Энэ сарын 10-ны өдөр буюу ирэх даваа гаригт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр тохионо. Уг өдрийг тохиолдуулан өнөөдөр 10.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Цагаатгалын комисс хэлмэгдэгсдийн төлөөлөгчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Мөн 11.00 цагт Цагаатгалын комисс Төрийн ордны мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхээр болсон байна. Б.Чимэг



















































