УОК-ын хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.
Тэрбээр “УОК 2020 оны цэрэг татлагын талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа. Энэ оны тавдугаар сард багтан цэрэг татлага явагдана. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хилийн боомтуудтай, тусгаарлах хяналтын үйл ажиллагаа явуулж байгаа Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатарт цэрэг татахгүй. Зайлшгүй шаардлагаар хил дээр алба хаах цэргийн тоо буурахгүй. Бусад цэргийн нэгтгэл ангиудад хугацаат цэргийн алба хаагч татахгүй. Харин хилийн цэргийн ангиудад тухайлан анги нэгтгэл дээр зайлшгүй нөхөн татах шаардлагатай ажил хийгдэнэ. Ингэхдээ нэг дор таваас дээш хүн бөөгнөрүүлэхгүй. Энэ жил оюутан цэрэг явагдахгүй.
Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах эсэх талаар яригдаагүй. Цаашид боломжит хүрээнд гаднаас иргэдээ татан авна. Нэн түрүүнд өвчтэй, жирэмсэн, ахмад настай хүмүүсээ татан авна" гэлээ.
Б.Лхам