Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн асуудлын талаар ярилцлаа. Сүүлийн өдрүүдэд энэ эмнэлгийг хувьчлах гэж байна гэх ташаа мэдээлэл цацагдах болсон. Уг эмнэлэг өнөөдрөөс манай яаманд шилжиж ирж байна. Цаашид үйл ажиллагаа нь хэвийн явна.
Түүнчлэн 12 дугаар ангийн хүүхдүүдэд ЭЕШ-д бэлтгэх зөвлөмж, мэдээлэл багтаасан CD бэлтгэж бүх хүүхдүүдэд тараана. Сурагчдын хичээлийн үйл ажиллагааг энэ сарын 30-нд хичээллүүлэх эсэх асудлаар орон нутгийн боловсролын байгууллагуудаас санал авна. Ингээд ирэх баасан гарагт нэгдсэн мэдээлэл гаргана" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)