зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баабар: Дархан эрхтэй тоодгорууд

2012-9-07
0
ЖИРГЭХ
a7e0090a7187f9b5greatХурандаа Хүрэлсүх профессор Баярсайханыг ёстой гоё шааж унагалаа. Үүнийг улс даяараа үзэж ихэд таашаал авсан. Ерөнхийлөгчийн айлчлал, хөрөнгө оруулагчдын хурал, эмнэлэгт муу байгаа гурав дахь, зам засвар, шатахууны үнэ нэмэлт анхаарал татахаа болив. Парламентийн зодооны хувьд бол нэг их хачирхаад байх юмгүй. Гадаадад болдог зодооныг зурагтаар зөндөө л гаргадаг. Манайд бол нэлээд эртнээс гаралтай өргөн хэмжээнд болдог тоглолт. Энхбаатар Зэнээг тэрий хадтал цохиод унагаж байсан. Үүнийг Нямдорж хэд хоногийн дараа давтчихаад “ленинградын шкоол” гэж гайхуулж байв. Мань хоёр аль алин нь Ленинградад сурч байсан юм. Дараа нь Ленинград Нямдоржийг Москва Баяр зодож ширээн доогуур хөөж оруулж байв. Ерөнхий сайд Амаржаргалыг фортуна Батбаяр өрөөнд нь хусаад авч байсан. Талийгч Наранцацралтыг симба Батаа цусыг нь гартал гөвшсөн. Ерөнхий сайд Энхболдыг Жаргалсайхан зодно хэмээн ширээг нь тойруулж хөөж байсан гэдэг. Хууль зүйн сайд Цог гишүүн Баярсайханыг зодож байснаа зодуулсан. Бат-Үүл Зэнээ рүү гар утсаа шидээдэхсэн чинь Жасрай гуйаг оночиж билээ. Мань Хүрэлсүх ч яахав, угаасаа зодоон цохионд нугасгүй нэгэн. Үүнийгээ өөрийнхөө хүйстэй холбож тайлбарладаг юм. Ингэхээр саяхи ард түмэндээ үзүүлсэн нударган тулааны тэмцээн шинэ ч юм биш, содон ч юм биш.

a7e0090a7187f9b5great
Хурандаа Хүрэлсүх профессор Баярсайханыг ёстой гоё шааж унагалаа. Үүнийг улс даяараа үзэж ихэд таашаал авсан. Ерөнхийлөгчийн айлчлал, хөрөнгө оруулагчдын хурал, эмнэлэгт муу байгаа гурав дахь, зам засвар, шатахууны үнэ нэмэлт анхаарал татахаа болив. Парламентийн зодооны хувьд бол нэг их хачирхаад байх юмгүй. Гадаадад болдог зодооныг зурагтаар зөндөө л гаргадаг. Манайд бол нэлээд эртнээс гаралтай өргөн хэмжээнд болдог тоглолт. Энхбаатар Зэнээг тэрий хадтал цохиод унагаж байсан. Үүнийг Нямдорж хэд хоногийн дараа давтчихаад “ленинградын шкоол” гэж гайхуулж байв. Мань хоёр аль алин нь Ленинградад сурч байсан юм. Дараа нь Ленинград Нямдоржийг Москва Баяр зодож ширээн доогуур хөөж оруулж байв. Ерөнхий сайд Амаржаргалыг фортуна Батбаяр өрөөнд нь хусаад авч байсан. Талийгч Наранцацралтыг симба Батаа цусыг нь гартал гөвшсөн. Ерөнхий сайд Энхболдыг Жаргалсайхан зодно хэмээн ширээг нь тойруулж хөөж байсан гэдэг. Хууль зүйн сайд Цог гишүүн Баярсайханыг зодож байснаа зодуулсан. Бат-Үүл Зэнээ рүү гар утсаа шидээдэхсэн чинь Жасрай гуйаг оночиж билээ. Мань Хүрэлсүх ч яахав, угаасаа зодоон цохионд нугасгүй нэгэн. Үүнийгээ өөрийнхөө хүйстэй холбож тайлбарладаг юм. Ингэхээр саяхи ард түмэндээ үзүүлсэн нударган тулааны тэмцээн шинэ ч юм биш, содон ч юм биш.
    
Энд зодоон тайлбарлах гэсэн юм бишээ. Мань хоёр өөрсдийн биесийг –“дархан эрхтэй” гэж тайлбарлаж байсан нь хамгийн ноцтой. Хуулийн буруу ойлголт, буруу тайлбар нь улс төрийн завхралын эх байдаг. Нэг үгэндээ үр дүн нь тун ноцтой. Энэ хоёрын хэнд нь ч “дархан эрх” гээч юм байхгүй. Хүн зоддог, өөртөө тоос ч хүргэдэггүй “дархан эрх” гээч юм өнгөрсөн баларсан феодлын нийгэмд л байсан байх, өнөөгийн хууль зүйт орчинд тийм ойлголт байхгүй. Улсын их хурлын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалт хөөрхий гишүүдийг их сагсайлгадаг юм шиг. Энэ бол зөвхөн хурлын танхимд хууль санаачлах, заалт оруулахад л хамааралтай. Ганц жишээ байна. 68 хувийн гэнэтийн татвар санаачилж хууль болгосноороо Фортуна гэгч нь (Энэ уг нь “гэнэтийн олз” гэсэн латин үг л дээ!) Монголын нийгэм эдийн засагт нөхөж баршгүй хохирол учруулсан. Үүнээс болж олон ч хүн хувь заяагаараа тоглуулсан. Гэвч үүнийхээ төлөө мань эр хариуцлага хүлээхгүй. Дахиж сонгохгүй байдлаар л хариуцлага тооцож болох байх. Чухам үүнд л ардчилсан парламентийн амин сүнс, мөн чанар нь оршино. Түүнээс биш мөнөөх профессор Баярсайхан шиг хүн доромжлох, гүтгэх эрх эдлэн хэлсэн ярьсан солиоролдоо хариулага хүлээхгүй гэсэн үг биш. Худлаа амлалтынхаа төлөө ч хариуцлага хүлээх чстой.  Иймэрхүү шальчиганасан эр эм нь мэдэгдэхгүй дуракт ухамсрын шанаа үзүүлж байвал таарна. Браво, Хүрэлсүх!
Гишүүний бие, унаа, орон гэр халдашгүй гэсэн хуулийн заалт тэднийг бүр ч сагсайлгадаг бололтой. Энэ бол ард түмнээс сонгогдсон дивтаат үүргээ гүйцэтгэж чадахгүй болчихоос сэргийлсэн заалт. Халдашгүй байдал ганцхан төрийн зүгээс учруулах сааданд хамааралтай. Баривчлах, нэгжих, дайчлах зэргийг тусгай зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ. Гэхдээ гэрийг нь хулгай ухах, машины дугуйг нь сахилгагүй хүүхэд хагалах, өөрөө хулигаанд зодуулах зэрэг нь иргэний шүүхээр гомдлын дагуу бусад иргэний нэгэн адил хэмжээнд авч хэлэлцэгдэнэ. Энэ тохиолдолд жирийн иргэнээс ямар ч ялгаагүй. Энэхүү халдашгүй байдалд шүүгч нар ч хамаарна. Нэг л үгэндээ ард түмний сонгосон дивтаат болон шүүгч нар хууль тогтоох, шүүн таслах онцгой эрхээ хэрэгжүүлэхэд гадны саад тогтгор байхгүй байх ёстой гэсэн логик үйлчилж байна.
Гэхдээ нэг айхавтар тодруулга бий. Халдашгүй эрхтэн маань гэмт хэрэг хэв журмын зөрчил гарган газар дээрээ баригдвал төрийн хууль сахиулагч өчиггүйгээр албадах бүрэн эрхтэй. Хуульд тодотгохдоо дээрх тохиолдлоос бусдад гэж байгаа. Их хурлын гишүүн юм уу шүүгч гудамжинд хүн хутгалаад зогсож байвал цагдаа яах ч үгүй өнгөрөөнө гэсэн үг биш шүү дээ. Оймс гозойдог баривчилгааны үеэр хэдэн гишүүн мөн л өөрсдийнхөө дархан эрхийг зөрчигдлөө гээд гонгиноцгоогоод байсан. Хэн тэднийг тэнд оч гэсэн юм? Очсон ч тэд бусад иргэдээс юугаараа илүү эрхтэй юм? Хууль тогтоох эрх нь танхимд хэрэгждэг болохоос айлд хэрэгждэг юм уу? Цагдаа тэнд бусад иргэдийг хууль хэрэгжүүлэхэд саад боллоо гээд бороохойдох эрхтэй бол тэр хэдэн дуракийг ч бороохойдох эрхтэй. Одоо түрүүчээсээ дархан эрхтэй гээд дуртай газраараа шалгалт явуулна гэж өвчигнөх болсон билээ. Ялангуяа хувийн өмчинд шалгалт явуулах эрх та нарт байхгүй ээ. Үүнийг прокуорын зөвшөөрөлтэйгээр хууль хэрэгжүүлэгчид явуулдаг юм. Улсын байгууллагыг шалгамаар хорхой чинь хүрээд байж ядаад байгаа бол ядахнаа байнгын хорооны даргын зөвшөөрөл хэрэгтэй байдаг юм.

Шүүхийг доромжлох, биед нь халдах явдал хэрээс хэтэрлээ. Энэ бол төрийг өөрийн функционал ажиллагаа явуулахад саад учруулах төдийгүй төрийг сулруулж байгаа хэрэг юм. Хадгаламж зээлийн хоршооныхон гэгчид шүүх танхим дотор шүүгчдэд халдан зодоон үүсгэж байсан авч хэн нь ч шийтгэгдээгүй байх аа. Шүүхийн хараат бус байдал гэдэг бол шүүн таслах ажиллагаа явуулж байгаа танхимдаа бүрэн эзэн байж өөрийн үзэмжээр шийдвэр гаргах ба үүнийг хэн бугай ч байсан хүндэтгэн үзэх ёстой гэсэн логик юм. Шүүхийг хүндэтгэн үзээгүй учир танхим дотор ял оноож, нэмж шийтгэж, газар дээр нь баривчлуулж байгааг харуулсан олон кино үзсэн байх. Ингэж байж төр өөрийн үүргээ гүйцэтгэдэг юм. Буруу шийдвэр гэж үзвэл цааш гомдол гаргах болохоос дор нь хүчний хариу арга хэмжээ авч хэл амаар доромжлох эрх хэнд ч үгүй. Академич гэх өмгөөлөгч саяхи телевизээр шууд дамжуулсан гурав хоногийн шүүх ажиллагааны үеэр шүүх прокурорыг тувтан доромжилж хэл амаар баалсаар таарлаа. Хаанаа өмгөөлөөд байгаа нь л лав харагдсангүй. Зүйл анги ярьж мэтгэлцэн үйлчлүүлэгчээ гэм буруугүй гэж батлах гэж чармайдаг баймаар атал зах дээр төмсний үнэ хаялцаж байгаа хэрүүлж авгай шиг л. Танхим дотор шүүгч эзэн. Гудамжинд гараад ижил эрхтэй иргэд. Уг нь их энгийн логик юм байгаа юм шүү дээ.

Шүүх прокурорыг доромжилж биед нь халдсан авгайг сая яагаад шүүх цагаатгачиж байгааг ойлгосонгүй. Их хурлын гишүүн болсон гэж хүндэтгэж байгаа юм болов уу. Ямар шийдвэр гаргах нь шүүгчийн бүрэн эрх боловч наад мангар авгай чинь дархан эрхтэй гишүүн хүн цагдаа шүүгчийг зодож болдог гээд ойлгочихсон яваа. Удахгүй цэртэй шүлсээр ам руу чинь тургина даа. Дархан эрхтэй гээд өөрийгөө зарлаад яваа профессор бол хэрээ мэдэхгүй үргэлж амьтан хүн өдөж явдаг нэгэн. Юу юугүй л “гараад үзчихье” хэмээн танхимаас бусдыг дагуулж гаран жорлонд оронгуутаа “ах аа миний буруу, дахиж тэгэхгүй” гээд уйлагнаад унадаг эр дээ. Ийм явдал олон тохиолдсон, худлаа гэвэл гишүүдээс асуугаарай. Харин сая телевизийн олон дуран хараад тэсвэрийн хязгаар нь алдагдаж өөрийн ухаангүй хүрэл сүхний ишнээс зуураад авсан байх. Ийм дальжигарыг хэн ч байсан дуртайяа зодно. Хурлын даргын Асар Басар хоёр нохойны нэг. Асар нь юм уу, Басар нь юм уу мэдэхгүй. Уг нь ч тоодгор л гэдэг юм л даа. Яагаав, Дамбийжаагийн тоодгор. Гомдлын дагуух шалгалтаар 10–р анги төгссөн нь худлаа, харин профессорын үнэмлэх нь жинхэнэ ориг гэдэг нь батлагдсан юм гэсэн. Тэгэхээр шалихгүй эр л дээ. Хотын яг улаан төвд ямар ч зөвшөөрөлгүй байшин бариад эхэлснийг нь Бат-Үүл шууд зогсоочихсон чинь занаад л явна гэсэн. Ер нь та минь Бат-Үүл даргыг хаа хаанаа дэмжиж хамгаалж байхгүй бол энэ мэтийн шальчигараас аваад томоохон мафийн толгойлогч эрүүгийнхэн их л занаж зүхэж байгаа юм билээ шүү. Тэд яаж ч мэднэ!

Хурлын даргын нөгөө тоодгор нь машин дээрээ мигавк хэмээх чанга дуутай гэрэл гялалзуулаад л өвчигнөж явна билээ. Хурлын даргад тийм эрх бий, тоодгорт нь байхгүй шүү дээ. Аль ч хот улсад өөрийн дүрэм журам бий. Хурааж аваасай. Гэхдээ болгоомжтой хандахгүй бол цаадах чинь хутгатай явдаг юм шүү. Сүүлд нь болохоор хумсаа цэвэрлээд зогсож байсан чинь саваагүй цагдаа ирээд хутган дээр хальтарч унаад эргэж босоод дахиж хальтраад ийм маягаар 15 удаа хальтарсан гэж хээв нэг мэдүүлнэ шүү!
2012.9.3

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • chicago (172.56.13.146)
    Баабарын боловсролд хүмүүс их атаархах юм аа? Ойлгохгүй болохоороо хүн зүхэж яах нь вэ. Уншихаа л больчих оо
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • залуус (103.9.88.53)
    зөвөө зөв Таньд баяр хүргэе БУСАД ЭНЭ ТООДГОРУУДЫН ГАР ХӨЛНҮҮД ОЛОН ЮМ БИЧИХЭЭ БОЛЬ ӨГЗӨГИЙГ ЧИНЬ ӨШИГЛӨНӨ ШҮҮ...........
    2012 оны 09 сарын 11 | Хариулах
  • Гурван Тоодгор (119.40.102.87)
    Баабар гэж нээх сайхан өндөр залуу байдаг юм биздээ З.Энхболдоосоо гурван хуруу намхан байж хэрээ хэрээнийхээ харыг гайхана гэгчээр муу ЭНХБОЛД БАЯРСАЙХАН ХОЁРОО ТООДГОРУУ гэх бололтой юмаа
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
  • Zochin (122.201.18.133)
    Baabar haaya haaya ued uneniig heldeg bolovch er ni bol mungutei hund uilchildeg alia salbadai. Harin Bat-uul dargiig demjiiye gej helsen taalagdlaa. Irgedee hotiin shine udirdlaga Bat-uul dargiig demjitsgeeye. Huuli zawhruulagchidiig il todoor zarlaj hatuuhan hariutslaga toocoh heregtei gej bodoj bna.
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
  • (202.70.46.202)
    Beejin XAB gej xen be
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
  • (202.70.46.202)
    Bayarsaha gej Beejin hav daruulagataii baigaarai.
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
  • (180.235.172.19)
    Шүүх прокурор чинь 1930-аад оныхоосоо ялгагдахаа байчихсан байна. Шүүх прокурор бүхний дээр гарвал хэлмэгдүүлэлт болдгийг бабаартан мэддэггүй юм байхдаа. Үндсэн хуулинд яагаад иргэн хүн шударга шүүхээр шүүлгэнэ гэж заасан юм бэ. Яагаад гэвэл хараат бус шинжээ алдсан байвал өөр шударга шүүхэд хандах ёстойд оршино. Гэтэл тийм боломжийг олгоогүй учраас Нарангэрэл өмгөөлөгчийн үйл ажиллагаа зөв байсан. Бабаартан өөрийнхөө мэдэх юмаа л бич. Битгий хууль шүүхийн талаар мэдэмхийр. Харин Г.Баярсайхны тухайд байр суурь чинь зөв байна лээ.
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
  • hg (122.201.18.137)
    hvnii muud durlagch, atgag sanaat emgen BAABAR mini bolij vz. Chinii naad bichsen zvilees chini avachihaar heregtei yum yu ch alga daa, haramsaltai baina. chinii ter avgai gej basamjlaad baigaa emegtei chinii geriin segsgerees havigvi deer dee. Chinii bichsen zviliig unshihad chi busdiig heleltgvi yamar bvdvvleg bolohiig chini haruulj baina daa. ehleed uuriiguu sain tani daa.
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • (122.201.18.140)
    Baabar hemeeh arzgar nvvrt, yuch hiij chadahgvi murtluu busadtai ataarhaj ataarhaldaa bolj vheh shahdag, yamarch chadvargvi baij biee tooson sagsalzsan sagsuu amitan. chamd hvnii muud durlaj hooson chalchahaas uur chaddag yum baidag yum uu. Tiim mundag yum bol Funktsional, migavk hemeeh oros vgsiig mongoloor ni orchuulaad bichichiheech muu ongiroo, hooson chalchigch mini. muu hogiin *** chi uruugu yu gej boddog yum be dee. muu ugur tolgoi mini.
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • (211.234.196.31)
    Орон гаран нусгай
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин (182.160.48.53)
    баабар зөв зуйлийг бичжээ. бат-үүлийн шиийдвэрийг дэмжицгээе
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • (112.72.12.14)
    баабарын зөв ха ха ха сайхан бичсэн байна.Харин Хүрэлсүх бол мангуу амьтан ха ха ха.Энэ Хүрэл мангуу ингэж байгаад шоронд орох бий дээ.
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин (203.194.115.111)
    хэрүүл оруулыг маогол 22 жил хийлээ Баабар гуйа наад тэнэглэл мунхаглал чин өөр шиг чин эр байтлаа эм хүнд л зохидог байх маньд бол хурүүлийн бузар шиг хэрэггүй юм алга хэн хэн тэйгаа зодолдоно танд ямар хамаа байна. ийм балай юм бичиж өөрөө тоодгор бас тэгээл таны тархи дэндүү тоодгор улс төрчид жолдож байна ичих нүүрээ элгэндээ гаагаасаг ийм юм бичиж ухаантан болох гээд яахав чавганцын хэрүүл
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин (203.194.115.111)
    ардчиллын суут номлогч Баабар мөн л ээлжит хэрүүлээ хийж иймэрхүү хэрүүл хэнд хэрэгтэй вэ улс оронд ард түмэнд ямар хэрэгтэй юм Баабар та үүхийхээ оронд өвөлд хэрхэн бэлтгэх улс орноо яаж зөв хөгжүүлэх гээд л бага ярьж ир хиймээрсэн ийм хүмүүсийг бардам ам шалдан гуя гэдэг дээ
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • zochin (119.40.100.130)
    chi uuruu toodgor beejin hav
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • (202.55.182.82)
    Элбэгдоржийн тоодгор Баабар, ЭМ-СИ-ЭС-ийн тогжгор Баабар гуай УИХ-ын гишүүн эрдэмтэн Г.Баярсайханы нэр төрд халдаад байна шүү дээ.
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • (202.126.91.60)
    unen ug shar tos
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • (202.170.68.130)
    Хүрэл сүх өөрөө С.Эрдэнэ Баярсайхан нарын ширээн дээр гүйж очиж үг өдөж байгаад дагуулж гараад шааж унагасан Право Хүрэлсэх гэж Баабар хашигарах нь зөв үү нөхдөө
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • (202.170.68.130)
    Баабар олон хүний дургүйг хүргэдэг нэгэн Түүнд ухамсрын шанаа өгөөд түүнийг шааж унагвал Ёстой гоё шааж унагалаа гээд зогсохгүй нь лавтай Өчүүхэн өөдгүй тэнэгээ гайхуулах ямар хэрэг байнаа Баабараа
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • 01 (122.201.18.134)
    baabar mundag toodgdr shuu
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • bayarsaihan (49.0.192.121)
    unen bichsen baina. arai l uuruur semgej baina.
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • Zochin (203.91.119.18)
    Yag l uneniig bichsen bna. kkkk
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • (202.126.89.175)
    Энэ бас овоо бичдэг тоодгор шүү
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • otgon (50.45.97.28)
    ene Baabar gej noxor medreliin ovchtoi baixaa,iim niitlelch yu baidgiin,shog zoxiolch yum uu daa xoorxii modnii tairdas ingej xooloo olj idsenees guilga guisan n deer bzdee Baabar ax min
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    1 цаг 51 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    13 цаг 23 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    13 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    14 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    14 цаг 24 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    14 цаг 39 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 46 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    15 цаг 15 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК