УОК-ын шийдвэртэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Төрийн тусгай алба хий, гүйцэтгэ гээд яг цэрэг шиг. Онгоцны буудал дээр зорчигчдоос асуумж бөглүүлэн бүртгэж оруулсан. Би өчигдөр орой нэн даруй та нар шинжилгэнд орно шүү гэж хэлсэн. Өнөөдөр шинжилгээнд орох гээд эхнээсээ хүсэлт тавьж эхэлсэн. Өчигдөр гэхэд олон хүн гэртээ харьмаар байна гэсэн. Бидний зүгээс тайлбарлаж өгч байгаа. Хилээ гэнэт хаасан болохоор дамжиж ирэхээр тасалбар авсан хүмүүс хүртэл түгжигдсэн. Маш олон иргэн нутаг руугаа буцах хүсэлт тавьж байна.
БНСУ 51 сая хүн амтай. Өдөрт 13 мянган иргэнийг шинжилгээнд хамруулж байна. Бид хөөцөлдөөд үзэхэд нэг эмнэлэг өдөрт 20 хүн шинжилж чадна гэсэн. Хэрэв шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээ хийх боломжгүй гэсэн. Бидний тавьж байгаа гол нөхцөл нь шинжилгээ сөрөг гарсан ч тусгаарлаж байгаа. 14 хоног тусгаарлагдах ёстой. БНСУ-д халуурсан хоёр иргэн үлдсэн. Одоогоор хариу нь гараагүй байна. Цаашид Турк болон БНСУ-аас нэмэлтээр онгоц гаргахаар ажиллана” гэлээ.
А.Сүх