Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, “Монгол-Япон сургалтын эмнэлэг” буюу АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн асуудал, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай гэх мэт асуудлуудыг хэлэлцэх аж.
Мөн “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийх юм байна.
"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онц дэглэм хоёр хоногийн дараа дуусах гэж байгаатай холбоотойгоор тус үйлдвэрийг тойрсон учир битүүлэг олон олон асуудал гарч ирсэн тухай сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Тэрбээр "Зэсийн баяжмалыг 11-12 компанид олгодог. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тухайн компаниудын эрэмбийг тогтоодог нь шалгалтаар тогтоогдсон. Монгол Улсын талд зардлыг өсгөөд, өсгөсөн зардлаа оффшор дансаар дамжуулж авсан нь тогтоогдоод байна. Энэ мөнгө нь Монголд орж ирээд, зарим нэг үл хөдлөх хөрөнгө болсон нь бас тогтоогдож байгаа" гэсэн байдаг.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)