Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 32 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хулгайлах найм, дээрэмдэх нэг гарчээ. Зам тээврийн 14 осол бүртгэгдэж, 15 хүн гэмтсэн байна. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэгдэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 182 хүнийг эрүүлжүүлжээ. Б.Чимэг



















































