
Уг нь одоогийн байдлаар 1.5 сая иргэн 1072 ширхэг хувьцаагаа зарах хүсэлтээ илэрхийлжээ. Үүний зэрэгцээ цөөнгүй аж ахуйн нэгжүүдээс ч иргэдийн хувьцааг худалдан авах хүсэлт гаргасан байна. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газрын зарим гишүүд ярилцаад иргэдийн Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг заруулахгүй байх нь зөв гэсэн шийдэлд хүрчээ. Удахгүй уг шийдлээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн албажуулж олон нийтэд зарлах гэнэ. Ийнхүү иргэн бүр зарж борлуулж, өвлүүлж болохгүй 1072 ширхэг хувьцаатай үлдэхээр шийдлээ.