МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Банкны зээлийн хүүг бууруулах талаар хэлэлцэх тогтоолын төсөл УИХ-д орж ирсэн. Бизнесийг дэмжих шугамыг гаргаж ирсэн. Гол нь үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эдийн засгийг тогтворжуулах асуудал. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас өргөн барьсан нэг удаагийн хууль батлагдана. Нэн тэргүүнд банкны салбарт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, банкнаас гаргаж байгаа зээлийн хүү, хадгаламжийн хүүг бууруулах ёстой.
Түүнчлэн ЖДҮ-ийг нэмэгдүүлэх, сангийн нөөцийг бий болгох, зээлийн баталгааг өргөжүүлэх гол зүйл яригдана. Бүлгээр эдгээр асуудлыг ярьсан. Энэ талаар маргаашнаас байнгын хороо хуралдана.
Банкны салбарын ажлын хэсэг ажиллаж байна. Мөн банкны салбарын хүүг бууруулахын тулд эх үүсвэр, түүнээс гарах илүү зардлыг хасах хэрэгтэй. Одоогийн байдлаар хэдэн хувиар бууруулна гэж хэлэх боломжгүй.
Б.Лхам
Сэтгэгдэл (7)