УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар УИХ дахь зэвлөлийн дарга “АН-ын зөвлөл хуралдаж, гурван зүйлд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай гэж үзсэн. Өнөөдөр цах тахал гэж нэрлэгдээд байгаа өвчлөл дэлхийн 155 оронд тархлаа. Өнгөрсөн хоёр сарын дүгнээд үзэхэд эдийн засгийн эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болоод байна. Үүнтэй холбогдуулан 18 хоногийн өмнө Ерөнхий сайдад тодорхой санал хүргүүлсэн ч Засгийн газраас хариу үйлдэл хийсэнгүй.
Хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай ч эдийн засгийн хүндрэл рүү түлхэх магадлал өндөр байна. Бид эрсдэлийн тодорхой төлөвлөгөө гаргах, төсөвт тодотгол шаардлагатай эсэх, жижиг бизнес эрхлэгчид дампуурах, улмаар хэрэглээний хомсдолд орох байдал бий болж болзошгүй гэж харж байна. Бид МҮХАҮТ-ын саналтай санал нэгдэж байна. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон иргэн АН-д хандаж байна. Тиймээс бид хуулийн төсөл санаачлахаар шийдсэн. Өнөөдөр Засгийн газарт танилцуулна.
Хуулийн төсөлд 2020 оны төсвийн тухай хуулийн II хавсралт, 2020-2021 оныг дамжих хэрэгжих 1.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилгын арга хэмжээг хасаж, хэмнэсэн мөнгийг ЖДҮХС-нд шилжүүлж, ЖДҮ-чдэд 100 хүртэлх сая төгрөг олгох, банкны өндөр хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг бага хүүтэй зээл рүү шилжүүлэх зэргээр хуулийн төсөлд тусгасан. Энэ хуулийн төслийг зайлшгүй дэмжих шаардлагатай” гэлээ.
Б.Лхам