Эрчим хүчний үнэ тарифтай холбоотой гаргасан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг кохицуулах газрын дарга Б.Насантогтох “Хэрэглэгч төв шугамын ойролцоо зөвшөөрөлгүй хашаа хатгах зэрэг асуудал их гарч байгаа учраас ийм асуудал гаргасан хэрэглэгчийг цахилгаанаар хангахгүй байх шийдвэр гарсан.
Эрчим хүч хэрэглэх асуудал онлайн болсон. Иргэд хэрэглэгч онлайнаар материалаа бүртгүүлж, асуудлаа шийдвэрүүлэх боломжтой. Мөн тухайн хүний гаргасан хүсэлт ямар тооцоотой явж байгааг хянах боломжтой. Хүсэлт гаргасан хэрэглэгчийн өргөдлийг 14 хоногийн дотор шийдвэрлэж өгнө. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч талдаа илүү хялбар, төрийн байгууллагууд илүү нээлттэй түргэн шуурхай болсон. Энэ мэтээр Засгийн газрын хуралдаанаар цэвэр дүрмийн шинэчлэлт хийгдсэн" гэлээ.
А.Сүх