Монголын барилгачдын 86 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн баярын арга хэмжээний нээлт өнөөдөр 10.00 цагт Барилгачдын талбайд болно.Нээлтийн арга хэмжээний үеэр энэ салбарын шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулах мөн тугийг залах ёслолын ажиллагаа болох юм.
Энэ арга хэмжээг Барилга хот байгуулалтын яам болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй комтаниудтай хамтран зохион байгуулах аж.
Ц.Болор



















































