Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэдэнд Монголын шүүх ХАР ТАМГА дарж чадна. Итгэж байна

2020-4-10
0
ЖИРГЭХ

Хууль бус үйлдлийг баруун, солгойгүй хийдэг нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчид байна аа. Үйлдсэн хэргийг нь АТГ, прокуророос илчлээд, нотлох баримтаар тогтоочхоод байдал аавын хаалга татдаггүй жишиг өч төчнөөнөөрөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн, хуулийн байгууллагад шинэчлэл хийх гэж оролдсон, хийж чадсан гэж магтуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл шинэчлэл гээд хэлчих ахиц огтхон ч харагдахгүй л байна. Тиймдээ ч хууль бус үйлдлээр гаршсан улстөрч, төрийн албан хаагчдад шүүхийн байгууллага хар тамга дарж чадах уу гэдэг асуултыг ард түмэн хайх болоод удлаа.

Учир нь УИХ-ын 2020 оны сонгууль болоход хэдхэн хоног үлдлээ. Энэ ч утгаараа сонгуульд горилж буй улстөрчдийн цөөнгүй нь нэр дэвших боломж хуулиар хязгаарлагдмал байх учиртай ч нам, эвслийн зүгээс нүдээ аниад ч болов зүтгүүлэхээр шийдсэн бололтой юм. Яг ийм байдлыг нь эсрэг хүчнээс ашиглаж, хийсэн гэмт үйлдлийг нь олон нийтэд сануулж, хариуцлага нэхэж эхэлсэн нь ард түмэнд ашигтай хувилбар болж хувирав. Хэрэв зээ, шүүх шударга байж чадвал хар тамга даруулах хүмүүсийн нэрс эхнээсээ дурайж байна.

Эрх баригч МАН-ын хувьд УИХ-ын гишүүн М.Энхболд, Б.Ундармаа, Д.Оюунхорол, Б.Батзориг зэрэг 10 гаруй гишүүний нэрс сонгуульд нэр дэвших боломжгүй хүмүүсийн жагсаалтад дурайж байна.  

Энэ жагсаалтад УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нар албан ёсоор багтсан гэдгийг нийслэлийн Прокурорын газраас хийсэн мэдэгдэл батлагдсан.

Эдгээрийн цаана ЖДҮХС-аас хумсалсан 40-өөд гишүүний нэрсийг монголчууд мартаагүй байх. Хэдхэн хоногийн өмнө ЖДҮ-гийн зээлийг гишүүдэд олгосон хэргээр шүүхэд дуудагдаад буй сайд асан Б.Батзориг өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ  өгсөн билээ. Түүний энэ үйлдлээс харвал намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр Б.Батзоригоор ЖДҮ-гийн хэргийг хааж, туг тахих гэж буй мэт. Гэвч нөгөө талаасаа Б.Батзориг хэргийг үүрэг замаар бусад гишүүдээ хайцаалах гэж байна уу, эс бөгөөс хэргийг хагалж, үнэнийг дэлгэх гэж байна уу гэдэг ойлгомжгүй байна. Юутай ч шүүх шударга байж чадвал Б.Батзориг тэргүүтэй УИХ-ын тодруулаад хэлбэл, МАН-ын 30 гаруй гишүүн улс төрд хар тамга даруулах нь лавтай.

МАН-ыг тойрсон хэлцэл хуулийн байгууллагын үүд хавиар эргэлдэж байх зуур АН-ын хувьд ч нэр цэвэр байсангүй.

АН-аас туурга тусгаарласан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  АН-ын угшил хэвээрээ гэдгээ хүү Э.Эрдэнийгээ АН-аас нэр дэвшүүлэхээр болсон. Өдгөө Тавантолгойн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж буй экс Ерөнхийлөгчийн хувьд энэ удаагийн сонгуульд бараг боломж байхгүй. Тиймдээ ч төрсөн хүүгээ ийн өрсөлдөхүүлэхээр зэхэж буй бололтой юм.

Түүнчлэн ичимдэг эрхтний хэргээр хуулийн хаалга татаж байсан Д.Мурат, Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт унаж, хоёр жилийн ял сонссон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэргээр мултарсан Я.Батсуурь, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн блансын бус хүдрээр тэрбумтан болсон гэх Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, бүхэл бүтэн 24500 хүнийг залилсан гэх дуулианы эзэн буюу “зэс Эрдэнийн хувь” компанийн босс Д.Алтанхуяг, Түлш эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт нэр холбогдож явсан Д.Доржпүрэв, “Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаж, шүүхэд дуудагдаад буй Б.Бямбасайхан, Хөх хот дахь консулаар суухдаа хууль бус зүйл хийсэн гэж албан тушаалаасаа буусан Д.Мөнх-Эрдэнэ гээд уртаас урт хар жагсаалт үргэлжилнэ.

АН, МАН-ын хар жагсаалт ийн үргэлжлэх хооронд бусад нам, эвслүүд ч гэсэн тийм нэр цэвэрхэн биш. Тэдний дунд улстөрийн хар тамга даруулах хэмжээнд хэдийнэ хүрсэн олон хүн бий.

Үе үеийн улстөрчид эрх мэдэл, албан тушаалын төлөөх дайнаа “АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ” гэсэн үгээр халхавчилсаар шүүхийн өмнө ч, ард түмний өмнө ч хариуцлага хүлээж ирсэнгүй. Тэгвэл энэ бүхэнд цэг тавьж, шударга үнэний дуу хоолой болсон улстөрчийг сонгох ёстойг ард түмэн шаардаж байна. Ард түмний, нийгмийн хүсэл шаардлага биелэлээ олоход хуулийн байгууллага хараат бусаар бие даасан байдлаар ажиллах нь чухал. Тиймдээ ч шүүхийн байгууллага шударга байж, хэрэг нь шүүхэд шилжсэн нэр бүхий улстөрчдөд хар тамга дарж байж эрх мэдлийн төлөө тэмцэгчдэд анхааруулга болох нигууртай. Тиймдээ ч Монголын шүүх бага ч гэсэн шударга байж, эрх мэдлийн төлөө албан тушаалаа урвуулан ашиглаж, ашиг хонжоо хайсан тэдэнд хар тамга дарж чадна гэдэгт итгэж байна. Ард түмний итгэлийг бүү алдаарай гэж шүүгчдээсээ гуйя.  

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Shudarga ard tumen (75.86.79.22)
    Bukh khereg shuukh deer ochood gatsaag baigaa. Shudarga shuugchidiig tomiloochee. Elbegdorjiin tavisan mongonii MANAN- giin shuugchidiig bugdiig khalj tsever es surtakhuuntai, Mongol toriin shudarga shuugchdiig devshuulj nen yaraltai shiidekhiig ard tumen khusch temtsej baina.
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Shudarga ard tumen (75.86.79.22)
    Bukh khereg shuukh deer ochood gatsaag baigaa. Shudarga shuugchidiig tomiloochee. Elbegdorjiin tavisan mongonii MANAN- giin shuugchidiig bugdiig khalj tsever es surtakhuuntai, Mongol toriin shudarga shuugchdiig devshuulj nen yaraltai shiidekhiig ard tumen khusch temtsej baina.
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.141.66)
    Сонгуульд нэр дэвших нь буу хэл , жирийн иргэд бол 20, 30 жилийн хатуу чанга ГЯНДАНД цологдож , саалийн унээнээсээ салах хунд гэмт хэргууд ! Шударга шуухийг харъя , шударга шуухийг шутье ...!!!
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    3 цаг 56 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    3 цаг 58 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    4 цаг 2 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    6 цаг 15 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    7 цаг 37 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    7 цаг 40 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    8 цаг 14 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    8 цаг 19 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    8 цаг 22 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    8 цаг 32 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    9 цаг 1 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    9 цаг 7 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    9 цаг 18 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    9 цаг 19 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    10 цаг 6 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    10 цаг 51 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    10 цаг 51 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    11 цаг 30 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    11 цаг 32 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    11 цаг 46 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК