Манай улсаас хууль бусаар гаргасан Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн 75
хувь бүтэн ясыг буцаан авах талаар яригдаж эхлээд гурван сар болжээ.
Монголын тал эхний шүүх хуралдаанд ялсан хэдий ч давж заалдах шүүхд
ялагдаж, Тарбозавр Батаарынхаа ясыг Америкийн иргэнд алдаж магадгүй
болоод байна.
Манай
улсаас хууль бусаар гаргасан Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн 75 хувь
бүтэн ясыг буцаан авах талаар яригдаж эхлээд гурван сар болжээ. Монголын
тал эхний шүүх хуралдаанд ялсан хэдий ч давж заалдах шүүхд ялагдаж,
Тарбозавр Батаарынхаа ясыг Америкийн иргэнд алдаж магадгүй болоод байна.
АНУ-ын “Өв” дуудлага худалдааны газар Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн ясыг тавдугаар сарын 20-нд дуудлага худалдаанд оруулж, 1.05 сая ам доллараар зарсан юм. Харин дуудлага худалдааг хууль бус хэмээн хойшлуулсан билээ. Учир нь МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэргийг хууль бус хэмээн үзэж, гүрвэлийн ясыг монголд буцаан өгөх хүсэлт тавьсан юм.
Монгол улсын тал “Монголын нутгаас олдсон үлэг гүрвэлийн ясыг үндэсний өмч хэмээн үзэж, гадаадад экспортлохыг 1924 оноос хойш хуулиар хатуу хориглосон” хэмээн мэдүүлж эхний шүүх хуралд ялалт байгуулсан билээ. Палентлогичид ч мөн монголын талын мэдүүлгийг дэмжиж байсан юм. АНУ-ын шүүх иргэн Эрик Прокопи гүрвэлийн ясыг хулгайн зүйл гэдгийг мэдэж байсан, тиймээс хуурамч бичиг баримт бүрдүүлж хилээр нэвтрүүлсэн гэдгийг ч мөн харгалзан үзэж ийм шийдвэр гаргасан.
Харин чулуужсан ясны худалдаачин Эрик Прокопи манай улсаас хууль бусаар авсан Тарбозавр батаарыг өөрийн болгох нэгэн нотолгоо олсноо мэдэгдсэн байна. Эрик Прокопигийн өмгөөлөгч Петер Томпа, Майкл МакКуллоу нар Монголын тал гүрвэлийн ясыг буцаан авах эрхгүй хэмээн үзэж буйгаа мэдэгджээ. Түүний өмгөөлөгчид Монголд зарж буй гүрвэлийн ясны зургийг үзүүлж:

“Энэ бол Монголд, Байгалийн түүхийн музейд зарагдаж буй Тарбозавр Батаарын шүд. Хэрвээ Монголд гүрвэлийн яс зарах нь хууль бус үйл ажиллагаа юм бол яагаад музейд шүдийг нь зарж байгаа юм бэ?” хэмээн хэлсэн байна. Мөн “Бид энэ зургийг нотолгоондоо танилцуулна. Монголын хууль газар нутаг дээрх бүх гүрвэлийн ясыг улсын өмч хэмээн үздэггүйг батална” хэмээн мэдэгдсэн байна.
Манай улсад ялалтыг авчрах хууль байдаггүй мэт нотолгоо олдсоны хажуугаар Батаарын яс Монголынх гэсэн палентлогичдын дэмжлэг ч хангалттай нотолгоо болж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс давж заалдах шүүхээр Монгол улс Америк иргэнд үлэг гүрвэлийн үнэт олдвороо алдаж магадгүй болоод байна.
Эрик Прокопигийн өмгөөлөгчид Монголд зарж байгаа шүдний зургийг яаж олсноо мэдэгдээгүй байна. Харин Монголын тал үлэг гүрвэлийн ясыг музейд зарж байсан гэх зургийг үгүйсгэж байгаа аж.
Д.Идэр

Одоогоос 70 мянган жилийн өмнө Тарбозавр батаар үлэг гүрвэл амьдарч байсныг эрдэмтэн нотолдог.

Триннозавр батаар гэж нэрлэгддэг үлэг гүрвэлийн толгой Тарбозавр батаарынхтай тун төстэй аж.


Тавдугаар
сарын 20-нд дуудлага худалдаанд оруулсан Тарбозавр батаарын араг яс
2.4 метр өргөн, 7.3 метр өндөр хэмжээтэй байсан байна. Батаарын яс өмнө
нь ийм зах зээлд хэзээ ч харагдаж байгаагүй үнэт эд гэж яригдаж байжээ.


Хууль бус наймааг эсэргүүцэгчид.


Хэрэг мөрдөлтийн үеэр. Зургаадугаар сарын 5.


Батаарын
ясны жижигчилсэн хэсгүүдээс.Дуудлага худалдааны үеэр зөвхөн Тарбозавр
батаарын ясыг зараагүй байна. Анкулосаурид хэмээх хуягт үлэг гүрвэлийн
толгойн ясыг мөн зарсан аж.


Зургаадугаар
сарын 18-ны өдөр АНУ-ын шүүх Тарбозавр батаарын ясыг хууль бусаар
худалдсан хэмээн үзэж байршил нь үл мэдэгдэх газарлуу үлэг гүрвэлийн
ясыг аваачиж зургаадугаар сарын 22 хүртэл хадгалсан байна.


Чулуужсан
ясны худалдаачин Эрик Прокопи шийдвэртэй санал нийлэхгүй байна.
Нийлэхгүй байгаа нотолгоогоо удахгүй танилцуулна. Тэрээр монголд 2008,
2009, 2011 онд ирж байсан аж. Ясны худалддаачин гэр бүлийн хамт.



















































