Засгийн газрын хуралдаан тарлаа. Өнөөдөр хуралдсан засгийн газрын ээлжит
хурлаар архины онцгой албан татварт өөрчлөлт оруулахаар боллоо. Одоо
үйлчилж байгаа албан татварыг нэг дахин нэмэхээр болсон байна. Ингэхдээ
мөн архины градусаас хамаарч албан татварыг үе шаттайгаар нэмж байгаа юм
байна. Хатуулаг ихтэй архинд илүү их татвар ноогдохоор болсон байна.
Засгийн газрын хуралдаан тарлаа. Өнөөдөр хуралдсан засгийн газрын ээлжит хурлаар архины онцгой албан татварт өөрчлөлт оруулахаар боллоо. Одоо үйлчилж байгаа албан татварыг нэг дахин нэмэхээр болсон байна. Ингэхдээ мөн архины градусаас хамаарч албан татварыг үе шаттайгаар нэмж байгаа юм байна. Хатуулаг ихтэй архинд илүү их татвар ноогдохоор болсон байна. Сангийн яамны хийсэн тооцоогоор Улсын төсөвт 11 тэрбум төгрөг орж ирэхээс гадна иргэдийн архины хэрэглээ багасна гэж үзжээ. Архины онцгой албан татвараас орж ирэх мөнгийг цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө, сурагчдын дотуур байрны төлбөрийг нэмэхэд зарцуулахаар болсон байна. Тодруулбал аравдугаар сарын нэгнээс архины онцгой албан татвар нэмэгдэж цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө 2100 төгрөг болох юм.



















































