2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 27 нам мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн бөгөөд үүний долоо нь л хуулийн шаардлага хангаж, бусад нь босго давалгүй бүдэрсэн. Энэ тохиолдолд нам, эвслүүд ажлын тав хоногт мөрийн хөтөлбөрөө засч дахин хүргүүлэх боломж үлдэж буйн. Тэгвэл мөрийн хөтөлбөрөө засч хүргүүлэх сүүлчийн хугацаа маргаашаар дуусгавар болж байна.
Тодруулбал, Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөр ирүүлсэн бөгөөд эдгээрээс 12 нам нь дөрвөн эвсэл болж, үлдсэн нь бие дааж оролцож байгаа юм. Мөрийн хөтөлбөр нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.3-т "эд мөнгө амлахгүй, үнэгүй, хямдруулсан үйлчилгээ үзүүлэхгүй, улс орон нутгийн төсвийг бусдад хандивлахгүй, уул уурхайн салбарын орлогыг хишиг хувь болгон олгохгүй" байх зэргийг тусгасан байдаг. Гэвч Монгол Улсын Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтаар 19 мөрийн хөтөлбөрөөс 12 нь шаардлага хангаагүй хэмээн буцаагдсан юм.
Сэтгэгдэл (1)