БНСУ-д хууль бусаар амьдардаг МУ-ын иргэн А өнгөрсөн наймдугаар сарын
25-нд урдаа явсан мотоцикльтой хүнийг дайрч унагажээ. Тэрээр осол
гаргаж, нарийн гудамж руу эргэн орж хэргийн газрын зугтаж явсан байна.

БНСУ-д хууль бусаар амьдардаг МУ-ын иргэн А өнгөрсөн наймдугаар сарын 25-нд урдаа явсан мотоцикльтой хүнийг дайрч унагажээ. Тэрээр осол гаргаж, нарийн гудамж руу эргэн орж хэргийн газрын зугтаж явсан байна. Тиймээс тус улсын цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, МУ-ын иргэн А-г саатуулжээ. Түүнийг саатуулахад согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн өөр хүний жолооны үнэмлэх ашиглаж явсан байна. Тиймээс цагаачлалын албаныхан түүнийг эх оронд нь буцаажээ. Түүнийг эх оронд нь буцааснаар мөргүүлж бэртсэн мотоциклийн жолооч Солонгос иргэн ямар нэгэн хохирлын мөнгө авч чадалгүй хоцорсон байна. Иймд тус улсын иргэд цаашид бусдын нэр дээрх машин жолоодсон , бага ч гэсэн замын осол гаргасан хууль бус иргэдийг шууд эх оронд нь буцаахын оронд зохих ял шийтгэл оноох шаардлагатай гэж үзжээ.
Б.Чимэг