зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Баяр: Цагаатгагдах өдөр ирнэ гэдэгт эргэлзэх юм надад алга

2020-3-20
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд асан С.Баяр Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханд нээлттэй ил захидал илгээжээ. Захидалд "Нийслэлийн прокурорын газраас “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" гэсэн агуулга бүхий прокурорын гурван тогтоол 2020.03.05-нд надад танилцуулав. Эдгээр тогтоолыг би судлан, Улсын Ерөнхий прокурор танд санал хүсэлтээ бичиж эхлэв.Гэтэл дөрвөн өдрийн дараа буюу 2020.03.09- нд “Яллах дүгнэлтээ гардаж ав” гэж Нийслэлийн прокурорын газраас надад мэдэгдэв.

Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн (ЭХХШТХ) 32.7-р зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурорын шийдвэрийг эс эөөшөөрвөл тоггоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэж заасан. Миний бие “хуулинд заасан хоногт нь багтаан Ерөнхий прокурорт хандах бодолтой байна” гэж учирлан, энэ тухай албан ёсны хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт өгсөн болно.

Гэвч хуулийн заалт түшиглэн гаргасан эл хүсэлтийг маань хүлээж авсангүй. Хэргийг хянаж буй прокуророос мөн өдөртөө 4/606 тоот мэдэгдэх хуудас надад хүргүүлэв. Уг мэдэгдэх хуудас нь “Хүрэлцэн ирж яллах дүгнэлтийг гардан авахгүй бол албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх” гэх сүрдүүлсэн агуулгатай. Миний бие тогтоосон газар, товлосон цагт нь хүрэлцэн очиж, ЭХХШТХ-ийн 32.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал...” гэж заасны дагуу яллах Дүгнэлтийг хүлээж авахаас татгалзсан болно.

Татгалзсан учир нь энгийн. Хоёр жил гаруй мөрдөж хянасан хэрэгтээ яллах дүгнэлт гаргахаас дөрвөн хоногийн өмнө “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэсэн агуулгатай хэд хэдэн тогтоол надад танилцуулсан болоод яллагдагч миний гомдол, хүсэлтийг авалгүй хэргийг шүүхэд шилжүүлэх гэж гэнэт шуурхайлав.

Миний бие хуульд заасан эрхтэй учраас л, эсвэл “гаргахын тулд л” гомдол, хүсэлт гаргах гэсэн юм биш. Яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө нь амжиж хэрэгт хяналт тавих эрх үүрэг бүхий дээд шатны удирдлага нь болох Ерөнхий прокурор танд гомдол, хүсэлтээ хүргэх гэсэн юм. Тэр оролдлого маань бүтсэнгүй. Харамсалтай нь, хуулийн дагуу гаргасан хэд хэдэн гомдол, хүсэлтэд маань иймэрхүү маягаар үндэслэлгүй татгалзсан, хатуурхсан “хариу" барьсан нь цөөнгүй.

Хэргийг шалгах хугацаанд миний бие АТГ-ын мөрдөгчид хандаж дөрвөн удаа, хяналтын прокурорт дөрвөн удаа, Нийслэлийн прокурорт дөрвөн удаа, Улсын Ерөнхий прокурорт хандаж хоёр удаа нийтдээ 14 удаагийн хүсэлт, гомдол гаргасан. Хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих үүрэг бүхий прокурор нь хуулиар хамгаалагдсан яллагдагчийн эрхэд хэрхэн хандаж ирсэн нь хүсэлт, гомдлыг маань хянасан байдал, өгсөн хариунаас нь тодорхой. (Миний болон өмгөөлөгчийн гаргаж байсан гомдол, хүсэлт болон тэдгээрт ирүүлж байсан хариуг тус тус хавсаргав).

Хууль хяналтын байгууллагад удаа дараа ийнхүү хандахдаа миний бие асуудлыг шуурхай, шударгаар, хуулийн дагуу шийдүүлэх гэсэн бодол, хүсэлтэй байв. Тийм ч учраас 2020.03.05-нд надад танилцуулсан прокурорын тогтоолд агуулагдаж буй зарим илэрхий алдаа, дутуу нягталж шалгасан зүйлд Ерөнхий прокурор таны анхаарлыг хандуулах гэсэн юм. Ингэснээр шүүхээс хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж, улмаар асуудал улам удаашрах, эсвэл дутуу нягталсан яллах дүгнэлтийг үндэслэсэн шүүхийн алдаатай шийдвэр гарч, миний бие хилс хэргээр яллагдах болзошгүй эрсдэлийг багасгана гэж найдсан юм.

Миний гэх “хэргийг" танд товч сануулъя.“Ерөнхий сайд С.Баяр нь Оюу толгойн төслөөс авлига авсан”, “Энэ авлигаараа Америкт олон байшинтай болсон” гэх агуулгатай гүтгэлэг, цуурхал олон жил үргэлжилж, улмаар 2016 оны сонгуулийн өмнө сүрхий гаарсан. Тэдгээрийнх нь хариуд “Намайг мөрдөн шалгаж, үнэн мөнийг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг хууль хяналтын байгууллагад би гаргасан. Тэр хүсэлтийн маань дагуу мөрдөн шалгах ажил хийж, улмаар “эрүүгийн хэрэг үүсгэх үндэс, шалтгаан тогтоогдсонгүй” гэсэн хариу прокурорын байгууллагаас надад хүргүүлсэн байдаг. (Тэр хариу танай байгууллагын архивт бий).

Ийнхүү гүтгэлэг, цуурхал сонгуулийн сөрөг сурталчилгааны зориулалттай өрнөөд өндөрлөв гэж бодтол 2017 оны сонгуулийн өмнө улиг болсон мөнөөх сэдвээр гүтгэлэг цуурхал болон жагсаал цуглаан гадаад, дотоодод дахин хийж эхлэв. Өнөөдөр эргээд харахад гүтгэлэг, цуурхал тараах, эрүүгийн хэрэг үүсгэх хоёр амин холбоотой, бие биеэ нөхсөн шат дамжлага байсан аж. Гүтгэлэг, цуурхал тарахаар нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм биш, харин эрүүгийн хэрэг үүсгэхийн тулд гүтгэлэг, цуурхал тараасан юм байна гэж надад ойлгогддог.

Монгол Улсын хууль, шүүхийн шударга тогтолцоонд итгэсээр ирсэн миний бие хилийн чанадад хашиж байсан Элчин сайдын албаа орхин, эх нутагтаа ирж уг асуудлыг хоёр дахь удаагаа шалгуулах хүсэлт гаргасан. Хууль хяналтын байгууллагын өмнө ёслол төгөлдөр хүрэлцэн очсон маань “худал үнэн, хар цагааныг минь ялгаад өгнө” гэж найдсаных. Үнэн, хууль хоёрт би итгэсэн. Гэтэл хэргийн гол нь энэ хоёрт байгаагүй юм байна гэдгийг улам бүр ойлгож байна. Хэрэг явдлын гол зорилго нь үнэнд хүрэх биш, харин ч үнэнээс төөрүүлэх санаархал байсан юм биш биз гэх бодол төрсөөр удлаа.

Би бол Оюу толгойн гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн байсан хүн. Монгол Улсын төлөө зүтгэхдээ миний хийж чадсан хамгийн том үйлс бол энэ юм гэж боддог. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байгаа энэ үйлдвэр нь өдгөө Монгол Улсын маань мянга мянган хүүхэд багачуулын тэтгэмж, өтгөс хөгшдийн тэтгэвэр, төсвийн байгууллагын албан хаагчдын цалин харамжийн томоохон эх үүсвэр болсоор ирснийг дурдахад таатай байна.

Оюу толгой төсөл нь өдгөө манай үндэсний эдийн засаг, бизнесийн том хөдөлгөгч хүч, улсын төсвийн үлэмж хэсгийг бүрдүүлэгч, Монгол Улс дэлхийн санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох хэмжээ, үнэ цэнийг тодорхойлогч гол хүчин зүйл, уул уурхайн шилдэг технологийг нэвтрүүлэгч болсон байна.

Гэхдээ Оюу толгой төслийн ач холбогдлын тухай үүнээс илүүг нуршиж Ерөнхий прокурор таны цагийг үрэх бодолгүй байна. Ганцхан зүйл тэмдэглэхэд, Монголын төрийн бодлого хэрэгжүүлж, Оюу толгой ордыг ашиглах гэрээ байгуулах гэж явахдаа хожим хойно шагнал авна гэж зүтгээгүй. Гэхдээ арай ч онц ноцтой гэмт хэрэгт буруутгагдан ял сонсоно гэж бодож байсангүй.

 

Оюу толгойн гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн байсан намайг Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 2018.04.10- нд яллагдагчаар татсан. Энэ зүйл анги нь “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн зүйлээр хангасан...” гэх агуулгатай агаад, арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй аж.

 

Дээрх гэмт хэрэгт холбогдуулж намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, энэ хэргийн баримтыг тусгаарлан, хэрэг бүртгэлтэд буцаажээ. Ингэхээс ч өөр аргагүй биз.Хэргийн материалтай танилцахад дээрх ялыг нотлох ямар ч баримт байсангүй. Ийм баримт угаасаа байх учиргүй бөгөөд, одоо бодоход, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахын тулд л эрүүл ухаанд багтамгүй эрүүгийн ийм хэргээр намайг яллажээ. Энэ нь миний гэх “хэрэг” нь эхнээсээ л хуулийн гэхээсээ, улс төрийн өнгө аястай асуудал байсны нотолгоо гэлтэй.

“Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” хэмээх зүйл ангиар намайг яллан шийтгэх бололцоогүй болсон тул энэ зуур Эрүүгийн хуулийн “Албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах” гэх гэмт хэрэг үйлдсэн хэмээх өөр ял тулгав. Яллагдагчаар татах прокурорын тогтоолд“Оюу толгойн гэрээ байгуулагдах нь тодорхой болмогц... Ерөнхий сайд асан С.Баяр нь өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн Петровис ХХК-ийг Айвенхоу Майнз ХХК-тай их хэмжээний үнийн дүн бүхий шатахуун нийлүүлэх тухай гэрээ байгуулуулан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ.

Энэ бол ноцтой дүгнэлт. Ухаандаа намайг Ерөнхий сайд байхдаа Оюу толгойн төслийг далимдуулан, гадаад, дотоодын хоёр компанийн хооронд их хэмжээний үнийн дүн бүхий гэрээ байгуулахад албан тушаалаа урвуулан ашиглан нөлөөлж, хууль бус мөнгөн орлого олсон, тэр мөнгөө угаасан гэж яллаж байгаа аж. Энэ дүгнэлт нь ганц ч болов баримтаар нотлогдож байвал миний бие эрүүгийн хуулийн хамгийн хатуу цээрлэл хүлээхэд бэлэн. Энэ бол гарцаагүй. Үүнтэй би огт маргахгүй, заргалдахгүй, элдэв гомдол хүсэлт бичээд суухгүй.

Гэтэл намайг ялласан энэ дүгнэлт нь прокурор хянасан хэргийн материалд буй олон баримтаар бэлхнээ няцаагдаж байх юм. Жишээ нь, Петровис ХХК нь аль 2002 оноос эхлэн (намайг ОХУ-д элчин сайд байхад) Айвенхоу Майнз ХХК-д шатахуун нийлүүлж иржээ. Хамгийн гол нь, 2002-2009 онд болон үүнээс хойш энэ хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний нөхцөл хэвээр хадгалагдаж, ямар нэгэн нөлөөний улмаас. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй нь ил тодорхой байна. Энэ талаар ямар нэгэн эргэлзээ, сэжиг байгаа бол илүү сайн шалгах, нягтлах ёстой баймаар.

Мөрдөн шалгах ажлын явцад ил тодорхой болсон эдгээр баримтыг үл тоосон байхаас гадна дээрх компаниудын ялангуяа Оюу толгой ХХК-ийн зохих албан тушаалтнуудаас гэрээ байгуулах, сунгах үеийн талаарх мэдүүлэг, тайлбар огт аваагүй, мөрдөн шалгах ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй атлаа намайг зохиомол энэ хэргээр яллан буруутгахдаа урьтал болгов. Миний гэх “асуудал” нь хуулийн биш, улс төрийн өнгө аястай асуудал болсны өөр нэг нотолгоо нь энэ юм.

Түүнчлэн дээр дурдсан үндэслэлээр Петровис ХХК- ийн хувь нийлүүлэгч, миний найз Ч.Даваанямын сүүлийн 10 гаруй жилд гадаад, дотоодод эрхэлж ирсэн бизнес, хийсэн банкны шилжүүлэг, худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр надтай ямар нэгэн аргаар заавал холбох гэж оролдон, яллан буруутгаж байна.

Тухайлбал, сүүлийн арваад жил дуулиан болгож буй “АНУ-д байгаа С.Баярын 7 хаус (үнэн хэрэгтээ 9 байр аж)” гэх асуудал байна. АТГ-ын албан хүсэлтээр АНУ-ын хууль хяналтын байгууллагаас ирүүлж, хавтаст хэрэгт хавсаргасан баримтаас үзвэл, миний найз Ч.Давааням, миний охин Б.Нандин, Б.Бадамханд нартай хамтран 2005 оноос эхлэн тус улсад үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж ирсэн байна.

Оюу толгойн гэрээг үзэглэх байтугай, намайг Ерөнхий сайд болохоос хэдэн жилийн өмнө бизнесийн энэ үйл ажиллагааг өрнүүлж, дээрх байрны ихэнхийг худалдан авч засварлах, түрээслэх, борлуулах ажлыг гүйцэтгэж байсан нь АНУ-аас ирүүлсэн баримтаар нотлогдож байна. Санхүүжилтийг нь Ч.Давааням гаргаж, миний охид түүнд туслангаа олсон ашгийн тодорхой хувь хүртдэг энэ бизнес нь намайг албан ажлаа хүлээлгэж өгсний дараа ч үргэлжилсээр байгаа нь эдгээр баримтаас бас тодорхой харагдаж байгаа болно. Гэтэл үүнийг “Оюу толгойн гэрээ байгуулах үед авсан байж болзошгүй авлигатай” холбох гэж оролдсоор байгаа нь мөнөөх л “улс төрийн өнгө аясыг" дахин сануулна. Эдлээгүй албан тушаалаа “урвуулан ашиглах”, аваагүй авлигын “мөнгө угаах” гэж байх уу?

Эцэст нь дурдахад, миний гэх “асуудал” нь хуулийн хүрээнээс хальж, улс төрийн асуудал болсоор удаж буй нь дараахь ажиллагаанаас харагдана. Надад үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтын ажиллагааны явцад бүрдүүлж цуглуулсан элдэв баримтын үнэн, худлыг нягтлалгүйгээр хэвлэлд нийтлэх, хуулбарлан улстөрчдөд тараах, С.Баярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон хэмээн мэдэгдэх зэргээр ‘‘олон нийтийн жигшил төрүүлэх” ажиллагаа явуулсаар ирлээ. Ийм үйл ажиллагааг Монгол Улсын хуулиар хорьсон байдаг. Хууль ийнхүү зөрчигдөж байгаа талаар прокурорын байгууллагад би өөрөө болон миний өмгөөлөгч удаа дараа хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ авсангүй өнөөг хүрэв.

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх өө!

Монгол Улсын ЭХХШТХ-д заасан “Яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох” талаар прокурорын байгууллагад хүлээлгэсэн эрх, үүрэг хэзээ, яаж хэрэгжих юм бол оо?

Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар дээд шатны прокурор нь доод шатны прокурорын шийдвэрийг хянах, өөрчлөх эрх үүрэгтэй байдаг. Үүнийг нь бодоод миний бие энд өгүүлж буй санал бодлоо прокурорын яллах дүгнэлт гарахаас өмнө, тэр дүгнэлтийг нь илүү бодитой, үндэс нотолгоотой болгох үүднээс Ерөнхий прокурор танд хүргүүлье гэж санаж байв. Харамсалтай нь, надаас үл хамаарах шалтгаанаар энэ санаа маань бүтсэнгүй. Хоёр жил мөрдөн шалгаж, хяналт тавьсан хэргээ хуулинд заасан хоёр долоо хоног ч хүлээлгүй, арай л түүхий шүүрхийгээр нь шүүхийн байгууллагад яаран шилжүүлэх шиг боллоо. Үүний цаад учрыг олох гэж бодоод л сууж байна.Бидний өсөж хүмүүжсэн урьдын нийгэмд сайн, муу зэрэгцэн оршиж байв. Одоо ч гэсэн тийм. Хуучин цагт “Октябрийн баярын өмнө энэ объектыг ашиглалтад заавал өгнө” гэсээр хагас дутуу барьсан барилга ч гэлээ дуусгасан болгож рапортлох гэж хүчлэн шамдуулдаг байсныг та санаж байгаа биз. Шинэ цагт аливаа асуудлыг аливаа сонгуулийн өмнө шуугиулах, амжуулах гэж шуурхайлдаг болж.

Гэвч амьд хүний итгэл найдлага хамгийн сүүлд арилдаг гэдэг. Прокурорын байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны аль ч үед, түүний дотор шүүхийн шатанд ч оролцох эрхтэй. Иймээс хэргийг үнэн бодит, бүрэн бүтэн, сайтар нягталсан нотлох баримтад тулгуурлан хуулийн дагуу шударгаар шийдэхэд прокурор хувь нэмрээ оруулна гэсэн найдлага маань арай ч тасраагүй байна. Танай байгууллага хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хараат бус, бие даасан байх зарчим, үүргийнхээ дагуу ажиллана гэдэгт итгэсээр явна.

Танд уламжлах гэж бичиж байсан албан ёсны хүсэлтээ захидал хэлбэрээр ийнхүү хүргүүлж буйг минь болгооно уу. Миний гэх “хэргийн” талаар хэт өрөөсгөл, намайг өчиггүй буруутгаж гүтгэсэн мэдээлэл олон жил өргөн фронтоор түгээгдэж ирсэн тул өдгөө болж байгаа үйл явцын талаар олон түмэнд үнэн бодитой мэдээлэл үүгээр дамжуулан хүргэх нь чухал санагдана. Иймээс эл захидлаа хэвлэлд нийтлэх бодолтой байна.

“Октябрийн баярын өмнө яаран хүлээлгэн өгсөн, дутуу барьсан объект шиг” арай болчихгүй байх гэж найдаж байна. Гэхдээ бодит үнэн энүүхэн зуур хүчгүйдээд, эвгүй замаар орлоо гэлээ ч, яллагдах өдөр байхад цагаатгагдах өдөр ирнэ, ялагдах өдөр байхад ялах өдөр ирнэ гэдэгт эргэлзэх юм надад алга" гэсэн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (45)

  • Зочин (122.201.31.32)
    Юун их баатарлаг гавъяатан вэ. 2008 оны 7 сарын 1 ний хэрэг мань хүнтэй холбоотой. 5 сайхан залуу буудуулж үхсэн мөн олон залуус хэлмэгдсэн. Бас тэр америкт байгаа 7 хаусаа хэрхэн яаж авснаа шалгуул. Ард түмницг тэнэг гэж бүү бас
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Иргэн (122.201.22.68)
    Баяр бол зангарагтай улс төхч монгол байхгүй стратeкч. Энэ хүнийг монголын төлөө юу хийснийг олон олон жилийн дараа л ойлгох болов уу да.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.22.9)
    Баяр бол зангарагтай Ерөнхий Сайд байсан. Энэ хийгээгүй бол Оюутолгой газар хэвээрээ байх байсан.Идсэн уусан юм байдаг бол хууль шүүх нь үнэн зөвөөр тогтоогоосой.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.170.80.25)
    Энэ хүнд сайн муу, алдсан оносон зөндөө л байх. Гэлээ гээд энэ улс орны төлөө хийсэн бүтээснээрээ хаана нь хүрэхгүй, улс орны төлөө бүү хэл өөрийнхөө амьдралыг арай л гэж авч яваа мань мэтэд бусдын өмнөөс хэн нэгнийг шүүж, газар дор ортол муу хэлэх эрх байгаа гэж би хувьдаа боддог. Төрд зүтгэж байсан хүнээ төрийн өмнө тангараг өргөсөн шүүх нь шүүх ёстой. Шүүх засаглалд одоо ч шударга шүүгч нар байсаар байгаа, шударга шүүнэ гэдэгт итгэж байна.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Яаж ч чадахгүй дээ. Цагааднаа. Муухай гүтгэлэг. ШҮҮХИЙГ нээлттэй явуулах хэрэгтэй дээ.
      2020 оны 03 сарын 20
    • хэлэх эрх байхгүй
      2020 оны 03 сарын 20
  • АНУ-д хөлсөөрөө амрагч (103.14.37.8)
    АНУ -дундаж хүн 7 бүү хэл нэг хаустай болж чаддаггүй юм ш дээ..
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.46.177)
    За арай үгүй байлгүй дээ? Юун горьдчихсон гар вэ?
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Иргэн (183.177.100.10)
    Хууль бусаар их хэмжээгэр хөрөнгөжсөнөө ард түмний өмнө тайлбала. Эх орноо худалдаж идсэн шүү та нар. ард түмэн 2020 оны сонгуулиар дүн тавьна,
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Мэдэж байгаа юм бол шүүхэд өгөөд баталчих. Чадахгүй бол амаа тат.
      2020 оны 03 сарын 20
  • Иргэн (183.177.100.10)
    Хууль бусаар их хэмжээгэр хөрөнгөжсөнөө ард түмний өмнө тайлбала. Эх орноо худалдаж идсэн шүү та нар. ард түмэн 2020 оны сонгуулиар дүн тавьна,
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (192.82.71.237)
    Бүх хүүхдүүдээ америкт ямар зорилгоор ямар мөнгөөр гаргасан нь л их сонин байгаа юм даа магадгүй ОТ гэрээг хийж өгсөний шанд бүх асуудлыг нь шийдэж өгсөн байх даа. ОТ одоо болтол яагаад Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөхгүй байна вэ. Нөгөө баярцогт 20.000 хувьсагч ярьсан хэвээрээ л байгаа. Мөн Эрдэнэт үйлдвэр Дархан төмөрлөгийн үйлдвэр, хөтөл Цемент шохой яаж яваад хувчлагдав бас л нөгөө Баярцогт шүү. Ард түмэн хардах эрхтэй.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    Tord zaliar orchihood toriin ulsiin ajlaa shudarga hiigeegui …dandaa huviin ashig ni ondor ger ornooroo bayjigch luivarchid l baina
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.109.148)
    ur huuhded n hariutslaga tootsoj mongol delhii dayar hurungiig n huraah heregtei enenii mongol buteesen yum yuch ugui dan hulgai humsdaj zarj uusnaas uur yumgui
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.27.183)
    Энэ одоо зул унтрахаас өмнө нэг хэсэг бадамналах шиг олон юм чалчаад байлгүй шоронгийн нааран дээрээ очиж ясаа тавиа аа.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.121.91)
    Энэ бузар луйварчинг бүх насаар нь гянданд хорьж, бүх өмч хөрөнгийг хураахаар яллаж, ОТ-н гэрээг чадварлагаар өөрчилж чадна гэдэгт Монголын ард түмэн бүгдээрээ бүрэн дүүрэн итгэж байна. Энэ бузарт төрийн төмөр нүүрийг давхар давхар мэдрүүлэх хэрэгтэй байна...
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    ta ooroo biznesee hergee yriad ogchihson um bishyy end
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Би чамайг цагаадахгүй гэдэгт 200 хувь итгэж байна.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (59.153.112.17)
    хоёргүй сэтгэлээр хандахгүй амиа бодсон та нарын үйлээ эдлэх цаг чинь ирж дээ монголын ард түмэн өлсөж даарч зовж байхад та америкт нялх ногоотойгоо тарвалзаж байсан юм биш үү
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.48)
    Ялах өдөр ирнэ гэж хэнийг дарамтлаад байгаа амьсгаа вэ. Новшийн урвагч минь та муу манангаас айдаг гэж байхгүй шүү. Удахгүй амьсгаа чинь шорондоо орж Монгол Улсыг минь битгиы бузарла
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (119.40.98.177)
    ДЭЛХИЙН ШУДАРГА ХУУЛЬ ШҮҮХТЭЙ УЛСАД ТЭР ХҮН ӨМНӨ НЬ ЯМАР АЛБА ХАШИЖ ХААН ШИГ ЯВЖ БАЙСАН Ч ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЛСААС ХУЛГАЙ ХИЙСЭН БУРУУ ХЭРЭГТ ОРООЦОЛДСОН БОЛ ЯЛ ӨГӨӨД ЯВУУЛЖ БАЙНА Ш ДЭЭ БҮР ОЙРЫН ЖИШЭЭ БНСУ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ 22 ЖИЛЭЭР ЯЛЛААД НӨГӨӨ ХҮН НЬ УЛСААС ТӨРӨӨС УУЧЛАЛ ЭНЭРЭЛ ХҮСЭХГҮЙ ХАРИН ИРГЭДЭЭСЭЭ УУЧЛАЛ ХҮСЧИХЭЭД МӨРӨӨРӨӨ Л ШОРОНДОО ЯВААД ӨГӨХ ЮМ. МАНАЙД БОЛ ТОМ ХЭРГҮҮД ӨРӨВДӨЛТӨӨР ДУУСАХ ЮМ
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.36.132)
    Энэ хулгайчийг шоронд хий.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • zochin (103.229.121.250)
    ENE MUU ARZGAR OBGON HUTSAHNEE SHOROND HIOI HORONGIIN HURAA
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Zochin (103.229.122.106)
    Taniig darga bh urd olon humuus helmegdsen zaluuchuud turduu zahidal bichij bhad ta daan ch neg toohgui gishgelj yavj bsanda.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • 461 хориоч (202.179.31.15)
    Оюутолгойн төслийг эхлүүлсэн нь сайн үнэн гэхдээ Хүний хөрөнгөнд Хүрз барисан хужаа шиг эх орон ард иргэдээ бодоогүй гадны хүнд ашигтай "гэрээ" хийж дундаас нь цавчаад хийсэндээ ял авч бна гэж ойлго..Бүх хөрөнгөө хураалгаж даа
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Монгол (202.179.24.169)
    Даваасүрэн сайдын ярисанаас үзэхэд ЭНЭ НӨХӨР КОМПАНИдаа шахааны бизнесийн ЭРХ АВААД улсдаа албаар ХОХИРОЛТОЙ ГЭРЭЭ хийсэн байлааштээ. Муу хулгайг хөрөнгийг нт хурааж аваад, ялыг ньөг
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Zochin (66.181.191.155)
    Ulsaa zaraad ochnoon say $ zovhon huvdaa avsan hun tsagaaddag huul delhiin haanch baihgui baihaa. Nuglee naminchlaad baih gazraa duugaa suu daa.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.27.183)
    Одоо үлгэрээ яриад хэрэггүй дээ.Шорондоо 1000 хоног гэсэн номоо бичээд суухгүй юу.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (192.82.78.127)
    Улс орондоо хийсэн бутээсэн юмтай, улсыг нэг ч тегрегеер хохироогоогуй, харин ч эсрэгээр ОТ-г ард тумэндээ егне гэснийхээ телее булэглэсэн олигархуудаар хэлмэгдуулсэн Энхбаярыг цагаатгаагуй бхд энийг цагаатгана гэнээ?! Нээрээ яагаад Энхбаярыг цагаатгахгуй бнаа? Женко Хурэлсух 2 элбэгдоржийн нелеенд их бдг юмаадаа
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • мэргэн (103.9.90.130)
    Бидний монголчууд дэндүү их мэддэг болжээ , аливаа асуудлыг шалгаж байгаа хүмүүсээс нь илүү мэдээд л буруутгаж ял өгөөд л ... үнэн хэрэгтээ оюу толгойн гэрээ болон бусад асуудлаар "А" ч байхгүй амьтад . Хуучны үг байдаг " сохор нохой дүүвээнээр , соотон халтар чимээнээр" гэж энэ үг л "их мэдэгч" нарт тохирох байх.. Баяр гэдэг хүнийг өмгөөлж бас буруутгаж яллаж чадахгүй яагаад гэвэл би сохор бас соотон халтар.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    Энэ хүний бичих чадвар логик дэндүү нягт байгаа зэрэг нь энэ цагт л лав дүйх амьтан алга даа бусад юмс аяндаа учир нь олдоно доо энэ их хэл ам хамгийн ойрын хүрээлэлээс гардаг дэвэрдэг болохыг хашир хандгай юу эс андах вэ дээ
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
    • иргэн
      Чи бүүр сохроор энэ хүнийг шүтжээ, энэ цоохорлосон юманд нь харин үнэний үнэр ч алга,
      2020 оны 03 сарын 20
  • Зочин (192.82.71.46)
    Mundag bnoo Bayar ah. Jaahan iluu garj Bolohgui yum shigeee :))
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (192.82.64.186)
    энэ новш уснаас хуурай гарах гээд л үзээд байна....манайхаас өөр оронд бол илэрхий, тодорхой асуудал шүү дээ...бүх хөрөнгийг нь хураадаад шоронд илгээх ёстой...Монголыг хохироосон гэрээ хийгээд л түүнийхээ хариуд олон сая долларын шагнал авсан хулгайч ш дээ....
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.183.167)
    Баярцогт,Сайханбилэг 2 ийг барьж идэхгээд бдаг энэ нөхрийг хамгаалах гээд бна шүү.40 мянгатын болохоор тэгээд бна уу.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    УЛС ТӨРӨӨ ГЭЖ.......
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • ulaanbaatariin emegtei (77.87.228.70)
    hoich ye taniig orshoohguiee
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Дарь (192.82.76.125)
    Улсад хэрэгтэй боловсон хүчнээ ингээд даший шог болгохнээ. Уур хүрч байна.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.141.226)
    Ер нь бол 40 мянгатын унаган хүү цагаан гартан мистер Баярт хүнд байгаа л даа , ямар хүнд хүчир ажил хийж үзсэн биш , өлсөж цангахын зовлон үзсэн биш , дутагдаж гачигдахын хүнд хэцүүг үзсэн биш Гэхдээ өөрөө сайн мэдэхгүй учрыг нь олоогүй байж бусдын үгийг үл ойшоон Уул уурхай руу тэр тусмаа "Оюутолгой" гээч юм руу нүдээ аниад пүл цал орчихсон нь буруу л даа Тэр их олон үл хөдлөх хөрөнгө хаусийг яах ч гэж цуглуулсан юм зовлонгүй сайхан амьдрах боломж бол энэ хүнд 1000 хувь байсан даа Хувь заяаны тоглоом хатуу даа нэг нутгийн буюу бас л 40 мянгатын Энхбаярыгаа хэцүү нэртэд зовж явахад нь : Тахиа донгодсон ч эс донгодсон ч үүр цайдаг юм гээд Төрийн ордонд ярвалзаад сууж байсан даа Баяр абугай Бурхан өршөөг
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Zochin (192.82.68.42)
    Olon ehner solison oligtoi hun bish baihaa
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    Энэ хүний бичих чадвар логик дэндүү нягт байгаа зэрэг нь энэ цагт л лав дүйх амьтан алга даа бусад юмс аяндаа учир нь олдоно доо энэ их хэл ам хамгийн ойрын хүрээлэлээс гардаг дэвэрдэг болохыг хашир хандгай юу эс андах вэ дээ
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.131.228.202)
    идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут урганаа гэж .... хувийн шуналаасаа болж Монгол улсын хувь заяагаар тоглосон үе үеийн төрийн түшээд хичнээ эд хөрөнгө, мөнгө төгрөгтэй байлаа гээд нэр хүндгүй өгөрсөн хөгшчүүл л болж үлдэх нь дээ чааваас....... хүн гэж амьтан дан ганц эд хөрөнгөтэй байлаа гээд нэр хүнд, нийгмийн хүрээлэлгүй бол ямагт бухимдаж, ганцаардаж, түүнээсээ болж хоосордог амьтан шүү дээ..... тиймээс зөв л амьдар хүмүүс минь эцсийн эцэст хүн хүнээр л дутдаг болохоос эд хөрөнгө, мөнгө төгрөгөөр биш юм шүү....
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.22.145)
    ЭНЭ ЕР НЬ ОЛОН БАРИМТАА УСТГАЖ ЧАДСАН БОЛОТОЙ ХҮН ЮМ ХУУЛИЙГ НОТЛОХ ЗҮЙЛ ОЛООГҮЙ ГЭЭД Л ДАЙРАХ САНААТАЙ ЮМ ДАГ УУ ДАА ГЭВЧ ӨВӨРХАНГАЙН ХҮҮ ШУДАРГА ТАЛД ЗОГСОХ БАЙЛГҮЙ ДЭЭ ТА ГАНЦ МОНГОЛ БИШ
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • mongol (66.181.161.66)
    buu gorid xugaichaa
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • zochin (64.119.22.145)
    ЭНЭ ЛУЙВАРЧИН НЭГ ЦАГААДАХ ЮМ ХУМ ЯРИАД БАЙХ ЧИНЬ ХУУЛЬ ШҮҮХИЙГ ХУДАЛДАЖ АВЧААД УРЬДЧИЛААД МЭССЭЖ ХАЯАД БАЙНА УУ ДАА ИЙМ ЛУЙВАРЧДАД БОЛОМЖ ОЛДООД МОНГОЛЧУУДАД БОЛОМЖ ОЛДОХГҮЙ БАЙСААР БИДНИЙ УЛС УЛАМ УРУУДАЖ БАЙНА ШУДАРГААР ЭНЭ ТОМ ХЭРГҮҮД ШИЙДЭГДЧИХДЭГ БОЛ НИЙГЭМД МӨН Ч САЙН ЖИШИГ ТОГТООД ИРНЭ ДЭЭ
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    6 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    6 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    7 цаг 14 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    7 цаг 56 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    8 цаг 4 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    8 цаг 19 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    8 цаг 31 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    8 цаг 46 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    8 цаг 49 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    8 цаг 55 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    9 цаг 6 мин
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
    9 цаг 24 мин
  • Академич хэргэм хүртээв
    9 цаг 42 мин
  • Н.Тавинбэх: Салбар үнэ тарифаас болоод алдагдалтай ажиллаж байгаа
    9 цаг 57 мин
  • “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
    10 цаг 26 мин
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
    11 цаг 9 мин
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
    11 цаг 29 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ энэ сарын 23-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно
    11 цаг 45 мин
  • Г.Ариунбуян: Төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг дааж, ирээдүйг харж, ихийг бүтээх гэгээн үйлсийн зам үргэлж дардан байх болтугай
    11 цаг 50 мин
  • С.Амарсайхан: Өргөсөн тангараг, зүтгэсэн албандаа үнэнч байж, төр засаг, түмэн олныхоо итгэл, хүндэтгэлийг хүлээсэн Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг үеийн үед мандан бадарч байх болтугай
    12 цаг 1 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Будапешт 2025: Өнөөдөр зодоглох ГУРВАН найдвар
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК