УИХ-ын хаврын чуулган эхэллээ. Чуулганы хуралдаанд 55 гишүүн оролцож байна.
Хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар "Хүндэт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гишүүд ээ. Халдварын цар тахал 211 орныг тархаж тоо өсөн нэмэгдсээр байна. Монгол Улсаас оновчтой шийдвэрийг цаг алдалгүй гаргаж байна. Энэ хүрээнд дотоодод халдвар илрээгүй. Харин зөөвөрлөгдсөн 15 хүний түрүүч нь эдгэрэн гарч хайртай хүмүүстэйгээ уулзаж байна. Чуулганй танхимд орж ирэхээсээ өмнө Чинбаяр эмчтэй утсаар ярьж, санал бодлыг нь сонслоо. Би яах вэ. Улс орны минь төсөв ямар байгаа бол. Ар гэрээсээ зөвшөөрөл авсан. Иргэдээ эдгээхийн төлөө явна гэсэн.
Д.Нямхүү болон ХӨСҮТ-ийн хамт олонд талархал илэрхийлье. Ипотекийн зээлтэй иргэдийг гурван сараар хойшлуулах, зорилтот бүлгийн зээлийн төлөгдөх хугацааг хойшлуулах хугацааг мөн хойшлуулахаар шийдвэрлэлээ. У.Хүрэлсүхийн Засгийн газарт талархсанаа илэрхийлье. Эдийн засгийг дэмжих, хөгжүүлэх ЖДҮ-чдийг хамгаалахад хамтран ажилласан МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид талархаж байна.
Мөн эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлсийг шийдвэрлэх талаар Засгийн газартай хамтран УИХ-ын чуулганй хугацаанд анхаарч ажиллана. Удахгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ. Үр дүнд шударга ёсзүйтэй, иргэнээ дээдэлсэн бодлого бий болох ёстой" гэлээ.
Б.Лхам