Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Дотоодын ААН-үүдийн урсгал зардлыг дэмжих саналыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэх санал гаргасан. Өнөөдөр төсөв тодотгохгүй тохиолдолд ийм хэмжээний мөнгө байхгүй. Тиймээс хямралын үеийн тусгай бодлого болгож, бүх ААН-үүдэд жигд хүртээмжтэй өгөх хэрэгтэй. Ажлын байраа хадгалсан, орлого нь 50 хувиар буурсан ААН-ийн ажилчдад 200 мянган төгрөгийг олгоё гэж байна. Гэхдээ хямрал бүх ААН-үүдэд нөлөөлж байна.
Тиймээс нийт ААН-ийн үйл ажиллагаагаа, хэвийн түвшнийг нь хадгалахын тулд далайцтай арга хэмжээ авах хэрэгтэй. Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Банк, нийт ААН-үүдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар тусгагдсан байгаа. Энэ заалтыг тийшээ шилжүүлээд хэлэлцэх үед гишүүд дэмжиж өгөөрэй гэж гуйх гэсэн юм. Ойрын нэг, хоёр сарын үйл явдал биш нийт ААН-ийн хямралыг хүндрэл багатайгаар даван туулах арга хэмжээ хэрэгтэй байна. Тогтоолын төслийг сайжруулах зорилгоор ийм санал гаргаж байна. Харамсалтай нь олонх маань саналаа багцалчихсан учраас өөр саналыг авч хэлэлцэхгүй байх шиг байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)