Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцууллаа. Тэрбээр "БНХАУ-Монгол Улс хоорондын хуваарьт нислэгийг энэ сарын 30-нийг хүртэл, БНСУ-Монгол Улс хоорондын хуваарт нислэгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 25-28-нийг хүртэл, ОХУ, Казахстан, Турз болон Европийн холбооны улсууд хооронд чиглэсэн нислэгийг мөн энэ сарын 30-нийг хүртэл зогсоосон. Энэ хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 30-нийг хүртэл үргэлжилнэ. Гадаад дахь 1024 иргэнийг эх орондоо авчирсан. Одоо 14 хоногийн хугацаанд гадаад руу тусгай үүргийн онгоц нисэхгүй. Эхний ээлжинд авчирсан иргэдийн биеийн байдлыг харж байж дараагийн нислэг үйлдэх эсэхээ шийднэ.
Төмөр замын хувьд энэ сарын 30-нийг хүртэл зогсоосон шийдвэр мөн адил ирэх сарын 30 хүртэл сунгагдаж байна.
Орон нутгийн тээвэр, нислэг хэвийн үргэлжилнэ. Ачаа тээвэр хэвийн үргэлжилнэ. Тээвэрлэлтийг тусгайлан хамгаална" гэлээ.
Г.Маргад