УИХ-ын чуулганаар иргэдийн орлогийг хамгаалах, ААН-ийн үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн эргэлтийг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "Байнгын хорооны хуралдаанаар "ААН-ийн 2020 оны хоёр, гуравдугаар сарын борлуулалтын орлого нь өмнөх оны борлуулалтын орлогоос 50-иас дээш хувиар буурсан тохиолдолд... гэсэн заалт дээр удаан ярилцсан. Эндээс 50 бол хэтэрхий өндөр босго байна гээд 30 хувь дээрээр гишүүд тогтож, чуулганаар оруулахаар ярилцсан.
Гэтэл буцаад 50 хувиар нь оруулж ирсэн байна. Энэ бол хэтэрхий хүндэрсэн тоо. 30 хувь ч гэсэн ялгаагүй. ААН-үүд маш их эрсдэл үүрч байна. Тиймээс 30 хувиар нь оруулах санал гаргаж байна. 50 хувийн алдагдалтай ажиллаж байгаа ААН-д ямар ч дусал хийгээд сэхэхгүй. Ийм үед 200 мянган төгрөг өгөөд ч нэмэргүй" гэлээ.
Сэтгэгдэл (6)