хотын газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай үргэлжилж байна
  • Мөнгөний үнэ эрчимтэй өссөөр түүхэн дээд үзүүлэлтэд хүрэхэд ойрхон байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК