УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан болж байна. Чуулганаар Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцэж байна.
Б.Энх-Амгалан: Ноён уулыг дархан цаазат болгоё гэдэг асуудал яригдахад Орон нутгийн ИТХ-ын гишүүд нь болгохгүй гэсэн шийдвэр гаргаж байсан тохиодол бий. Монгол Улс нэгдсэн бодлоготой, Төрийн Аудитын газар төрийн нүд чих байх ёстой. Гэтэл нефт үйлдвэрлэх холбоотой асуудлаар дүгнэлт нь ч гардаггүй.
Л.Энх-Амгалан: Төрийн хяналт ийм л байх ёстой гэж ойлгож байгаа. Та дутуу ойлгочих шиг боллоо. Аудитын байгууллага ганцхан төсөв санхүүгээс гадна төрийн нийтийн өмч гэж оруулж ирсэн. Эрдэнэс Тавантолгойгоос 3.2 иргэн хувьцаа эзэмшигч мөртлөө бид тайлангаа ч гаргуулж чадахгүй явж байна. Тиймээс хууль эрх зүйн орчныг нь нэмэгдүүлж өгье гэж байгаа юм. Бидний өргөн барьсан хуулийн төслөөр төлөвлөгөөт бус аудит гээд тодорхой эрх өгөөд үйл ажиллагаа нь тэлэх боломжийг нь хангаж байна. Бид Үндсэн хуулиараа заагаад өгчихсөн. Төрийн нийтийн өмчийн ашиглалттай холбоотой, улс орны эрх ашигтай холбоотой асуудалд тусгай хяналтын хороо байгуулж болох эрхийг нээгээд өгсөн.
А.Сүх
Сэтгэгдэл (1)