Коронавирусний халдварын улмаас БНХАУ, БНСУ, ОХУ, Япон зэрэг улс руу зорчих нислэгийг энэ сарын 28-нийг хүртэл цуцлаад буй. Тэгвэл энэ хугацааг сунгах эсэх асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцээд ЗТХ-ын сайдад тусгайлсан даалгавар өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, нислэг цуцалсан хугацааг сунгах нөхцөл шалтгааныг нарийвчлан судалж, танилцуулах ёстой. Хэрвээ хугацааг сунгах болбол долоо хоногийн өмнө шийдвэрлэж, олон нийтэд мэдээлэхээр болсон гэдгийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин танилцууллаа.
Г.Маргад
Сэтгэгдэл (2)