зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Хиртсэн хувцсаа угааж, цуйвангаа ногоотой шөлөнд хийж гурилтай шөл болгож идэж байна

2020-4-13
0
ЖИРГЭХ

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлч хүн болоод тэр үү, бичиж тэмдэглэхдээ чамгүй гаргууд нэгэн. Тэрбээр Япон улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн даруйдаа "Токио Инн" зочид буудалд тусгаарлагдаад буй. Зочид буудалд тусгаарлагдах хугацаанд хиртсэн хувцсаа гялалзтал угааж, цуйвангаа ногоотой шөлөндөө хийж гурилтай шөл болгож идээд сууна даа гэх зэргээр жирийн иргэн хүний хувиар тэр дундаа, хэн нэгний халамж анхаарал авалгүйгээр амьдарч буйгаа биснээ өөрийн цахим хуудастаа байршуулжээ. Ингээд бичвэрийг хүргэе.


ОРОН ЗАЙ 

Өмнөх "Ер бус" тэмдэглэлдээ би нэг "супер" санааны тухай дурьдсан. Дараагийн удаа гээд орхисон. Одоо энэ санаагаа товчхон буулгая.

Улс орон бүр цаашид ийм өвчин тахлын үед, ер бус цаг дор, үл үзэгдэх дайсантай тулах үед яах тухай бодож байна. Хүнд нэг онцлог бий. Эхнийхээсээ сургамж авдаг. Дараагийхдаа бэлддэг.

Корона шиг аюул, улам хор хөнөөлтэй байдлаар 5 жил тутам давтагдах магадлал 70хувьтай гэж яригдаж байна. Өмнө нь 100жилд, дараа нь 30жилд тохиодог байсан халдвар, энэ цагийн өнгөнд 10жилд нэг удаа тохиолдож байна. Дараагийнх нь 5 жил, 3 жил, 1 жил гэсээр хугацаа, давтамж нь багасах хандлагатай. Нэг вирус биш хоёр, гурав болж нэг дор хэд хэдэн вирусын довтолгоо зэрэг ирж харанхуй бүрхэх таамаглал ч гарчээ. Шалтгаан нь олон. Гэхдээ үр дагавар нэг. Улам бүр хөнөөлтэй.

Монголд, Та бидний үлдэх үр хүүхдэд ямар гарц байна вэ? Монгол улс бусад улс орноос юугаараа онцлог вэ? Ер нь онцлог юм байна уу? Бидний газар орны байршил өвөрмөц. Хавчигдмал. Өөр юу байна!

Монгол бол нэг супер онцлогтой улс. Энэ бол бидний оршин байгаа газар нутаг. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ Монгол улс дэлхийд толгой цохидог. Нэгдүгээрт жагсдаг. Өөр улс бидний өмнө алхдаггүй гэсэн үг. Энэ бол үнэхээр супер боломж. Бусадтай харьцуулшгүй бодит давуу тал. Баялаг. Ганц заяах гайхамшиг.

Чанга яригчаар ээлжит зар явлаа. Долоо хоногт нэг удаа эргэлт авч болох гэнэ. Алчуур, ариун цэврийн юмс, ус ундаа гэс гээд болох бололтой. Мах шөл болохгүй гэнээ. Мах хоолгүй бол ямар эргэлт байхав. Өөх нь алагласан хаврига, өвчүү, сээр огтлох, уураг сүүл үмхэх, халуун чулуу барих ч сайхан шүү. Зөвхөн Монголд, сайхан юм ч их бий дээ.

Энэ эрх чөлөө гэж. Мах огтлох чинь хүртэл их чухал эрх юм байна. Хамтдаа байх, бие биенээ хараад яриад суух чинь гайхалтай тансаг эрх юм байна. Хүн хүндээ ойр байх чинь тун хосгүй хэрэгцээ аж.

Монголд давхар бүртгэл хэрэгтэй болжээ. Ойр байж болдоггүй юм бол, үр хүүхэд гэр орноороо аюулаас холдож чадах боломж манайд хамгийн илүү. Хүн нэг бүр байнга оршин суух газраасаа дор хаяж хоёр хүртэл засаг захиргааны нэгжид давхар бүртгэлтэй байх. Аюул тохиовол, аюулын голомтоос гараад очих газар, оочих цайтай байх боломж. Бөөндөө сүйрсэнээс тарж хамгаалах арга.

Монголчууд тахал, халдварт өвчний үед ингэж хамгаалах аргатай байсан тухай зуун жилийн өмнө манай үүгээр явсан судлаач тэмдэглэж үлдээжээ. Нэг нь халуурч өвчин тахал туссан шинж тэмдэг илэрвэл тухайн айл гэрээ хурдан буулгаад тарж байрладаг. Хана туурга дээвэр, сав суулга, аяга шанага ойр зуурын юмаа хувааж аваад холхон, гэхдээ бие биендээ үзэгдэх орчинд буудаг байж.

Тахал нь гол төлөв дулааны улирлын үзэгдэл тул авч явсан юмаа өдөржин наранд дэлгэнэ. Элдэв нян бактери устаж алга болно. Бороо шороонд, шөнө сэрүүнд хана туургаараа нөмөр хийнэ. Хэд хоногийн дараа эргэж цуглана. Ирээгүй нэг нь ойлгомжтой. Ингэж хотоороо сүйрчихгүй аюулаас ангижирдаг.

Суурин улс орон, нутаг дэвсгэр багатай, шавж амьдардаг газрыг дууриаж толгой дараалан хөл хорьдогоо бид дараагийн удаад өөрчилж болно. Ялгавар сонголттой хандах, хааж нээх боломж Монгол улсын хувьд бусдаас илүү. Улаанбаатарт сургууль цэцэрлэг хаасан бол Алтайн цаадах сумдад, эсвэл Хэнтийн нуруу, Дорнын тал, Говийн хээлэнд, жишээлбэл Увс, Хөвсгөл, Завханы хичээл сургуулийг зогсоох хэрэггүй ч байдаг юмуу. Сум багийн, магадгүй аюулаас хол аймаг суурины амьдрал тодорхой дэглэм, хараа хяналтын дор хэвийн үргэлжилж байх.

Миний төрж өссөн Ховдын Зэрэг сум гэхэд 3000 гаруй хүн амтай. Тэгвэл байнга нэг оршин суугч дээрээ нэмээд хоёр хүний бүртгэлтэй байж болох нь. Гурван мянга, нэмэх нь 6000 гэсэн үг.

Аюул болохгүй бол бүр сайн. Тал талдаа тустай. Бүртгэлтэй сум газартаа тэр хүмүүс анхаарал тавина. Тусалж дэмжинэ. Амьдрал юм хойно байсгээд хандив тусламжийн асуудал үүсдэг. Дэм дэмэндээ гэдэг шиг аль алиндаа хэрэгтэй. Зэрэгт бүртгэлтэй нэгэн өөр нэг аймгийн суманд бүртгэлтэй байж болно. Хот суурины нэг хүн хоёр газар тус нэмэртэй, эргээд сандарсан үедээ хүрээд очих, хүлээгээд авчих газартай.

Энэ бодлого аюулаас сэргийлэх аргаас гадна, уудам дэлгэр нутагтаа тарж суурьших, хөдөө орон нутгаа хөгжүүлэх ажил болж өргөжихөд тустай. Нэг үе хөдөөний айл өрх бүр нэг хүүхдээ, ах дүүгээ хот суурин бараадуулах гэдэг байсан. Одоо эргээд хот суурингийнхан бараадаж очих нэг ч болов газартай байх боломж.

Үүнийг газар эзэмших, өмчлөх бодлоготой уяж өгвөл Монголын хөгжил нүдэн дээр өөр болно. Нөгөө хаа сайгүй, эзэнгүй шахуу гэж ярьдаг хардаг байсан газар эзэнтэй, Монгол хүний гарт бодит өмч хөрөнгө, баялагийн эх үүсвэр болж хувирна. Газар дагаад ажил амьдрал, бүтээн байгуулалт өрнөнө.

Газраас их юмгүй, түүнийгээ яаж ашиглах, яаж баялаг болгох учраа олохгүй дээр доргүй мунгинаад л байгаа. Гарц энд байна. Хүн хүрэхгүй очихгүй, хүн миний юм гэж харахгүй бол юу ч баялаг болж хувирахгүй. Наранд халж, цасанд дарагдаж цаг хугацаанд элэгдсээр байх болно.

Монгол улсын газар бол зөвхөн Монгол улсын иргэнд заяагдсан, өгөгдсөн боломж. Сумд газраа заагаад, энд гэрээ барь. Энд өвөлж, тэнд зус. Энд хөрөнгө оруул, байшингаа барь, модоо ургуул, ногоогоо тарь. Тэр айлаас хонио ав, энэ айлаас морио уна. Хотын хүн хөдөөд айл малтай болчихвол цаг хэцүүдсэн үед боодол өвс, боломжтой нэг нь айлынхаа данс руу хэдэн төгрөг ч гэсэн явуулна. Дахиад л тэвдсэн үед нэгэндээ дэм болох арга.

Зарим нь бид хөдөө дуртай үедээ явдаг, очих газраа очдог гэж бодож болох. Гэхдээ таны бодож байгаа бол сайн дурын үйлдэл. Хамгийн гол нь үүнийг баталгаажуулах, эрх зүйн статустай болгох, бүртгэлжүүлэхэд нууц нь байгаа юм. Алдарт Сотогийн яриад нотлоод байгаа капиталын нууц гэдэг энэ. Бүртгэлгүй бол эзэнжихгүй, эзэнжихгүй бол хөрөнгө болохгүй. Эдийн засгийн эргэлтэд орохгүй. Эргэлтэд орохгүй бол хүнд баялаг болж наалдахгүй. Төр хүнээ сайхан амьдруулах, хөрөнгөжүүлэхэд оролцох цор ганц зөв оролцоо энэ байж магадгүй. Тэр тусмаа Монголд.

Бага чулуугаар том чулуу хөдөлгөх. Нэг сумаар хоёр туулай буудах. Хөгжил, хөгжлийн нууц, хөгжлийн түлхүүр гэдэг бол хурал цуглааны индэрт хураагдсан цаас биш. Харин тухайн улс орон, ард түмэн давуу боломжоо олж харах нүд, түүнийг ашиглах овсгоо ухаан юм. Дахиад хэлэхэд энэ бол Монголын хувьд орон зай. Тэр орон зайд орчих, амьдрах, түүнийг эзэгнэгч байх эсэх гагцхүү биднээс шалтгаалмой.

Өчигдөр BBC харж байхад Оросын "Союз" хөлөг хөөрч байгаа мэдээ гарав. Хоёр орос, нэг америк нисгэгч. Нэг нь "Бид гурав сансарт зургаан сар болно. Хамгийн аюулгүй газар тэнд л байна" гэж хэлээд бусдыг хөгжөөв. Ирэх зургаан сар, ирэх жил, түүний дараагийн жил газарт, манай цэнхэр гаригийн хувьд тун амаргүй цаг хугацаа байх нь ойлгомжтой болж байна.

Надаас ноднин жил улс төр сонирхсон нэгэн одоо болох сонгууль, түүгээр бүрэлдэх Засгийн газар, нүүрлэж болох хүндрэлийг асуухад би бодлоо хуваалцаж суусан юм. "Ирэх Засгийн газар бол хэн ч атаархахгүй засаг байх болно. Ирэх 4 жил манай хувьд улс төр нь ч, эдийн засаг нь ч хамгийн хүндрэх 4 жил. Хоёулангийнх нь хөөсөрсөн болон бодит өрийг төлөх ажил давхацна" гэж хүүрнэж байснаа эргэж саналаа.

Ирэх Засаг тэртээ тэргүй хүнд юмтай тулах байсан. Дээр нь хэний ч үл тооцсон Корона. Түүний гайгаар гарч байгаа, гарч ирэх хүндрэл. Зүйрлэж хэлбэл ерэн он нэмэх нь Коронагийн хорин он. Ийм аюултай, ийм хүнд юмтай өмнө нь ямар ч Засаг тулж байгаагүй байх. Дээр нь манай улс төр. Чоно борооноор гэдэг шиг. Тэр бүхэн нүүрлээд, нүүгэлтээд ирж явна. Зугатах аргагүй.

Дэлхий дахинд таван хүн бүрийн дөрөв нь ажил амьдралаа авч явах боломжгүй болж байна. Хүн төрөлхтний тал нь ядуурлын тойрогт орно гэнэ. Дараалан хоёр улирал эдийн засаг хасах гарвал хямрал нүүрлэнэ. Хямрал ойлгомжтой. Ирнэ, болно.

Чадал муутай нь байтугай, чадалтай нь одоо барьц алдаж эхэлж байна. "Танайхыг бодох байтугай бид өөрсдийгөө яая гэж байна" гэсэн хариу ирнэ. Өрөө дарах мөнгө байтугай зээлэх ч мөнгө хомс болно. Бүгд хямрах, бүгд хэцүүдэх учир. Ямартаа манай "Мадрид" Клуб хүртэл томчуудыг өрөө тэглэ, буцалтгүй тусламжийн сан үүсгэ гэж шахаж, захиа мессеж хүртэл илгээж суухав.

Өчигдөр орой үлдээсэн тал боорцог амттай байх чинь. Халуун баахууд хийгээд цохиж орхив. Байгаагаараа байгаад сурчихсан. Энэ л надад хэрэг болж байна. Давтагдан орж ирэх бантан, цуйван, кааш, хөц будаа. Зүсэм талх, аяга цай, шаргал боорцог.

Би хүүхэд байхдаа идэж байсан зарим зүйлээ аягандаа таллаж үлдээдэг байв. Миний дээр долоон ах бужигнана. Таллаад орхисон боорцог, ааруул, замбаа. Халуун цай аягалаад, түүнийгээ байгаатай нь хувааж идэхэд нэг хэсэгтээ болдогсон. Хуваалцах, байгаадаа сэтгэл өегших, хүнд илүү юм хэрэггүйг мэдрэх бол их зөв ухаарал. Бас зөв хүмүүжил, жаргал юм шүү.

Хувцас хунараа сольж өмслөө. Дахиад хоёр долоо хоног байдаг. Гар хөлгүй биш, хиртсэний нь гялалзтал угаагаад, усгүй болтол мушгиад өлгөчихөв. Одооны хүүхдүүд юм нидрүүлэгдэж угаах, мушгиж хатаахаас их хол юм билээ. Бас өрөө байраа гарын доорх юм ашиглаж цэвэрлэв. Онгоцонд зөвшөөрдөг жижиг хайч, сахлын хутгаа ашиглаж үсээ захлах гэж түрүүн нилээд юм болсон. Багагүй хог тарьж. Нэг өдөр алгасаад хогоо гаргаж үүдэнд тавих ёстой. Гэрээс ирсэн хогны уутанд хогоо ялгаж хийв.

Зурагт харсаар, мэргэд экспертүүдийн яриа үзсээр Коронагийн талаар мөн цаашдын өрнөл, асуудал гээд бараг мэргэших бололтой. Тэр бүхнийг бичих боломж ч байхгүй. Бас "Classicа HD" гэж сайхан суваг. Сонгодог хөгжмийн аянд цаас үзэг нийлүүлэхэд гадны чимээ саад багатай амар. Хаалга! Өндөгтэй бантан. Хаалга тайлахгүй байж болохгүй. Халуун үзнэ. Хоол цай ирнэ. Унтаад байх аргагүй. Дэглэм бол дэглэм. Журам бол журам.

Цонхоор харна. Тоосорсон саарал нар. Бетонон ой. Зогсоо зайгүй сүлжих машин тэрэг. Дахиад хаалга. Шинжилгээ авах гэнэ. Чих цэвэрлэдэг юм шиг, үзүүртээ ороолттой, урт сэтгүүр. Хамраар оруулж сэтгэж авах юм. 20 см шахуу урт юмны гуравны хоёр нь явж оров. Шинжилгээ өгөөд хамраа нухсаар үлдэв. Бас халуун үзлээ. 36 зааж байна.

Өдрийн хоолны цаг болжээ. Цагаан таваг, цагаан аягаа гаргаж тавьлаа. Цагаан таваг гэснээс "Радиогийн бүдүүн дуут" гэж алдаршсан Базарын Цэдэндамбаа гуайн "Цэрэг цагаан таваг" гэж лекцийг гүйцэх яриа одоо болтол би сонсоогүй. Цэрэг цагаан тавгаар дамжуулж эр цэргийн алба, Эх оронч үзлийг цус, яс, махны эс ширхэг бүрт шивж байж билээ, өвгөн. Тэр жил Дорнодод гуч хоног хоёулаа сонгуульдаж хамт байсан. Дамбаа гуайгаас илүү сайхан хүн, сайн нөхөр надад хэд таарсан юм бол!

Цуйван, ногоотой шөл. Би гурилд тааруу, гурил тойрдог хүн. Гэртээ буузны гурил ялгана. Энд бол тэгэх боломжгүй. Цуйвангийн гурилыг үлдээлгүй машиндаж ирлээ. Өнөөдөр өөр арга хэрэглэв. Цуйвангаа ногоотой шөл рүүгээ хийлээ. Ногоотой, гурилтай шөл.

Биднийг 24 цагаар харж хандаж, хоол цай нэг үгээр хэлбэл амьдрал залгуулж галын тэргүүн шугам дээр амсхийх завгүй байгаа ачтануудыг харахад бид юуг ч тэвчих л ёстой. Ингэж байж л аюулыг хамтдаа, бусдад эрсдэл учруулахгүй туулж гарна. Гай нүүрлэхэд гайхалтай хүмүүс учрах юм. Амьдралд захирагдаж биш, харин амьдралыг өөртөө зохицуулахыг урлагтай амьдрал гэнэ.

Утсанд мэссэж ирэв. "Улаан бал гарч байна" гэнэ. Миний нэр сонсогдоод явчихлаа. Биднийг биесээ муулаад гэж дургүйцэх хүн цөөнгүй. Биесээ муулах биш зам салж байгаа нь тэр. Зөвөөр харвал үнэт зүйлийн зөрчил. Төрийн эрхийн талынхан, хүний эрхийн талынхан. Төрийн ард нуугдаж хулгай хийх. Иргэний эрхээ эдлэж төрөөр адлуулах.

Элдэв мэдээ постын булингарт урсгалаас энэ нь зөв, тэр нь буруу гэж ялгах хэцүү. Гэхдээ хаана, юун дээр очоод зөрчилдөж байгаа нь чухал. Өөрийнх нь бизнес бол зөв, явна. Бусдынх бол буруу, зогсооно. Үнэнийг хэлж иргэдээ хамгаалвал чичлүүлнэ. Хэрсүү хүмүүс ч одоо хэн нь хэн гэдгийг гадарладаг болжээ.

200 жилээр тооцдог, тэгээд яг тэр тооцоогоор явсан ямар ч бизнес байхгүйг хүн төрөлхтний түүх харуулдаг. Зуун жил байтугай арван жил нэг бизнес дэлхийд тэргүүлэхээ болиод удаж байна. Тэр тусмаа самбар дээр тоо бодоод хүн жаргаах аргагүй. Шударга үнэнийг ч олох боломжгүй. Баахан үйлдвэр ярьдаг, зураг зурдаг. Адаг сүүлд нь чоно нохой болоод дуусдаг. Аливаа бизнес эрсдэлтэй. Эрсдэлээ чадах нь үүр. Төр татвараа авна. Дүрэм, стандарт, гэрээгээ мөрдүүлнэ. Чаддаг, чаддаг юмаа хийх. Сургамж бол энэ л дээ.

Монголчууд нүүдэлчин удам гарвалтай. Дээр нь эрх чөлөөнд дуртай. Улсыг удирдахын тулд улсаа мэдэх ёстой. Онцлогоо ойлгох, юу бидэнд сорилт, юу бидэнд боломж болдогийг. Монгол бол даргын хүчээр биш хүнийхээ хүчээр орших онцлогтой улс. Далайн од адил. Төвөлсөн удирдлага, нэг газраас бүрэн хамаарсан амь амьдралтай биш, хүн бүр айл өрх бүрээс бүтэж бүрэлддэг амьд нийгэм байх. Далайн одын нэг сэлүүрийг таслахад, тэр бүү хэл голд нь гэмтэл учрахад тасарсанаа нөхөөд, гэмтсэнээ бусад нь тэтгээд яваад өгдөг. Өөр амьтан бол толгойг нь таслахад, төв нервийг нь устгахад үхнэ.

Монголд аль нэг хот, сууринд байдал хүндрэхэд бусад газар амьдрал явж л байх ёстой. Нүүдэлчдийн онцлог бол нэг газар шавж суудаггүйд оршдог. Тиймдээ ч бид бусдаас илүү нутагтай. Монголыг ялаагүй, Монгол ялагдаагүйн нууц бол нүүдэл, түргэн шилжих, зохицох чадварт байсан. Устгах, сүйтгэх, дарах гээд ирэхэд хот нь, арми нь хүртэл нүүчихсэн байдаг. Үндэснийхээ тэсэж үлдээд байгаа онцлогийг, дээр нь газар орны боломжоо ашиглах нь Монголын аврал бас олон асуудлын гарц байж болох юм.

Хүмүүсийн тус, сэтгэл гэдэг сайхан юм. Хоол цай, миний дуртай бүхнийг аваад очих л юм болно. Авч хэрэглэж болохгүй ч өгөх ирэх зочлох сэтгэл нь ямар сайхан. Цонх хааш харж байгааг асууна. Алсаас даллах нь хүртэл дотно. Кино үзвэр санал болгоно. Ном дэвтэр ирүүлнэ. Маргааш "voice" гарна. Болдын баг "battle" хийнэ гэж бичнэ. Дэлхийн стандартад нийцсэн нэг ч болов ийм шоутай байгаа нь олз. Хийж амьдруулж байгаа хүмүүст бүр талархам.

Би багадаа юмыг давуулж боддог хүүхэд байлаа. Биеийн тамирын багштайгаа ярьсанаа мартдаггүй юм. - Хамгийн хурдан хүн секундэд хэдэн метр гүйх үү? Хамгийн мундаг тамирчин хэдэн метр дээгүүр харайх уу? гэж багшаа шалаад л. - Аймгийн аваргаар тэгэж гүйсэн, улсад тэгсэн гэсэн гээд багш хариулна. Би түүнийг хэд дахин давуулж харайх, гүйх юм ярина. Бүр нисэх шахуу л юм хэлнэ. Өвгөн багш минь нүд нь гялалзаж, татаж байгаа пүүшигээ иший нь шарлатал сорж суудагсан.

Короногоос болоод бараг бүх бизнес хаагдаж, ажилчид нь ажилгүй болж байхад зөвхөн "Амазон" завгүй ажиллаж 100мянгаар нь хүн нэмж ажилд авч байна. Online худалдаа цөм хийж байна гэсэн үг. Захиалга авдаг зөөдөг тээвэрлэдэг бүхэн ажилтай байна. Энэ бүхэн Монголын хөлтэй илүү нийлээд байгаа юм.

Амьдрах зорчих орон зай уужим. Залуус нь зайнаас ажилласан шиг, бусад нь хэрэгтэй бүхнээ захиалсан шигээ. Хотны захад, гэрийн гадаа дорооноор ачаа бараа, шаардлагатай юмс буусан шиг. Хиймэл оюун ухааныг адуу шигээ гаршуулаад. Монгол хүн уудам нутгийнхаа энгээр орон зайг эзэгнэж, аюулгүй, амгалан амьдрах цаг ойрхон мэт.

Хэдэн мянган километрээр хэрж татсан шилэн кабель, "Цахим Монгол" гэж нэрлэж зүтгүүлсэн хөтөлбөр, интернэт, цахимбар одоо бидэнд ач тусаа хязгааргүй ихээр өгч байна. Цаашид ч өгнө. Кибер ертөнцийн нисэх буух буудал, хурдны замаа барьчихсан улс бол Монгол. Уг нь ухааны сүв нь нээлттэй нам бол Мэдээлэл харилцаа технологийн газрыг Дижиталчлал, хиймэл оюун ухааны яам болгож бүхнийг тэндээс салбарлуулж зураад зогсож байх ёстой юм.

Муу дайсан нөхөр болох шиг, сайн санаа ажил болох шиг сайхан юм хаа байхав. Монгол хүн бол хайрлахгүй байхын аргагүй тийм хүн. Хайрлахгүй байхын аргагүй хүнийг Монгол хүн гэдэг юм. Хайрлахгүй байхын аргагүй орныг Монгол гэдэг юм. "Чи тэгээд хайрлахгүй, хөгжүүлэхгүй яасан юм" гэж надаас асуудаг. Зүтгэх цагтаа зүтгэсэн. Энэ бичиж байгаа минь ч миний зүтгэлийн үргэлжлэл. Зөвхөн нэг хүний зүтгэсэнээр, хайрласанаар биш, бүх хүн зүтгэсэнээр хайрласанаар үйлс нь бүтдэг замыг бид сонгосон. Тэр замыг "эрх чөлөө" гэдэг юм.

Чанга яригч дуугарлаа. Аяга тавгаа гаргаж тавь гэж байна. Улс орнууд ихэнх нь дайнд бэлдсэн төлөвлөгөөтэй байсан атлаа Covid-19-д бэлдсэн төлөвлөгөөгүй байлаа. Одоо бүгд шахуу байлдааны газрын зурагтай болж хохирол сүйтгэлээ тоолж, зэр зэвсгээ базааж байна. Зарлаагүй нүүрлэсэн энэ дайн, үр дагавар нь дэлхийн дэг журмыг сэрээж өөрчилж байна.

Хүн төрөлхтөн нэг вирусыг дарсан ч дараа нь юу хаалга өшиглөн орж ирэхийг тааварлашгүй. Ирэх нь ирнэ. Дэлхий "New normal" - "Шинэ тогтмол" - той учирлаа. Монгол ч золгоод авлаа. Одоо амьдралаа яаж зохион байгуулахаа бодох, төлөвлөх, хийж эхлэх цаг. Цаг боллоо.

Сүүлчийн хүн карантинаас гарахад, сүүлчийн хүн эдгэхэд бид короногоос сална. Гэхдээ энэ бол Монголоор дуусах үзэгдэл биш. Африкт халуурч байгаа буржгар хүү бас эдгэх ёстой. Хөгшин тив короногийн сүүлчийн өвчтөнөө эдгээж эмнэлэгээс үднэ. Америк хилээ нээнэ.

Японд корона туссан эмээ өвөө бүгд эдгэх ёстой. Хятадад короногийн тохиолдол бүртгэгдээгүй долоо хоног, бүтэн сар тоологдоно. Оросод ВВ хөл хорио цуцалснаа зарлана. Онгоц дахиад нисэлдэнэ. Манай МИАТ-ын үйлчлэгч амны хаалтгүй "Та тавтай морил" гэж инээмсэглэн хэлэх ёстой.

2020.04.10. Улаанбаатар. Toyoko Inn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • Нмка (202.126.89.184)
    Сэдэл санаагаар дутмаг хов жив нэгнээ хэмэлсэн нийгэмд өөр зүйл шинэ сэдэл өгч бдагт баяралдаг авах зүйл ихтэй бичвэрүүд бдаг авах гээхийн ухаангүй үзэн ядагчид ийм болхоороо л арчаагүй амьдарч тэрэндээ хэн нэгнийг буруутгаж өөрөөсөө юугч засахгүй одоо ч ингэж амьдарсаар бга юм. Өрөвдөлтөй өөрийн гсн бодолгүй дүгнэлт хийх чадваргүй өөрийнхөө төлөө ганц мэдээлэл ухаад олчих чадваргүй хүмүүс бусадын зохиосон үлгэрт итгэж хэн нэгнийг яллаж харааж зүхэж өдөр хоногыг бардаг нь харамсалтай ямарч гайхалтай бурхан чиний маргаашын талхыг зүгээр өгөхгүй згр л талхаа олход туслах арга замын талаар сэдэл санааг хаа сайгүй өгсөөр байна боломж гэж боодолтой мөнгө биш бодолоос шигшэгдсэн үнэт санаа бас туршлага юм.
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (117.111.25.132)
    Hudlaa hudlaa
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.16.228)
    Сайхан бичжээ.
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • зочин (66.181.161.2)
    эх орон сайхан. эх оронтой байх сайхан. сайхан бүхнийг ойлгож чадаагүй нь харамсалтай. одоо юу ч гэж сайхан ярьсан үр дүнгээ өгөхгүй байхаа элбэгээ. аль болох чимээгүй хол бай
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • зочин (202.170.80.25)
    ёстой худлаа яриж ханахгүй юмаав больж үз
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • ҮНЭГ (64.119.16.229)
    хуц
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.46.188)
    Үнэнээсээ ухаан ороосой сонгуульд ялахаасаа өмнө гэж хошгируулаад гэж байсан шиг юм бичсэн юм биш үү итгэх хэцүү хүндээ гэхдээ нэг зүйлийг ойлгосон байх гэж найдаж байна эх оронгүй очих газаргүй хүн бол хамгийн ядуу хүн гэдгийг сайн бодоорой хилийн цаана яаж ядарснаа монголчууд минь бүгд эх орондоо сайхан амьдрахын төлөө зөв сонголт хийцгээе
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • ymjgg (203.91.115.38)
    ӨЛСГӨЛӨН зарлаач ,,,,,эсвэл Энхбаярыг яаж тамалж байснаа бичээд таашаал аваад цатгалан суугаач
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • Tarbaga (202.55.188.34)
    Shaal daa pizda
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • Ebiid (91.164.33.213)
    Hunii nutagt gantsaardan erhee hasuulj hiih ajilgui uidan suuhdaa l elgen sadan eh oron yamar heregteeg uhaarchdee huurhii! Ih l oroitoj uhaan orj bna daa !
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.46.56)
    Эгэл жирийн л хүн шүү дээ муу хэлэх хүмүүсэл санаанаасаа яанж бүрийн юм зохигоод байдаг болхоос ихэл жирийн хүн шиг байдаг юм энэ хүнийсэн юм их би ямар ганцараа улс хөгжин гэж юу байхав дээ энэ хүнийг муулдаг ардын намын нэг хэсэг хүмүүс байна энхбаярийн нэг хэсэг хүмүүс байна мэр сэр үзэн яаддаг хүмүүс байна энэ хүмүүсийг даган дурайдөг бас нэг гэсэг байна милээн судлаа
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • Хүзүүгүй (211.36.140.145)
    Шоронд номоо бич
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • Баяка (103.212.117.86)
    Яасан урт юм бичдэг гөлөг вэ. Явж жангаа ид
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
    • Уншаад авах гээхийн ухаан гаргаач. Элбэгээг өмөөрч бичсэнгүй. Наад хогийн үг хэллэгээ болиоч гэж зөвлөж байна.
      2020 оны 04 сарын 14
  • Olon jil demjij irsen dee... (192.82.68.187)
    Odoo genet uhaarna gej bainaargui l yum, uls ornoo gesen bol gaviya baiguuldgui gehed yadaj hulgai hiihgui, gai bolohgui gesen setgel baimaar daa, udii tudii ur shir, huuli huchnii zavhral, yadaj l uuriinh ni namiin huuli zuin said bsan zaluu eruugiin yamar mundag huuli sanaachilj batluulah geed chadaagui bilee demjeegui arisaa l hamgaalsan odoo ungursun hoino ingej demii balai yum bichij suuh hereg baigaa l yum bh daa...
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.141.151)
    GUIEE NEEREE ENE LALAR ERENHIILUGCH 8 JIL HIIHDEE ARD TUMEN EH ORNIIHOO TULUU YUUUCH HIIGEEGUI MURTLUU ODOO YUGAA HUTSAAD GEMGUI JIRIIN HUN SHIG TSARAILAH GEJ JUJIGLEED BAINAA HIISEN HERGUUD N UDAHGUI SHIL SHILEE DARAH GEED CHATSAGA ALDAAD UHLEELDEE ZAILUUL ED NAR ZAILUUL DEMBEREL YUM UZEEGUIN BOLHOOROO GEDEG SHIG NEG HESEG DARGA BOLHOOROO TURUL ARILJAAD BUUR HULGAI LUIVARAAR DAGNAAD UNAH YUM DAA ODOO ARD TUMEN TENEG BISH SHUU DEE CHINII HEDEN TEJEEVER GULUGNUUD L CHAMAIG GEH BAIH DAA ZA BARAG MURIH BAIHDOO
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.144)
    Ene lalart ym bichih yrih ch erh baihgui. Eh orniig mini urd nutgiin ahan duusteigee niilj hudaldsan erliiz. Ene lalariigaa hurdhan barivchilval taarna. Eh oronch tor zasag gej baigaa bol hamgiin turuund barivchilah ystoi luivarchin. Ardchilal hiih nereer eh ornii mini buh uildver buteen baiguulaltiig ugui hiij gazar nutgiig mini hariinhand 30 jil hudaldsan novsh.
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • Ooriig chine songoogui irgen (202.179.24.167)
    Ulger yaridag ovgon l boloh yum baina.Harin huuhduud bitgii sonsooroi hortoi shuu
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • Иргэн (202.126.89.122)
    Эгэл жирийн болж ард түмэндээ таалагдах гэж эсэн бусын юм бичээд яахав . 30 тэрбум долларын өртэй , авилга дээд цэгтээ тулсан , офшорт хамаг байдгыг нь хамаад хийчихсэн хөгжил дорой улс болгосон шүү . Хятад , солонгос шиг хуулийг яс биелүүлсэн ёс зүйтэй , хатуу дэглэм тогтоосон бол улс орон минь цэцэглэн хөгжих байлаа . Улс орноо зөв залуурдах боломж Элбэгдорж ерөнхийлөгч асанд байсан шүү , даан ч шуналдаа хөтөлөгдөж улс , ард түмнээ бодоогүй .
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • 5G (103.26.195.43)
    шинжааны тарвага ч хошгируулна шүү дээ
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.46.125)
    ярьснаа
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.46.125)
    байхуу цай
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.46.125)
    хавирга гэж монгол үгээ мартав уу та
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • яя (202.72.240.51)
    Ямар гарц байна.
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • DElgepseseg (192.82.72.228)
    xangalttai.shalshlaa.xepegee.xylee.
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • Irgen (202.21.109.156)
    Yu bicheed bgaaga uuruuch barag oulgoogui bhaa..
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.35.148)
    Энэ хүзүүгүй хулгайчийг бушуу шоронд нь хийгээчээ.
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • ЗОЧИН (103.57.95.163)
    ХОШГИРУУЛАЛТЫГ УНШИХ СОНИРХОЛ АЛГА НУРШСАН УРТ ЮМ ЮУ ГЭЖ ХОШГИРУУЛАХ ГЭЭД Б.НА БОЛЬЖ ҮЗ ХУЛГАЙГАА ХҮЛЭЭГЭЭД ТҮМНИЙ ѲМЧИЙГ ѲГѲѲДѲХ ЯЛАА ЭДЭЛЧИХ ТЭГЭЭД ХОШГОРОО
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • Цэвэл (185.171.126.135)
    Энэ хүн энэ хэцүү цагт бидэнд хэрэгтэй байна. Халх4 шавь 5д хэн алдартай байна Элбэгдорж. Энэ хүн ирэх засаг удирдвал Монголд хэрэгтэй. Би улсаа бодож хэллээ. Энэ хүн шиг мэдлэг туршлагатай нэр нөлөөтэй олон талтай удирдагч өөр алга
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
    • zailaaa
      2020 оны 04 сарын 13
    • Иргэн
      Өмнө улс ,ард түмэнээ бодоход яасан , бие , гэр хоёроо язартал засахаас өөр зүйл хийгээгүй .
      2020 оны 04 сарын 13
    • Хотын хүн хөдөөд давхар бүртгэлтэй байна гэж юу чриад б. Сонгуулийн будилаан хутгахаа яриад б уу.
      Хуц
      2020 оны 04 сарын 13
  • Зочин (202.131.240.147)
    estoi mundag! Eruul enh baij ene ulsynhaa tuloo oshoo zundoo saihan uils buteegeerei! sain muutai horvood sain ni olon shuu!
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.46.19)
    Монголын жирийн иргэдийн дайсан муу хулгайч луйварчин тарвага 8 дугаар сард арьсаа тушаалганаа чи
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
    • ЗОЧИН
      МУУ ХУЛГАЙЧ ДЭМИЙРХЭЭ БОЛЬЧИХ ЯЛАА АВ
      2020 оны 04 сарын 13
  • Зочин (66.181.179.164)
    Buudlaasaa shuud 461 ruu yu
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
    • Д
      Та нар юу гийгүүлэв
      2020 оны 04 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
    20 цаг 5 мин
  • Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ
    20 цаг 20 мин
  • "Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана
    20 цаг 24 мин
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
    20 цаг 36 мин
  • Амралтын өдрийн жор: Пицца паста
    21 цаг 15 мин
  • Улаанбаатарт 35 градус дулаан байна
    21 цаг 17 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 16 цаг 03 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    Уржигдар 15 цаг 44 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 12 цаг 38 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    Уржигдар 12 цаг 23 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    Уржигдар 11 цаг 38 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    Уржигдар 11 цаг 17 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    Уржигдар 10 цаг 36 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 10 цаг 09 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    Уржигдар 09 цаг 56 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    2025-06-20
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    2025-06-20
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    2025-06-20
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    2025-06-20
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
  • 2025 Mid-Season Invitational
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК