АН-ын шинэ генсекээр Ц.Баатархүүг томилжээ. Ц.Баатархүү нь нийслэлийн ИТХ-ын АН-ын бүлгийн даргаар ажилладаг нэгэн. Түүнийг анх улс төрд оруулсан нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний шавь гэдэг юм.
1999-2003 Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
1999-2004 Хан-Уул Дээд Сургууль
Боловсрол, мэргэжил,Эрдмийн зэрэг цол : Дээд, Улс төр судлаач, нийгэм судлалын багш, удирдлага-Хэрэглээний математикч
Ажилласан байдал:
- 2005-2006 Монгол улсын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн Албаны Дарга
- 2004-2012 Монголын Лектор Төвийн Захирал
- 2012-2013 Нийслэлийн Засаг даргын орлогч
- 2013-2016 МЛС Трайнинг ХХК-ий УЗ-ын дарга
- 2014-2016 Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ-ын УЗ-ын дарга
- 2013 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх
- 2014-одоо Хотын бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөх
- 2016 оноос НИТХ дахь Ардчилсан намын Бүлгийн ахлагч
- 2016 оноос МЛС Трайнинг ХХК-ий захирал
Гавъяа шагнал :“Ажил хэргийн гурвалжин” номоор “Grand book”, БСШУЯ-ны “Шилдэг бүтээл”, “Зөв ярих ухаан” номоор БСШУЯ-ны жуух бичиг, “Оны онцлох ном”, “Алтангадас” одон
Сонгуульт ажил:2012, 2016 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгч, Тэргүүлэгч, Нийслэлийн Ардчилсан намын Дэд Дарга, Ардчилсан Намын Үүрийн Дарга нарын Холбооны УЗ-ын гишүүн юм байна.
С.Сүлд
Сэтгэгдэл (9)