Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах тухайгаа мэдэгдлээ. Тодруулбал, дэлхийн улс орнуудад халдварын тархалт өндөр байна. Тиймээс бүх шатны боловсролын байгууллагын сургалт, олон улсын нислэг, төмөр замаар зорчих зорчигч тээврийн хөдөлгөөнийг ирэх сарын ирэх дөрөвдүгээр сарын 30-ний өдөр хүртэл зогсоох шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргалаа гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.
Энэ шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Нэгдүгээр сарын 27-ноос эхлэн хорио цээрийн дэглэмд нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг 18 телевизээр дамжуулж байна. Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүн орон. Бидэнд зөвлөмж ирсний дагуу шийдвэр гаргаж байгаа. Энэ сарын 20-ний байдлаар 112 улс орон цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон.
Хорио цээрийн дэглэмийн үед сургалтын хөтөлбөрийг яаж хүргэх талаар тусгайлсан баг гарч ажиллаж байна. Яамны зүгээс ирэх сарын 30-ний пүрэв гарагаас эхлэн сургууль орно. Бямба гараг бүр хичээллэнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийг ирэх зургадугаар сарын 6-ний өдөр хүртэл
Дунд, ахлах ангийг ирэх зургадугаар сарын 13-ний бямба гарагийг дуустал хичээллэнэ.
Цэцэрлэгийн сургалт ирэх тавдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. ЕБС-ийн 2020 оны 4, 5, 6 дугаар сарын долоон бямба гарагт хичээллэнэ. Их, дээд сургуульд элсэгчдээс ирэх сонгуулийн дараа буюу долдугаар сарын 2-ноос 5-ний өдрийн хооронд шалгалт авна. Элсэлтийг 7, 8-ний өдөр зохион байгуулна.
Их, дээд сургуулийн хичээл ирэх зургадугаар сарын 15 хүртэл үргэлжилж, намар хичээлийн жилийн наймдугаар сарын 15-нд эхлүүлж хоцрогдлыг нөхнө.
ЕБС-ийн багш нар ирэх зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 24-ний өдөр хүртэл 48 хоног амарна. Бүх төрлийн тэмцээн уралдааныг зогсоосон. Харин олимпод бэлтгэх дөрвөн шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулалтыг онцгой нөхцөлд хийлгэнэ" гэлээ.
Г.Маргад